antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 18, 2015 26 comments

Хаан банкны “Мөнгөн од” шагналтан банкнаасаа 215 сая төгрөг завшжээ

нийтлэсэн Admin

6122Манай хамгийн өргөн сүлжээтэй гэгддэг Хаанбанкны дээрээсээ хоёрд орох том бас нэр хүндтэй шагналыг “Мөнгөн од” гэдэг  гэнэ. Энэ шагналаар шагнагдсан бол банкиндаа нэр хүндтэй сайн ажилтан гэж бусад нь хүндэлдэг аж. Тэгвэл “Мөнгөн од” шагналаар шагнагдсан Ж.Золжаргал гэдэг ахлах теллер “итгэл эвдэн” банкнаасаа 215 сая төгрөг завшаад баригджээ. Тэрээр 2012 оны зун Хаанбанкинд теллерээр ороод гэрлийн хурдаар дэвшиж дараа жил нь Оргил тооцооны төвийн ахлах теллер болжээ. Тэр зундаа ажлын газраараа Тэрэлж рүү зугаалгаар явж байхад хадгаламж барьцаалан зээл авч болдог тухай ярилцацгаасан гэнэ. Ер нь банкныхан халсан үедээ санхүүгийн салбарын сайн муу “шинэлэг арга хэрэгслийг” нууж хаалгүй шүүн ярилцдаг бололтой. Үүнээс санаа авсан Ж.Золжаргал 130 сая төгрөгийн хадгаламжтай Д.Болортуяаг “онилжээ”. Салбарын ахлах теллерын хувьд хадгаламж эзэмшигчдийн үндсэн мэдээллийг өөрчлөх нэмэх эрхтэй байснаа ч сайн ашигласан гэнэ. Мөн ахлах теллерийн хувьд Хаанбанкинд ашиглагдаж байгаа бүх нууц үг, кодыг мэддэг төдийгүй удирдлаган доороо ажиллаж байсан салбарын теллерүүдийнхээ банкны программ, сүлжээнд нэвтрэх эрх, нууц үгийг хүртэл мэддэг тул сүлжээнд чөлөөтэй ажиллах боломжтой байж. Ингээд Д.Болортуяагийн нэр дээрхи 130 сая төгрөгийн хадгаламжийн хамтран эзэмшигчээр Турк улсад суудаг Батбаатар хэмээх хамаатныхаа мэдээллийг оруулж гарын үсгийн баталгааг нь дууриалган зуржээ. Дараа нь шинэ хамтран эзэмшигчийн нэрээр хадгаламжаа барьцаалан дөрвөн удаагийн үйлдлээр зээл авчээ. Салбарынхандаа Батбаатар гэдэг хүний гүйлгээний дансыг Худалдаа аж үйлдвэрийн танхимд теллерээр ажиллаж байхдаа нээсэн хэмээн ярьж итгүүлж. Теллерүүдээ “та нар миний удирдлаганд байдаг тул хий гэснийг хий” хэмээн дарамталж Батбаатарын дансанд орсон мөнгийг шилжүүлэх эсвэл бэлнээр авах гүйлгээг хийлгэжээ. Зарим теллерт энэ хүн манай хамаатан байгаа юм гэж хэлдэг байж. Харилцагч өөрөө байх ёстой гэхэд ахлах теллерийнхээ үгэнд ороод дуугай хий гэсээр гүйлгээ хийлгэсэн гэнэ. Эхэндээ Батбаатар гэдэг гарын үсэгтэй баримт авчирдаг байсан нь баталгааг нь шалгаж үзэхэд программ дахь гарын үсэгтэй яг тохирох тул хуурамч гэдэг нь илэрсэнгүй. Сүүлдээ бүр гарын үсэггүй баримтаар гүйлгээ хийлгэдэг болж. Өөрийнхөө салбараас байнга гүйлгээ хийгээд байж болохгүй тул зарим гүйлгээг өөр салбараас хийсэн гэнэ. Яармагийн Хаанбанкны салбарын Шижирбат гэдэг теллер “Мөнгөн од” шагналтан Ж.Золжаргалыг таньдагийн хувьд ажлын компьютертоо суулган нууц кодоо өгсөнд хэд хэдэн гүйлгээ хийгээд авч. Дараа нь банкны дотоод шалгалтаар Оргил салбарын ахлах теллер гүйлгээ хийсэн нь илэрч Шижирбат нь бусдад нэвтрэх эрх, нууц үгээ хэрэглүүлсэн хэмээн гурван сар цалингаа 20 хувиар хасуулж шийтгүүлжээ. Ж.Золжаргал Батбаатарын нэрээр эхлээд 20 сая төгрөг авсан бол  дараа нь 50 саяыг аваад эхний зээлээ даржээ. Гуравдахь удаад 80 сая төгрөг аваад өмнөх үлдэгдэл 50 саяа төлж. Дөрөвдөх үйлдлээрээ 135 саяыг аваад баригдаж. Сонирхолтой нь тэрээр авсан мөнгөө алтанд оруулж нугалж өсгөөд эргээд завшсан мөнгөө сэмхэн төлчихнө гэсэн төлөвлөгөөтэй байжээ. Энэ зорилгоор алт хайгч хоёрыг, цахилгаан жин,цохигчтой дрилл, мотор, цахилгаан таслагч зэргийг 52 сая төгрөгөөр худалдан авч алттай газраар 7000 км явсан гэнэ. Бас нэлээд аж ахуйч залуу байжээ. Хоёр давхар байшин барихаар тоосго, элс цемент, компрессор гагнуурын аппарат зэргийг авахад нэлээд мөнгө зарцуулж. Дараа нь 20 саяар барилгын үлдэгдэл материал болох вакум цонх, паркетин шал авснаас шалны халаалтыг нь өөрөө Эрээн орж авчирсан гэнэ.  Мөн 20 саяар ланд-80 худалдан авч унаатай болжээ. Таван сая төгрөгийг Хан-Уул салбарын харилцааны менежер Баярмаад зээлүүлж. Биокомбинатад барьж байгаа бас нэг байшиндаа таван саяар цэвэр бохир усны систем авч тавьсан гэнэ. Харин өдгөө тэр хоёр байшин нь Хаанбанкны өмч болон өр төлбөрт нь хураагджээ. Банк нийт 134 сая төгрөгийн төлбөр нэхсэн боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран нь Золжаргалыг бодоод бас банкныхаа нэр хүндийг бодоод “зөөлөн хандсан” гэнэ. Ээжийнх нь нэр дээр байсан хоёр газар, хоёр байшин, өнөөх жийп болон хоёр алт хайгчийг нь аваад тооцоо дууссан гэжээ.

 

Эх сурвалж: NUUTS.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • bbb (March 18, 2015 1:37:06 pm )

    shunal ihedvel shulam bolno gedeg ene de bas olon havar negendee ch gedeg

  • 123 (March 18, 2015 1:41:45 pm )

    Энэ банкинд ажилладаг зарим хулгайч гарууд баыйнаа манай нөхрийн хамаатан нъь нөхрийн хадгаламжид байсан 2 сая шахуу төгрөгийг бид 2т хэлэхгүй аваад идсэн байсан дараа нь мэдсэн тэгээд өнгөрч байна.Худалдаа хөгжил шдээ

  • BOLD (March 18, 2015 1:56:35 pm )

    hudlaa medeelel niited tsatsaj harsan met yarihaa bolimoor yum

    • Anonymous (March 20, 2015 6:22:57 pm )

      Ийм том банкны нэр хүндэд халдсан худлаа мэдээлэл цацна гэж байхгүй байлгүй дээ. Ямар нэг баримттай болоод л бичиж таараа. Худлаа бол удахгүй хаан банк энэ сайттай заргалдах байлгүй.

  • Зочин (March 18, 2015 3:10:33 pm )

    UUU HUUU BANK IIM AIMAAR YMUUU POOOH ALDGIIM BNA

  • Anonymous (March 18, 2015 3:44:42 pm )

    iim erh medel ogoh ni demii ali neg shatlaldaa hynalttai baih heregtei

  • eegii (March 18, 2015 3:55:05 pm )

    tegeed shorond ni ybuulahgv yasiin be

  • агий (March 18, 2015 4:10:20 pm )

    ёстой дээгүүр жаалдаг гар бн да

  • altai (March 18, 2015 8:36:48 pm )

    ХААН БАНК СҮҮЛД ОРЖ АЖИЛЛАЖ БАйгаа залуусыг танил тал найз нөхөд бусад холбоогоороо маш хурдан албан тушаал дэвшүүлж бохир ажиллаад бгаа шүү дотроо, маш олон жил үнэнч шудрага ажилласан хүмүүсийг харж үздэггүй албан тушаал дэвшүүлдэггүй, сайн ажилтан олон жил ажиллаал байхад хаашаа ч шилжин очсон теллер л хийлгээд байдаг, тэр олон жил хөдөө орон нутагтаа шудрага зөв ажиллаад төв газарт ирж байгаа үндсэн ажилтнаа дэвшүүлдэггүй дөнгөж шинээр орсон төвийн төгсөж ирсэн ажилтангуут л албан тушаал ахиад байдаг нь банкны дотоод бодлого их тааруу гэж боддог,энэ байдлаас болж итгэл хүлээлгэх хүмүүсдээ итгэл өгөхгүй бүтэн гурван жил ч теллер хийж ажиллаж үзээгүй хүмүүсд итгэл өгөн харилцагч болон сайн ажилчдынхаа итгэлийг үргэлж алдсаар байна

  • altai (March 18, 2015 8:44:36 pm )

    энэ бол банкны буруу ,буруу бодлого банкны шинэ хүмүүсээ ядаж гурван жил таван жил теллер хийлгэ, тэгж байж тогтвор суурьшилтай шудрага зөв ажилтанг бий болгож танина, төврүүгээ шилжин ирж байгаа олон жил шудрага ажилласан өөрийн банкны ажилтнаа орон нутгийнх нь албан тушаалаар биш юмаа гэхэд хоёр гурван сар ажиллуулаад албан тушаалын ахиулж итгэл өгч болдоггүй юмуу манайхаан

  • БИЛГҮҮН (March 18, 2015 8:47:20 pm )

    ЭНЭ ҮНЭН ШҮҮ ҮНЭН БОЛ БАНК ӨӨРӨӨ БУРУУГ ХҮЛЭЭ

  • Anonymous (March 18, 2015 9:47:45 pm )

    ardchilsan nam garsanaas hoish buh shatandaa alban tushaaliig namiin nereer humuusiig tomilj yu ch medehgui hudlaa yrih hulgai hiih zalilan hiih humuus ihenh bolson shuu dee tiimees ene hariutslaga gedeg yumiig medehgui bolood baigaagiin har gai ardchilsan bolovson huchin muu shuu dee harin man namd bolovson hunin bii teriigee olj zov alband tavihgui baigaa bolohoos

  • ззззззззззз (March 18, 2015 11:02:46 pm )

    Ер нь банкныхан харилцагчийнхаа мэдээллийг бие биедээ дамжуулдаг байхшуу! Цагаан захтай луйварчид болж байгаа нь энэдээ

  • Anonymous (March 19, 2015 12:57:02 pm )

    Банкнуудын үйлчилгээ нь улам л хэцүү: удаан , олон юм шаардана, бие биедээ дамжуулна. Сайжрахаасаа илүү төвөгтэй болоод байх юмаа

  • зөрүүд (March 19, 2015 1:31:16 pm )

    дотоод хяналт шалгалтаа сайжруулаач банкныхаан

  • Pone John (March 19, 2015 3:34:27 pm )

    Haanbank tanil talaar ajild avdag togtoltsoo ih bolson shuu. Tanilgui l bol neg bsn gazraa nasaaraa bn gsn ug bolj bgaa shuu. Khaanbank arai arai.

  • mn.o (March 19, 2015 5:10:01 pm )

    Мөнгө олох хамгийн амархан арга. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү http://referralvibe.com/?reff=12489 линкийг хуулж ороод бүртгүүлэхэд автоматаар 25 до******** өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 до******** өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа до********ын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, P***word дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд BN амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй

  • äýíñ (March 20, 2015 12:06:07 am )

    ìîíãîëûí àðä ò¿ìíèéã õ¿¿ãèéí àðãààð ÿäóóðóóëàõ áîäëîãîòîé áàíê ø¿¿ äýý

  • Anonymous (March 20, 2015 11:38:55 am )

    Mongoliin bankuud dampuu shuud ee, tedgeeriig shalgadag Mongolbank n ch yaj dampuurch baigaag bid harsan, 100 100 sayar n zahirluuddaa mungu taraagaad l…teriig n barimttai yriad yriad delgeed delgeed bhad chihgui tolgoilood baidag turd bgaa humuus n ch ter bugd dampuu yomdaa huurhii

  • bolormaa (March 20, 2015 11:41:30 am )

    HAAN banknaas hadgalamjaa avsan deer yom bishuu

  • ganbat (March 20, 2015 11:42:42 am )

    haan banknii udirdlaga yo hiideg yom be

  • Anonymous (March 20, 2015 3:34:42 pm )

    банкууд хэцүү болж дээ… хулгайч нарыг ажиллуулаад… сүүлийн үеийн залуус үнэнчээр ажиллахгүй идэж уух, хялбар аргаар хөрөнгөжихийг боддог болж дээ… банк, худалдаа бүгд өөрсдөө сайн бодохгүй бол хүмүүсийн итгэлийг далимдуулан илүү мөнгө авах гээд байдаг болчихсон байна лээ… тооцооны хуудсаа өөрсдөө сайн бодож үзэх хэрэгтэй… луйварчид, хулгайч нар их болж дээ… банк хариуцлагагүй байна. хулгайч ажиллуулаад итгэл өгөөд…

  • Anonymous (March 20, 2015 6:28:32 pm )

    Хаан банк ч но-той болж байгаа юм байна даа. TDB хамаагүй илүү найдвартай.

  • тэнэг царайлчаад (March 26, 2015 10:06:17 am )

    haan bank yg ni gaigui bsan yim 3-4 jiliin umnuus neg l bish bolood bgaa yim da tanil tal arin haalga yi ch medehgui huuhduud neeh tom zahiral bolchood l deed syrgyyli ch tugsuugui bj busiin zahiral bolood l hunii nuuts yi shalgadag bna da huurhii

  • khongor. (March 27, 2015 11:30:55 am )

    Khaan bank ingedeg baij, getel TURIIN BANK udakhgui dampuurna gej yarikh bolloo. Ene unen yy, ta nar yamat neg medee surag sonsov uu.

  • Иргэн (April 09, 2015 9:36:15 am )

    Зарим теллерүүд хадгаламжиндаа их мөнгөтэйг нь мэдчихээд аягуу сайхан харицдаг, мөнгө муутай иргэнд үл тоомсорлосон янзтай харицдагыг одоо юу гэж ойлгох вэ? зарим теллер нь танил талдаа тэр чинь хадгаламжиндаа тэдэн төгрөгтэй юм байна лээ шдээ гээд шууд хэлчихдэг. Банкны теллер хүнд бусдын хадгаламжинд хэдэн төгрөгтэй байгаа эсэхийг бусад зарлахыг хориглоно гэсэн журам байдаг л байлгүй дээ. Банкууд хувийн нууц дээр чанга баймаар юмаа.

antalya rent a car