antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 3, 2015 4 comments

Н.Энхбаярыг хилээр гарахыг хоригложээ

нийтлэсэн Admin

63251МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнгөрсөн оны наймдугаар сард БНСУ-д эмчлүүлж байхад нь ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээлэл гарч байсан. Түүнд үүсгээд байгаа хоёр дахь хэрэг бол намын байрны хэрэг юм. Тодруулбал намын байр болох Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Империал Гоулд” ХХК-ийн өмчлөлийн 900 метр квадрат талбай бүхий байрыг МАХН-ын дарга Н.Энхбаяр залилан мэхлэх аргаар авсан хэмээн буруутгажээ.

Уг байрыг эзэмшиж байсан АНУ-ын иргэн А.Генсбургэд одоогийн МАХН-ын хоёр давхар цагаан байрыг эзэмшил газрынх нь хамт 1.5 сая ам.доллараар худалдан авахаар тохиролцсон ч үлдэгдэл нэг саяыг нь өнөөг хүртэл төлөлгүй их хэмжээний хохирол учруулсан гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар эрүүгийн хэрэг үүссэн нь тодорхой болсон.

Харин түүнийг хуулийн байгуулагынхан улсын хилээр гарах эрхийг хязгаарласан гэх мэдээлэл тараад байна. Эх сурвалжууд энэ мэдээллийг үгүйсгэхгүй байгаа ч Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар болон АТГ хоёр тусдаа хэргээр шалгаж буй гэдгийг хэлж байгаа юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Zochin (March 03, 2015 10:14:32 am )

    Aimaar Hun shuu!

  • ЗочинЗочин (March 03, 2015 2:17:37 pm )

    Тэр нэг цагаан байшингийн нь буцаагаад өгчихөөч. Мөнгө төгрөг байхгүй юм бол яах гэж авсан юм. байр олдохгүй бол орцонд ч гэсэн үйл ажиллагаа явуулна шүү дээ.

  • 999999 (March 03, 2015 3:20:54 pm )

    mongold vnen yum gej bdag yum u. enhbayriig nvden deer l aimaar bolgoj bna sh te. hariin hvnd 35 ter bum tugrug idcheed urshuugduud bhad yaagaad bolohgui gej.

  • 8888888 (March 05, 2015 5:53:20 pm )

    mongold vnen vum gej baikhaa bolisond ikh emzeglekh vomdaa jorlond orood suugaad baakh sheekh ni l vnen

antalya rent a car