antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 16, 2015 1 comment

Г.Буяндоржийн гомдлыг маргааш хэлэлцэнэ

нийтлэсэн Admin

buyandorj“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржийн гаргасан гомдлыг маргааш Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд /хуучнаар Нийслэлийн давж заалдах шат/ хэлэлцэнэ. Анхан шатны шүүхээс Г.Буяндоржийг шүүхэд нөлөөлж, хууль бус шийдвэр гаргуулсан, бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэж, нэр хүндэд нь халдсан хэрэгт буруутгаж, мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр БНХАУ-ын иргэдээс 1,2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс “Ноёд констракшн” компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэрэгт буруутган ялласан юм.

Харин тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандаснаар ийнхүү маргааш хэлэлцэхээр болжээ. Г.Буяндоржийн хэргийг Нийслэлийн шүүгч Ч.Хосбаярт хуваарилаад байгаа юм.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Bodoo (March 16, 2015 7:22:15 pm )

    Ter Bilegt avgai ih zalitai hun shig….

antalya rent a car