Ховд аймгийн Булган суманд шүлхий өвчний сэжиг илэрсэн тул аймгийн мал эмнэлгээс хоёр удаа шинжилгээ хийн, дээж авч Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид илгээжээ. Шинжилгээний дүгнэлт өчигдөр гарч, мал амьтны гоц халдварт шүлхий өвчин мөн болохыг тогтоосон байна. Одоогоор Булган, Үенч сумын 26 өрхийн 767 мал өвчилсөн мэдээ байна.
Өвчний голомтот бүс дэх бусад мал амьтанд халдварлуулахгүйн тулд улсын нөөцөд байсан 198,7 мян тун вакциныг орон нутагт хүргүүлж, вакцинжуулалтын ажлыг өнөөдрөөс эхлүүлжээ.Түүнчлэн Булган, Үенч суманд хорио цээрийн дэглэм тогтоон, мал, хүн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоож, тусгай пост ажиллуулж эхэлсэн байна.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (March 05, 2015 9:17:52 pm )
Мал үржлийн дарга покерчин Галбадрах, дунд сургуулийн математик багш Ганибал нар яаж ч чардайгаад энэ салбарыг авч явах мэдлэг боловсрол байхгүй. Ийм этгээдүүд байгаа цагт яаж энэ салбар өөдлөх вэ. Төрд шургалсан энэ мэт нөхдүүд энэ салбарт хэзээ ч ажиллаж үр дүн гаргахгүй.
1 Comment