antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 10, 2015 Comments are off

Газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэнэ

нийтлэсэн Admin

omcНийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх Хороо, ажлын хэсэг байгуулах тухай” А/175 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийн 1 дүгээр үе шатанд хэрэгжүүлэх “Сэлбэ, Баянхошуу дэд төвийн ариутгах татуургын шугам”-ын газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг удирдан зохион байгуулах Хорооны бүрэлдэхүүн, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг тус тус баталлаа.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч, Газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн хорооны дарга С.Очирбатад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлллээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car