Тамирдсан эдийн засагт маань дор хаяж дөрвөн тэрбум ам.доллар цутган сэхээнэ гэсэн найдлага төрүүлж байсан Таван толгойн гэрээ хэлэлцээр нэгэн нууц гэрээнээс болоод тас үсэрчээ. Манай “ухаалаг” улс төрчид Сү.Батболдын засаглалын үед Хятадын “Чалко” компанитай гэрээ хийж нүүрсээр эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр 350 сая ам.доллар зээлж “Эх орны хишиг” болгон хэдэн сарын турш иргэн бүртээ 21 мянган төгрөг тараасан болой.
“Чалко”-гоос зээлсэн мөнгөнийхөө оронд нүүрсээ өгсөөр өр овоо дундарсан ч 150 сая ам.долларын өр үлдчихээд байгаа аж. Засгийн газар анх “Чалко”-той нүүрсээр эргүүлэн төлөх нөхцөлтай 350 сая ам.доллар зээлэх гэрээ хийж байхдаа давхар бас нэгэн зүйлд нууцаар гарын үсэг зурсан нь саяхан ил болсон байна.
Тодруулбал өрөө төлж дуусталаа Зүүн цанхиас олборлосон нүүрсээ “Чалко”-д 100 хувь нийлүүлнэ. Мөн өрөө төлж дуусгасан ч гэсэн дахиад таван жилийн турш олборлосон нүүрснийхээ 80 хувийг зөвхөн “Чалко”-д нийлүүлнэ хэмээн гар хөлийн үсгээ зураад зөвшөөрч орхисон байна. Зүүн Цанхийн ордыг арван жилийн хугацаагаар барьцаанд тавиад орхичихсон нь энэ. Одоо Таван Толгойд хөрөнгө оруулан хөдөлгөх гэж буй “Шинхуа энержи” болон Японы “Сумитоми” нэгдлийн хөрөнгө оруулагчдаас урьдчилгаа төлбөр болгож авах 150 сая ам.долларыг “Чалко”-д төлөөд өрөө хаачихаж болно л доо.
Гэвч Зүүн Цанхи бол Таван толгойн ордын хамгийн шимтэй, их нөөцтэй хэсэг нь. “Шинхуа энержи”, “Сумитоми” нэгдэл лав л “Чалко”-той хийсэн гэрээнээс болоод 2020 оныг хүртэл Зүүн Цанхийн нүүрсэнд гар хүрч чадахгүй болох шинжтэй. Яаж ч бодсон бусдын барьцаанд байгаа нүүрсний ордод хөрөнгө оруулахгүй шүү дээ. Ингээд Таван Толгойн гэрээ саатаж тасалдсан байна. Одоо манай эрх баригчид “Чалко”-той хэрхэн яаж учраа олох вэ хэмээн тархиа гашилгаж хоёр янзын хувилбар гаргаж ирээд байна. Нэг дэх нь “Чалко”-д үлдсэн өрөө төлөөд “Юуны чинь ахиад таван жилийн турш нүүрснийхээ 80 хувийг өгөх вэ?” гэж тас хөндлөн дайран гэрээгээ цуцалж орхих. Гэхдээ “Чалко” компани биднийг ийм арга хэрэглэж мэднэ хэмээн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч “Гэрээгээ биелүүлэхгүй байна” хэмээн Нью-Йоркийн арбитрын шүүхэд хандаж манай улс дор хаяж 100 тэрбум ам.долларын өрөнд унах болчихоод байна. Өөр нэг хувилбар нь “Чалко”-гийн нэхээд байгаа 150 сая ам.доллар дээр нэмж 50 сая ам.доллар “Шинхуа”-гаас авч тэдэнд өгөөд уг гэрээг нэг мөсөн хаах нэг арга байгаа аж. Хятадын мөнгө хятаддаа очно гэсэн үг. Гэхдээ энд бас нэг асуудал байгаа юм. Юу гэвэл “Чалко” өөрөө “Шинхуа” корпорацид 600 сая ам.долларын өртэй юмсанж. Тэгэхээр “Шинхуа”, “Чалко”-д мөнгө өгсөн нэр зүүгээд нөгөө мөнгөө биднээс суутгаад авч болзошгүй юм байна. Монголын ард түмэнд ирэх ёстой 50 сая ам.доллар Хятад руу гараад явчихна гэсэн үг.
Аль ч талаас нь аваад үзсэн хятадуудад л ашигтай нөхцөл Таван толгойн Зүүн Цанхийн орд дээр үүсээд байна. Тиймээс энэхүү тэнэг гэрээг хийсэн хариуцлагыг хэн үүрэх вэ гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Тухайн үед ерөнхий сайд байсан Сү.Батболдын нэр гарцаагүй холбогдох нь тодорхой. Гэрээнд гарын үсэг зурсан хүмүүсийг ч бас улс орны эдийн засгийг хохироосон хэрэгт татаж хариуцлага хүлээлгэх ёстой болов уу. Эс тэгвэл хувиа бодсон улс төрчид цаашид үүнээс илүү хор хөнөөлтэй гэрээнүүд хийж улс орноо өрөнд унагаасаар байх нь тодорхой.
Эх сурвалж: www.ноцтой мэдээ сонин
Холбоотой мэдээ
-
Сар (March 18, 2015 1:37:29 pm )
Хэлэх ч уг алга даа улсад их хэмжээний хохирол учруулсан хумуусийг явдаг хууль бий шуу дээ
-
Уншигч (March 18, 2015 1:57:37 pm )
Буруутай этгээдтэй хариуцлага тооцох хэрэгтэй. Бусдад нь сургаал болог
-
Anonymous (March 18, 2015 2:07:54 pm )
хэн үүрэх вэ Гэрээ хийсэн хүмүүс л үүрнэ
-
Eegi (March 18, 2015 4:03:25 pm )
Svv batbold hiigee biz de . haruustllaga tootsii
-
Цолмон (March 18, 2015 4:23:21 pm )
Хувийн эрх ашигийг бодож хийсэн хэсэг бүлэг хүмүүсийн үйл ажилагаа байна.Эд хөрөнгийг нь хурааж улсыг хохиролгүй болгож ,эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж,биеэр нь ял эдлүүл.Бусдад нь сургамж болго.
-
зочин (March 18, 2015 4:46:25 pm )
сэлэм гялс толгой бөндөгс су батболд С БАЯР нарыг
-
Иргэн (March 18, 2015 10:48:37 pm )
Хятадын дарга шиг ажиллаач эрхэм ерөнхийлөгчөө. Та үнэндээ дэндүү сул байна шүү. Энэ тэндэхийн элдэв хурал цуглаанийг ядарсан муу эх орондоо авчирч хуралдуулах санаачлага гаргаж элдэв зардал гаргах төвөг авчирах ямар хэрэг байна. Тэгсэн доруул ийм хогийн зүйлүүдтэй шударгаар тэмцээч. Таны нөгөө шудрага байялдаа гэдэг үг хаачсан бэ.
-
Hhhrrtt (March 19, 2015 3:15:23 am )
mongol min yana daa,AH ulsiig maani dampuuruulchaad buruugaa bitgii MAH ruu chiheed bai,AH d itgesen ard tumenii buruu
-
bat (March 19, 2015 8:28:28 am )
Оршихуу эс орших уу ? гэдэг дээрээ ирлээ дээ Монгол минь яана даа үр хүүхдүүдээ өрөвдөх юм даа,,,,,,,,,
-
dawaa (March 19, 2015 10:36:32 am )
ene uls torchid gedeg 76 gahai
-
123 (March 19, 2015 10:43:52 am )
Гэрээ л хийж байвал гэж өчүүхэн сэтгэх юмаа. Гэрээний цаана зөндөө утга учир байгаа үүнийг мэдэхгүй байж яаж бүхэл бүтэн улс орон удирдаж төлөөлж чадаж байнаа. Хариуцлага тооцох л хэрэгтэй. Хөрөнгийг нь хурааж өрийг нь бага ч гэсэн төлүүлэх хэрэгтэй ш дээ.
-
зүрх судас лекц (March 19, 2015 2:56:11 pm )
Тархи-зүрхний судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдлыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, нөхөн сэргээх үйлдэл бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, цусан дахь холестрин бууруулснаар даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 10 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд 3-р сарын 21-ны Бямба гаригт АУ-ы доктор лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас:96665038
-
MMM (March 19, 2015 4:27:40 pm )
Гар хөл болж байсан “утсан хүүхэлдэй ЗОРИГ” л мэднэ дээ. Хэргийн эзэд нь хаа нэгтээ гадаадад, эхнэр хүүхдээ авилгын мөнгөөрөө жаргааж яваа биз?…
-
Anonymous (March 19, 2015 4:33:56 pm )
Тэр утсан хүүхэлдэйг чинь Зориг биш Зоригт гэдэг байхгүй юу даа.
-
fff (March 19, 2015 10:21:21 pm )
hariutslga tootsoj buruutai humuu ard tumnii umnu shuuh heregtei
-
зочин (March 20, 2015 4:50:56 pm )
УЧИРЫГ МЭДСЭЭР,ӨӨРТӨӨ АШИГТАЙ,УЛСАД АСАР ИХ ХОР ХОХИРОЛ АМСУУЛЖ ХӨЛ ХҮНД БОЛГОГДСОН ГЭРЭЭ ХИЙСЭН С.БАТБОЛД ТЭРГҮҮНТЭЙ ҮЗЭГ НЭГТЭЙ ЭТГЭЭДҮҮДТЭЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ ӨНГӨРЧ БОЛОХГҮЙ,ЗААВАЛ ХАРИУЦЛАГА ТООЦ????????????????ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО ГЭЖ ХУУЛИНД ЗААГААД Л БАЙДАГ,ХАРИУЦАХ ЭЗДЭД ХУУЛЬ ЗҮЙН ДАГУУ ТӨРИЙН ӨМНӨ СӨГДҮҮЛЖ ҮЗЭХ БОЛТУГАЙ
-
хүүгиин ээж (March 21, 2015 2:16:03 pm )
ene gereeg hiisen humuusiig barij horiod ed horongiigne huraaj ulsiig bagch gesen hohirolgui bolgoh heregtei ene 76g suudlasaa bunguut gadaad yavah erhgui bolgoj bgad shalgah heregtei ed nariin geriig nuuts bairuudiigne negjvel hahuuld avsan belen mongo ih hemjeegeer garndaa ter mongo mongoliig himarlaas gargandaa ed nar ter mongoo bankd hiij chadahgui gertee hadgalj bgadaa ter har hyatadiin saidiin gerees yamar ih dollor garvaa ed nart bas tiim mongo bgadaa
-
хүүгиин ээж (March 21, 2015 2:23:51 pm )
mongol bank dolloriin noots bagslaa gej yarij bnalee ene luivarchinguud hahuuld absan mongoo dollor bolgod neg gazar hadgalj bgadaa teriig huraaj avah heregtei bas bayartsogt shig gadaadad dansand hiigeed martsan uym bolvuu shalgahl heregtei
-
хүүгиин ээж (March 21, 2015 2:23:51 pm )
mongol bank dolloriin noots bagslaa gej yarij bnalee ene luivarchinguud hahuuld absan mongoo dollor bolgod neg gazar hadgalj bgadaa teriig huraaj avah heregtei bas bayartsogt shig gadaadad dansand hiigeed martsan uym bolvuu shalgahl heregtei
-
mongol hun (March 21, 2015 2:25:41 pm )
ene gereeg hiisen humuusiig barij horiod ed horongiigne huraaj ulsiig bagch gesen hohirolgui bolgoh heregtei ene 76g suudlasaa bunguut gadaad yavah erhgui bolgoj bgad shalgah heregtei ed nariin geriig nuuts bairuudiigne negjvel hahuuld avsan belen mongo ih hemjeegeer garndaa ter mongo mongoliig himarlaas gargandaa ed nar ter mongoo bankd hiij chadahgui gertee hadgalj bgadaa ter har hyatadiin saidiin gerees yamar ih dollor garvaa ed nart bas tiim mongo bgadaa
20 Comments