Манай оронд сүүлийн үед гоо сайхны мэс засал эрчээ авч буй. Охид хүүхнүүд маань гоё сайхан болох гэж эхээс төрсөн бие, мөнх залуу болох гэсэн хүсэлтээ автаж өөрийгөө эрсдэл оруулсаар байна. Үнэхээр гоо сайхнаа хадгалж, өөрчлөгдөхийг хүсч буй бол сайн судалж, мэргэжлийн хүлээн зөвшөөрөгдсөн газруудад хандах хэрэгтэй байлтай. Гэтэл зүгээр нэг ам дамжсан яриа, хүний ятгалагт автаж өөрийн эрүүл мэнд болоод, сэтгэл санаагаар хохирох явдал элбэг байна. Үүнийг нэг золиос болсон эмэгтэй сэрэмжүүлэг болгож цахим ертөнцөд хэрхэн хохирсноо дэлгэжээ. Ингээд түүний бичсэн зүйлийг элдэв хачиргүй хүргэж байна.
“Өдрийн мэнд. Би та нартаа өөрийн сэтгэлд байгаа зүйлээ хуваалцмаар байна. Учир нь ганц өөрийгөө бодоод чимээгүй тэвчээд болж буй үйл явдлыг дараад өнгөрүүлэхийг хүссэнгүй ээ. Би жил дөрвөн сарын өмнө алтан утас хийлгээд ямар ч үрчлээгүй хөгширдөггүй гэсэн мэдээллийг уншаад энэ талаар хийлгэсэн гэх олны танил эмэгтэйгээс сонирхон асуутал миний сонссон мэдээллийг батлан ярьж тэр ч бүү хэл нүд бүлтийнэ хамар өндөр болно, уруу дөрвөн талаасаа татагдаж томорно, үрчийхгүй, дух наашаа товойно гэх мэт гоё үр дүнг амлан надад хийсэн эмч Монголд байгаа хэмээн зааж өгч өөрөө хамт очиж би их итгэж 8500$-оор хийлгэсэн. Гэтэл удалгүй нүүрний арьсны энд тэндээс товойж гарч ирсэн ба үүгээр ч барамгүй нүүрний мэдрэлийг гэмтээж уруул далийж хацар уруул саажилтын улмаас далийж, даралт харвасан хүмүүсийнхтэй адил харахаас аймар болсон. Тэгээд эргэн тухайн эмнэлэгт хандахад хүлээж аваагүйгээр барахгүй надад хийсэн эмийг байхгүй Солонгосруугаа явчихсан бид мэдэхгүй гээд маш муухай харьцсан. Би яг үнэндээ ямар эмчилгээ хийлгэхээ ч мэдэхгүй хүнд байдалд орсон. Арга буюу анх танилцуулж мэдээлэл өгсөн эмэгтэйд хандахад мөн л эмнэлгийн ажилчидтай яг адилхан харьцсан. Ингээд яах учраа олохгүй МХЕГ-т хандахад Монгол улсад стандартын баталгаагүй сөрөг нөлөө ихтэй, хэзээ ч хайлдаггүй металл гэдэг хариу авсан. Уг нь бол одоо хайлдаг алтан утас хийж байгаа юм билээ. Хамгийн хэцүү нь арьсан доороос буцааж авч болохгүй тэр бүү хэл арьсны хорт хавдар үүсч магадгүй гэсэн хариуг аваад байна. Алтан утас гээд зүү хийсэн байна лээ” хэмээжээ.
Бидэнд ил тод харагдаж байгаа нь энэ боловч цаагуур олон мянган охид энэ мэтчилэн гоо сайхан, эрүүл мэндээрээ хохирч байгаа нь нууц бишээ. Тиймээс охид бүсгүйчүүд та бүхэн хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн эмнэлэгт хандаж өөрсдөө сайн судалж байж гоо сайхандаа мэс хүргэх хэрэгтэй гэдгийг анхаараарай.

Холбоотой мэдээ
-
YNEN (March 13, 2015 7:25:24 pm )
eceg ehees zauaasan caraiga golson teneg mongtei balai hvvhen baina daa cni vvniihee orond emzeg bvlgiin uaaduu oncnin hvvhdvvded tusalsan bol setgel cnin saihan carai cnin ongotei uabah baisan daa.hatuucn gesen vnen vg snvv.
-
Anonymous (March 13, 2015 8:35:08 pm )
Uu uamar aimaar uim bee
-
Anonymous (March 13, 2015 8:37:50 pm )
Ingej uanz bur bolj bgaa humuus hugshiruhuuruu estoi harah argagui uim bolnoo duuchin altantcetceg muuhai bolson bnlee uur bas Bus humuus bii odoo uanaa
-
1111 (March 13, 2015 10:11:04 pm )
Etseg ehees zayasan bie erhtenee ingej sendiichuulj yadag bnaa, daraa ni ingej l zovj bn sh dee. Ali neg talaaraa busdaas iluu gedegee medegch bie buten, setgel uudrug yvaarai busguichuudee.
-
Anonymous (March 14, 2015 2:35:16 pm )
olon bysgyichyyded syrgamjtai aldaagaa olon niited helsend bayarlalaa. Uamar ch emegtei hyn shan bolohiig l hysdeg ene emertein byryy uy ch bhgyi. Mungutei hyniig uagaad yzen uaddag yadyy setgelgeetei hymyys ve. Bi byr uag end bga solongos goo shanii emnelert ochih gej bsn . Bauarlala
-
ззззззззззз (March 14, 2015 4:13:08 pm )
Ай хеерхий, ганган явах гээд АЛЦАН явнаа гэж… Эцэг эхээс заяасан биеэ нэг их гое болгох гээд хохироо юм биздээ зайлуул гэж … Мен ч ахархан бодол ухаан байждээ!!!
-
зочинзочин (March 14, 2015 6:26:48 pm )
энэ мэт үйлдлийг шүүхэд өгч байх хэрэгтэй Хүнийг эрэмдэг болгочихоод муухай харьцаад байхдаа чадаг бна нөхөн төлбөр гаргуулж гадагшаа эмчилгээ хөөцөлдөх хэрэгтэй Бас гоо хатан салон хөдөөний хоёрч охинийг зэрэмдэглэж хаяад уурлаж ууцаарлаад дахин мөнгө төлж оёул гсэн байсан учир сайн мэдэхгүй гэнэн хүмүүс их хохирч байна. шүүхээр асуудлыг шийдвэрлүүлж иймэхүү асуудлыг зогсоох хэрэгтэй
-
Anonymous (March 15, 2015 1:18:47 am )
yg unen shuuheer shiideh hereg bna
ter emneleg iim hun ajilluulj humuusiig hohirooson l bol emneleg hariutslagaa huleeh heregtei -
zochin za muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad mongold hezee ch terehgui gelhiid ganstaie (March 15, 2015 8:19:32 am )
Ter muu solongosoos mengee zaabalolj abaad emchluul shuuhed egeh heregtei huniig iim bolgood endees yabna gej bhgui shunatai um end baigaa bizl
-
zochin (March 15, 2015 8:32:06 pm )
hugshirnu gedeg horvoogiin jam eosooro bolno sh de amidraliin talaar surug oilgolttoi tuluvshuugui uhamsargui humuusiin zan uil ingej bolohgui sh de
-
Anonymous (March 16, 2015 9:05:16 am )
Манай нэг найз бас монголд ирсэн солонгос эмчээр батокс гээд нуур руу нь аймаар тариа хийгээд 4 сая тогрог авсан гэсэн. Дараа нь нуур нь мурийгаад чих нь 2 оор болоод эргээд тэр эмч дээрээ очсон чинь буцсан гээд уулзах ч хун олдоогуй гэсэн.
-
tsetseg (March 16, 2015 9:12:27 am )
medeej tanidag mongol emneleg dr hiisen bj taaraa. tiim bolohoor hiigeegui ch gesen mongol emnelegiig ni shuuhed ug. orhij bgui. Umhii solongosiin hayg bj l taarna
-
Anonymous (March 16, 2015 10:19:03 am )
hyn etseg ehees yaj torson tyyn shigee bgaagaarai l bh saihan
-
tseemaa (March 16, 2015 11:39:13 am )
yostoi hetsuu yum bolj dee hairan mungu etseg ehees zayasan biye erhtneeree bhgui yasan yum iim aimshigtai yum zunduu l garaad bui shuu dee
-
Нара (April 10, 2015 3:00:43 pm )
Баталгаагүй тийм юманд очиж байдаг өөрөө тэнэг байна даа. Зуучилсан хүмүүстэй нь цуг тагнуулын газарт өг
15 Comments