antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 5, 2015 4 comments

Жудгаа алдсаныг нь журамлахаас яах вэ

нийтлэсэн Admin

57fdc4480ea40bc4greatГеннисийн номонд хамгийн олон бөх барилдууллаа гэж ирээд л бүртгүүлээд байсан. Тэгсэн өнөө бөхчүүд нь гэж шал хулхины хэдэн нөхөр болж хувирах нь. Төрийн их баяр наадмынхаа торгон ногоон дэмжээн дээр өөрийн хүч, уран мэхийг гайхуулан барилдахын оронд допинг хэрэглэн, даваа ахиулж, цол авдаг боллоо.

Монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмын шөвгийн 16 бөх допингийн шинжилгээ өгснөөс хоёр бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн талаар МҮБХ-оос зарласан. Тиймээс допинг хэрэглэсэн Б.Суманчулуун болон Б.Адъяабат нарын тав давсан давааг хүчингүй болгох тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлээд байсан. Харин Ерөнхийлөгч сэргээш хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораториор тогтоогдсон тул хоёр бөхийн улсын начин цолыг хураах зарлигийг өнгөрсөн сарын 18-ны өдөр гаргасан байна. Ийн зарлигаа буцааж болдог юм шүү гэдгийг үндэсний бөхчүүдэд мэдрүүлж чадсан нь тун ч зөв зүйтэй алхам боллоо гэх хүн олон байгаа бололтой.
Учир нь жил жилийн Үндэсний их баяр наадмын дараа допинг хэрэглэсэн эсэх асуудал сөхөгдөж ихэнхдээ нам дараад өнгөрдөг байсан бөгөөд нэг ёсондоо бөхүүдийн толгойг илсээр ирсэн. Тиймээс ч бөхчүүд торгон ногоон дэвжээгээ үл хүндэтгэн, бөхөө дээдлэдэг монголчуудыг ч доромжилж буй хэрэг.

Допинг хэрэглэсэн хэмээн цолоо хураалгасан бөхчүүдийн талаар Шадар сайд У.Хүрэлсүх “Тэр хоёр бөх допинг хэрэглэсэн нь тогтоогдсон юм билээ шүү. Хоёр төрлийн дээжийг авч БНСУ-д хийлгэдэг.Монголчуудын ярьдагчлан найраа байхгүй, допинг хэрэглэсэн нь тогтоогдсон. Тэгэхээр цолыг нь хураахаас аргагүй. Спорт шударга байх ёстой. Тэр хоёр начин тав давахад таван бөх барилдана биз дээ. Унасан бөхчүүдэд нь ямар харамсалтай вэ. Арван бөх харамсалтай үлдэж байгаа байхгүй юу. Унасан нэг бөх нь Г.Өсөхбаяр аварга байсан юм билээ. Хэрвээ Г.Өсөхбаяр аварга унаагүй бол наадамд түрүүлэх байсан ч юм билүү хэн мэдлээ.” хэмээн ярьжээ. Түүний хувьд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын даргын албыг давхар хашдаг юм.

Юутай ч энэ удаа Ерөнхийлөгч өгсөн цолоо хурааж болдог гэдгийг тод томруун харууллаа. Харин допинг хэрэглэсэн бөхчүүдэд харамсалтайгаар өвдөг шороодсон бөхчүүдийг яах вэ гэдэг асуудал зүй ёсоор гарч байна. Допинг хэрэглэсэн бөхүүд таадмын бөхийн тааврыг зөрүүлэх гэдэг шиг Монгол төрийн наадмыг бүхэлд нь будилуулж, уламжлалаа уландаа гишгээд өнгөрч байна. Тиймээс допинг хэрэглэсэн бөхөд өвдөг шороодож, барилдаанаа дуусгасан бөхийг хэрхэх талаар мөн л ямар нэгэн шийдвэрт хүрэхгүй бол цаашид улам бүр асуудал дагуулж мэдэх л юм.

Допингийн асуудлыг аль эрт буюу анх илэрсэн тохиолдолд нь л хатуухан арга хэмжээ авах байсан юм. Уг нь хуульд “Допинг хэрэглэж болохгүй, хэрэглэсэн тохиолдолд ийм хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалт байдаг. Харамсалтай нь хамгийн анх допинг илэрсэн бөхөд дүрмийн дагуу /тухайн үед Үндэсний их баяр наадмын тухай хууль гараагүй байсан/ арга хэмжээ авах гээд Бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцэж байтал нөгөө бөх нь Дүүргийн шүүхээр “энэ хурлынхаа ажиллагааг түдгэлзүүл” гэсэн захирамж гаргуулж аваад, бариад гүйгээд ирсэн гэдэг. Нэгэнт шүүхийн захирамж учраас хариуцлага тооцох гэж байсан хүмүүс нь биелүүлэхээс аргагүй гээд “толгойг нь илээд” өнгөрсөн байдаг.

Харин сүүлийн 3-4 жилд л чимгийг нь хураах, барилдах эрхийг нь тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх гэх мэт хариуцлага тооцсон. Үнэн хэрэгтээ мэргэжлийн хүмүүс болон бөхчүүд “улсын наадамд цол авах, цолоо ахиулах зоилготойгоор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа аймаг, цэргийн, улсын цолтой бөх дээд тал нь 50, үүнээс доош л байдаг” гэх юм билээ. Тэгэхээр ийм түвшинд өөрийгөө бэлдэж, хичээж, горьдож байгаа хүмүүс допинг хэрэглэх нь ч тодорхой. Тэгсэн хэрнээ допинг илэрлээ гэхээр л “Эмчилгээ хийлгэж байсан” гэх тайлбар өгдөг нь ёстой хуульчлагдчихсан гэмээр тэнэгдүү хариулт байх.
Яг үнэндээ эмчилгээ хийлгэж буй тамирчид эмчээсээ тухайн эм, тариаг хэрэглэж болох эсэх зэргээр бүхнийг асууж, мэдэх эрх нь нээлттэй байгаа шүү дээ. Гэтэл дургүйд хүчгүй гэдэг шиг асууж сурдаггүй юм уу эсвэл мэдэн будилаад байдаг юм уу. Дээрх “тэнэг” хариултаа л хэлсээр байна.

Уг нь Монгол бөхийг ард түмэн дээдлэн хүндэтгэсээр ирсэн. Гэвч хүндлээд байхад доромжлоод, жудгаа алдаад байгаа бол буцаагаад журамлаад өгч болно гэдгийг харуулаад өгөх цаг нь аль хэдийн болжээ.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (March 05, 2015 4:04:11 pm )

    undesnii box gej yu yum be doping xereglesen zodoldson zodson agsan sogtuu tavisan xeden xaltar noxod edniig uzej oogshuulexee bolix xeregtei durtai bol ted ter stiadondoo tsunxtei mongoo bariad xoorondoo yarij bgaad tsoloo avag esvel zodoonoo xiij bgaad ter tsoloo avag xarin uuniig ni zuragtaar gargaad xereggui ochij uzex neg ni uzne biz

  • zochin (March 06, 2015 2:08:19 pm )

    Мөнгө олох амархан арга. Туршаад доорх http://referralvibe.com/?reff=10698 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой.

  • Anonymous (March 12, 2015 11:26:50 pm )

    bolj dee

  • зочин (March 13, 2015 10:23:44 pm )

    энэ хэдэн бөх манай хэдэн улс төрч гэж биеэ тоосон новшнууд яаг адилхан сонгууль гэдэг давааг худлаа амалж байгаад давна эцэст нь би төр гэж хууль миний талд өөрснийгөө хамгаалсан хууль батлахдаа зуун хувь ирцтэй ард түмэнд зориусан хуулинд таван хүн санал өх хэмжээнд үхвэл таарах хүүрнүүд ойрд үхэх хүн нэгч байхгүй бид үхсээр бидний мөнгөөр гадаадад эмчлүүлдэг бараг бидний үйлчлүүлэх нэг шинэ эмнэлгийн төсвөөр эд удмаараа үхэж далд ор

antalya rent a car