antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 10, 2015 4 comments

Эрдэнэбүрэнд усан цахилгаан станц барина

нийтлэсэн Admin

erdeneburdӨчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын баруун бүсийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах, тус бүс нутгийн өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээс хангах зорилгоор Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт Ховд гол дээр усан цахилгаан станц барьж, ашиглалтад оруулахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгалаа. Усан цахилгаан станцын ТЭЗҮ-ийг 2015 онд багтаан шинэчлэн боловсруулахад шаардагдах хөрөнгийг 2015 оны төсвийн тухай хуулиар Эрчим хүчний сайдын багцад орсон “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгжийн зардал”-аас санхүүжүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгалаа.  Мөн 2016 оны хоёрдугаар улиралд багтаан усан цахилгаан станц барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Өнөөдрийн байдлаар баруун бүсийн эрчим хүчний системд Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн төв, 46 сум, 11 багийн төвийг ОХУ-ын Красноярскийн эрчим хүчний систем, Дөргөний усан цахилгаан станц болон БНХАУ-аас цахилгаан эрчим хүчээр ханган ажиллаж байна. Баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2013 онд 127.1 сая кВтцаг байснаас нийт хэрэглээний 28.6 хувийгг Дөргөний усан цахилгаан станцаас үйлдвэрлэж, үлдсэнийг ОХУ, БНХАУ-аас импортолж хангасан байна. Сүүлийн жилүүдэд тус бүсийн эрчим хүчний хэрэглээ жил бүр 5-10 гаруй хувиар өсч байна.

Ugluu.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • zochin (March 10, 2015 2:34:01 pm )

    юу вэ хэн нь бас ийм шийд гаргачваа, хайран сайхан байгаль минь сүйдэхнээ, тийм сайхан юм барих гээд байгаа бол ховд аймгийн үенч суманд барьсан усан цахилгаан станцаа эргээд нэг хараачээ, одоо үенч сумынхан гол ч байхгүй тог ч байхгүй байгаа шүү дээ,

  • zochin (March 10, 2015 2:35:14 pm )

    байгальдаа хайртай ховдчууд уншаад эсэргүүцнээ гэж бодож байна,

  • жаргал (March 10, 2015 7:21:01 pm )

    яасан сайхан мэдээ вэ Тэр их том голын хөвөөнд амьдран суугаа бид Усан цахилгаан станцтай болвол ёстой ТЭНГЭРИЙН УМДАГ атгалаа гэсэн үг ХЯМДХАН НАЙДВАРТАЙ цахилгаан тогтой болсоноор Эрдрнрбүрэнчүүд Ховдчууд Баруун монголынхон хөгжлийн галт тэрэгэнд суулаа гэсэн үг Бид азтай хүмүүс шүү БАЯРЛАЛАА

  • Anonymous (March 11, 2015 12:23:30 pm )

    ee medehgui odoo barag domog bolj uldsen hedheen oolduudiin maani golomtiig samrah ni dutaj de. Hovd gol ursahaa bolivol heden uere uilah bolno. Uneheer tumend heregtei gerel gegee avch irvel ch yakhav ene uneheer ikh bodoj sudalj baij ul suuritai hiih zuil baih gej bodoj baina.

antalya rent a car