АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар МАН-ын байр болох “Тусгаар тогтнол”-ын ордныг барихад улсын төсвөөс гаргасан 11 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэх ёстой” хэмээн мэдэгдэл хийсэн. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаас тодрууллаа.
-АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатарын мэдэгдэлд та ямар тайлбар өгөх вэ?
-АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар МАН-ын байранд улсын төсвөөс өгсөн 11 тэрбум төгрөгийг эргүүлж төлүүлэх, цаашлаад улс төрийн үйл ажиллагаа явуулахыг зогсооно гэсэн мэдэгдэл хийсэн байна лээ. Тиймээс энэ талаарх үнэн бодит мэдээллийг өгье гэж бодлоо. 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж сонгогдсон. Тэрбээр сонгогдсныхоо дараа долдугаар сарын 1-ний үймээний хэрэгт оролцсон бүх хүмүүсийг өршөөх Өршөөлийн тухай хуулийг санаачилсан. Энэ хууль 2009 оны долдугаар сарын 9-ны өдөр батлагдсан. Мөн үймээний үеэр хохирч үлдсэн аж ахуйн нэгж, иргэдийн хохирлыг хэрхэх асуудал хөндөгдсөн. Ингээд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч тал талаас ярилцаад үймээнээр эд хөрөнгөөр хохирсон иргэд, аж ахуйн нэгжийн хохирлыг барагдуулахаар болсон. Тэгээд 2009 оны долдугаар сарын 9-ны өдөр Хохирогчид нөхөн олговор олгох тухай хуулийг баталсан. Үүний дагуу Хохирогчид нөхөн олговор олгох журам батлах тухай Засгийн газрын 294 дүгээр тогтоол гарсан. Ингээд тухайн онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээс 216- дугаар тоот шийдвэр гарч хохирлын хэмжээг 11 тэрбум төгрөг байна гэж тогтоосон. Шүүх хохирлын хэмжээг тогтоолгохын өмнө хөндлөнгийн гурван байгууллагаар аудит хийлгэсэн байдаг. Тэгэхээр Засгийн газрын тогтоол, шүүхийн шийдвэрийн дагуу тухайн үеийн Сангийн сайд, АН-ын гишүүн С.Баярцогт 11 тэрбум төгрөгийг МАН-д гаргаж өгсөн байдаг. Тиймээс МАН ганцаараа улсын төсвөөс мөнгө авсан зүйл байхгүй. Хууль батлагдах, Засгийн газрын тогтоол гарахад бүгдэд нь АН оролцсон.
-МАН-ыг “Тусгаар тогтнол”-ын ордноо түрээслэдэг нь зүй ёсны хэрэг биш гэж шүүмжилж байна лээ?
-Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Улс төрийн намуудын тухай хуулийн 16.1-д “Аливаа улс төрийн нам хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй байна” гэж заасан байдаг. Мөн 16.2.6-д “Өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг худалдах буюу түрээслүүлж ашиглуулсан орлогоо тухайн улс төрийн нам үйл ажиллагаандаа зарцуулах эрхтэй” гэж заасан байгаа. Тиймээс МАН өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Улс төрийн намуудын тухай хуулийн дагуу л үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгэхээр энэ бол АН-ын гишүүд дэмжигчдийн хувьд шинээр ярьж, гайхаад байх зүйл огтхон ч биш. Үүнийг бид цэвэр улс төрийн зохион байгуулалтай хийсэн мэдэгдэл гэж харж байгаа. Нэг зүйлийг хэлэхэд Т.Хасбаатар гэдэг хүний ярьснаар Монгол Улсын төрийн хууль, Засгийн газрын тогтоол үгүйсгэддэг асуудал биш.
-Хаврын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэнэ. МАН ямар байр суурь, зарчим баримталж байна вэ?
-МАН Сонгуулийн хууль 76 жижиг можаритар байх ёстой гэдэг зарчмын байр суурьд хүрсэн. Үүнийг бүлгийн даргын мэдэгдэлд тодорхой хэлсэн. Харин хоёр намын хамтын ойлголцлын хүрээнд ирэх долдугаар сард Сонгуулийн тухай хуулийг батлана гэж зөвшилцсөн.
-Можаритар тогтолцоо нь жижиг намуудын боломжийг хязгаарлана гэж зарим улс төрчид шүүмжлэлтэй хандаж байгаа билээ?
-Манай намын гишүүд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 21 аймгийг хоёр удаа тойрсон. Сая оны өмнөхөн гурван аймгийн бүх суманд ажилласан. Иргэд намын жагсаалтаар гарч ирдэг байдлыг хамгийн их шүүмжилж байна. Аливаа улс төрийн нам иргэд сонгогчдынхоо хүсэл сонирхол, дуу хоолойг илэрхийлэх хэрэгтэй. Тэр үүднээс МАН иргэд сонгогчдынхоо хүсэлтийн дагуу 76 жижиг можаритар гэдэг саналыг оруулж байгаа юм.
Д.Анар
Холбоотой мэдээ
-
хуягаа (March 12, 2015 6:53:05 pm )
луиварчдаас байрыг нь ав
-
wow (March 13, 2015 2:25:23 pm )
ЭНЭ ХҮН ХЭЛЖ ЯРЬЖ БАЙГАА ШИГЭЭ ШУДАРГА ҮНЭНЧ БАЙГААСАЙ ДАА, ХӨӨРХИЙ
-
-
erhem (March 12, 2015 8:50:50 pm )
vheh vheh
-
Anonymous (March 13, 2015 3:40:53 am )
ene 2 namiin bairnuudiig ulsiin orlogo bolgoj ter ih ter bumtanguud oorsdiinhoo horongoor bariad suutsgaah heregteitohilog bairand suuh heregtei bol ternees tatvar tologchiin mongiig butsaaj ulsad tushaah heregtei mon alban tushaal erh medlee ashiglaj ter olon tom jiip mashiniig ulsiin bolon tatvar tologchiin mongoor avsan ter mashinuudiig ni bugdiig yg avsan ezed bolon avahad gar biy bolson humuuseer ni uniig ni butsaan ulsad toluulj uls orniig hohirolgui bolgoh heregtei eldev huuli sanaachilsan gej ulsaas mongo avj iddegee zogsooh heregtei mon erdenetiin uildver mongol ulsiig hichneen jil tejeej baigaa buhel buten Erdenet hot bosgoj ogson orsiin ard tumend bid talarhaj yvdag hurimiin ordond shunahaa boli yasan aimshigtai mangasuud tord garaa ve songuuliig ene jil yvuulah heregtei Uul uurhaigaa zogsoo ashiggui yumiig ajilluulj yah yum be ashigtai baih yum hiih heregtei buh uildver alban gazriig huvichilsanaas bolj odoo iim bolson mongol uls
-
төгс (March 13, 2015 10:26:28 am )
Хуулийнхаа дагуу л байна шүү дээ. Юу гэж дураараа юм байхдээ. Мөнхбатын хариулт зөв. Хохирч үлдсэн хүн болоод газрыг нөхөн мөнгө олгосонд ерөнхийлөгчдөө баярлалаа. Зөв шүү дээ.
-
ЗоИРГЭНчин (March 16, 2015 8:06:54 am )
ШОРОНД ОРЖ ХОХИРСОН ЖИРИЙН ИРГЭДЭЭ ТӨР ЯАЖ ХАРЖ ҮЗСЭН ЮМ БЭ?НАМЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОЧИХООД ЖИРИЙН ИРГЭДЭЭ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ БАЙГААГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА.
-
ЗоИРГЭНчин (March 16, 2015 8:06:54 am )
ШОРОНД ОРЖ ХОХИРСОН ЖИРИЙН ИРГЭДЭЭ ТӨР ЯАЖ ХАРЖ ҮЗСЭН ЮМ БЭ?НАМЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОЧИХООД ЖИРИЙН ИРГЭДЭЭ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ БАЙГААГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА.
-
-
Zochin (March 13, 2015 10:34:31 am )
HASBAATARAA CHI EHLEED N. ALTANHUGAAS MONGOL BANKNAAS HOER UDAA HUULI BUSAAR GARGASAN UNE TOGTBORJUULAH HOTOLBOR, TSEBER AGAAR SAN, NUURS HOTOLBOR, DENZENGIIN 17.6 TERBUM, TABAN TLGOIGOOS DUUOHINDOO SHILJUULSEN 4,7 TERBUM GEH METEER YANZ BURIIN SHALTGAAR HULGAILSAN MONGO DARAA ELBEGDORJOOS 35 TERBUM TOGROGIIG GARUULAN ABCHIHAAD DARAA HUNII OBORLUU ONGII
-
Anonymous (March 13, 2015 10:55:40 am )
tatbar tlogcdiin bidni mongoor bosgoson bairnuudaas ardchilsan namiin absan bairuudiig ard tumend og
-
zochin (March 13, 2015 1:22:42 pm )
ene Hasbaatar hedeg zaluug ovoo um bolov uu gej demjdeg bailaa getel shuuhiin shiidveriig ni hurtel medehgui baij shoudah ni dendsen durtau uedee uygaa ch yarihad belen nuhur umaa
-
zochin (March 13, 2015 1:22:42 pm )
ene Hasbaatar hedeg zaluug ovoo um bolov uu gej demjdeg bailaa getel shuuhiin shiidveriig ni hurtel medehgui baij shoudah ni dendsen durtau uedee uygaa ch yarihad belen nuhur umaa
-
Anonymous (March 13, 2015 1:54:10 pm )
Өөртөө зориулж гаргасан хуулийн дагуу авсан нь үнэн Харин өөртөө зориулж хууль гаргасан үйлдэл нь шудрага бус тул мөнгийг нь буцааж өг гэж байгаа юм
-
Намдаг (March 14, 2015 10:07:40 am )
МАН гэж ирэх сонгуульд хадны мангаа болох нь тодорхой! Айж байгаагаа ингэж илэрхийлэх нь зов уу?! Манайхаан! Ер нь тэгээд ард тумэнд арай илгэмсуу ханддаг нь МАН юм байнаа! Дараагийнхаар эд нартаа л огцгооедоо?!
-
Иргэн (March 14, 2015 11:54:35 pm )
Иргэний сэтгэлийг олвоос улс гүрнийг олмуй, иргэний сэтгэлийг алдваас улс гүрнийг алдмуй. Тиймийн учир эрдэмт хүмүүн эн түрүүнд эрхэм суртахуйг хичээмүй. Эрхэм суртахуй буй ахул иргэн хүмүүн буй, иргэн хүмүүн буй ахул эх газар буй, эх газар буй ахул эд баялаг буй, эд баялаг буй ахул эдэлж хэрэглэх нь буй. Эрхэм суртахуй болвоос эх язгуур нь буюу. Эд баялаг болвоос эцэс адаг нь буюу. Эх язгуурыг хөнгөнд үзэж гадгаш, эцэс адгийг хүндэд үзэж дотогш болговоос эх адаг нь урваж, олон иргэн эд агуурсын тулд эзэрхэн тэмцэлдэхүйд хүргэмүй. Тиймийн учир эд агуурсыг хурааваас иргэн олон бутармуй, эд агуурсыг хувааваас иргэн олон хуралдмуй. /Күнз/
-
Иргэн (March 14, 2015 11:55:52 pm )
Танай улс оронд зүрх сэтгэлийн хөгжлийг умартаж, зөвхөн оюуны боловсролд хөрөнгө хүчээ юүлж байна. Зүрх сэтгэлийн хөгжил хамгийн эрхэм шүү. Зүрхээ энэрэл хайраар дүүргэ. Энэрэл хайр чинь эргэн тойрон, найз нөхдөө төдийгүй эх болсон хамаг амьтныг ивээг. Зүрх сэтгэлд амар амгалан тогтвол даян дэлхийд амар амгалан тогтоно. /Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам/
-
Иргэн (March 14, 2015 11:56:53 pm )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
-
Иргэн (March 14, 2015 11:57:18 pm )
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 %-ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшдэг. Харин төр ашигт малтмалын ордод биш уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид (уулын үйлдвэрт) буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж (уулын үйлдвэр), уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
-
ЗоИРГЭНчин (March 16, 2015 8:09:38 am )
МАН-ЫН БАЙРЫГ ХУРААЖ АВАХ ХЭРЭГТЭЙ.ТЭР ҮЕУР ШОРОНД ОРСОН ЖИРИЙН ИРГЭДЭЭ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ БАЙНА.ТЭДЭНД ЮУ ЧӨГӨӨГҮЙ.НЭР ТӨРИЙ НЬ СЭРГЭЭГЭЭГҮЙ ШҮҮ ДЭЭ.
18 Comments