Говь-Алтай аймгийн Алтай сумын төвөөс баруун тийш 124 км-т өнгөрөгч шөнийн 00 цаг, 32 минут, 30 секундэд 3.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн ба учирсан хохиролгүй байна. Өмнө нь энэ сарын 5-ны өдөр Говь-Алтай аймгийн Бугат сумаас баруун хойш 32 км-ийн зайд орших нутагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн улмаас хор хохирол учраагүй талаар албаныхан мэдээллээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.