Энэ сарын 13-ны өдөр буюу баасан гарагт 11.00-17.00 цагийн хооронд Баянгол дүүрэг дэх салбар Авто тээврийн үндэсний төв нэг цэгийн үйлчилгээ зохион байгуулах гэнэ.
Үүнд автомашиныхаа татварыг төлөөгүй болон даатгалаа хийлгээгүй, мөн тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт оруулж амжаагүй жолооч нар хамрагдах боломжтой юм байна. Мөн хувийн автомашины засвар үйлчилгээний компаниуд нэг цэгийн үйлчилгээнд ирсэн жолооч нарын тээврийн хэрэгслийг үнэ төлбөргүй компьютер оношлогоонд хамруулахаар болжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.