Нийтлэлч Баабарт АТГ-аас ил захиадал илгээсэн байна. Ингээд захидалыг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Авлигатай тэмцэх газар нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, хээл хахууль авах, хээл хахууль өгөх, хээл хахууль зуучлах, хууль бусаар хөрөнгөжих, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, мөнгө угаах гэсэн 10 төрлийн гэмт хэрэгт харьяаллын дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулдаг.
Тус газрын эрүүгийн хэргийн судалгаагаар сүүлийн 5 жилд буюу 2010-2014 оны хугацаанд авлига, албан тушаалын 864 (давхардсан тоогоор) гэмт хэргийг шалгажээ. Үүнээс аж ахуйн нэгжийн албан тушаалтнуудад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлд заасан төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах гэмт хэрэг 64, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлд заасан төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх гэмт хэрэг 21 буюу нийт 85 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна.
Авлигатай тэмцэх газрын авлига, албан тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа 2007 оны 9 дүгээр сараас хуулийн дагуу эхэлсэн бөгөөд Таны нийтлэлд бичсэнчлэн “өнгөрсөн богино хугацаа” гэдгийг бид сүүлийн 5 жилийн байдлаар тооцож, албан ёсны, үнэн бодит, үндэслэл бүхий тоо баримтын заримыг энэхүү ил захидлаар харуулж байна. Авлигатай тэмцэх газар олон нийтийн санал бодолд ямагт хүндэтгэлтэй хандаж, тэдний зүгээс ирэх эрүүл шүүмжлэлийг хүлээн авч, ажилдаа тусган хэрэгжүүлдэг билээ. Авлига, албан тушаалын гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаарх албан ёсны тоо баримтыг Авлигатай тэмцэх газраас авах бүрэн боломжтой бөгөөд энэ нь бодитой, үнэн зөв, хэзээд нээлттэй байх болно”
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (March 05, 2015 3:29:45 pm )
Jinhene avilgalaa ilruulj chadaj baigaa yum uu? tegeed? Esvel uls turiin daramtaas bolood chadahgui baigaa yumuu? Eh oron chini avilgaliin bohir nuurt jiveed sehehee boliloo!
-
Иргэн (March 05, 2015 10:11:42 pm )
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
-
Иргэн (March 05, 2015 10:12:20 pm )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
-
Иргэн (March 05, 2015 10:12:44 pm )
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
-
Иргэн (March 05, 2015 10:13:27 pm )
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
Ухаан солиотой хүнд илд бариулах
Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/ -
Тоорой баньд (March 06, 2015 9:00:04 am )
Ардчилсан нам баййгаа үед авилгал хээл хахуул хэзээ ч арилахгүй
-
zochin (March 06, 2015 3:15:36 pm )
AN in ued abilga bol harin ch neg tsetseglej munguni hemjee tsabchaanii hibi gd buh uzuulelteer harin usluu.haruid ni buh ediin zasag niigmiin halamj uzuuleltuud dooshoo
-
АХ ЛАМ (March 07, 2015 2:40:27 pm )
ЭНЭ ОГТОР ЭРИЙГ БОРООГЫН АЛТЫГ НЭГЧ ТӨГРӨГИЙН ТАТВАРГҮЙ УХУУЛАХ ЛУЙВРЫН ГЭРЭЭ БАЙГУУЛСАН. ГАДНЫ ЛУЙВАРЧДААС МӨНГӨ АВЧ ХАР ПИАР ХИЙДЭГ ЭНЭ ТЭРЭЭР НЬ ХОРИОД ШАЛГАВАЛ ЦУС ГАРНА ДАА.
-
Anonymous (March 07, 2015 3:12:35 pm )
ENE GAZRIIN GANZ GOL MATAACH BOL BAABAR NOHOI OOROO ED NAR SAIHAN SHOUDAJ BAINA HUURAMCH ARDCHILAGCHDIIN HAMGIIN AIMAAR GAZRIIN NEG BOL AVILGATAI TEMZEH NERTEI DO YAAMNII URGELJILEL BOLSON ZAHIALGIIN DAGUU AJILLDAG OSHOO AVAH YARGANII GAzAR
-
Anonymous (March 07, 2015 3:14:55 pm )
DARAAGIIN SONGUULAAR AN NAM GAZRIIN HORSNOOS ARCHIGDAHAD ENE MUUHAI ZAHIALGIIN SHOUNII GAZAR BAS ARCHIGDANA IH UDAHGUI MONGOLCHUUDAA
-
ЗОЧИН (March 08, 2015 8:38:09 am )
Улсад МАШ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛААД УЛС ТӨРИЙН ЗАМД ТЭЭГ БОЛСОН ИХ БАЯЛАГЫГ ХАРИЙНХАНД ҮНЭГҮЙ ӨГЧ,ӨӨРИЙН КАРМАНДАА ХИЙЖ БАЙГАА ЛУЙВАРЧИД,АВИЛАГЧДЫГ ЦЭЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ,УЛС ОРОНД НОЦТОЙ ХЭРЭГ ХИЙСЭН ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГИЙГ ХУУЛЬ БУСААР ОЛСОН ЭТГЭЭДИЙГ ЦААШ НЬ ХАРУУЛАХ ЦАГ БОЛЖЭЭ,Хойт Солонгос,Хятад орны удирдагчдын хуулиа дээдлэх,хатуухан дагаж мөрдөх туршлагыг нь аваач,илүү билүү харж муу муухай зүйлийг дагаж ардчилал гэж байхын оронд ,энд тэнд очоод илүү дутуу үг хэлж улс орныг самаргаж байхаа болиоочдээ
11 Comments