antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 2, 2015 6 comments

Н.Энхбаярт дахиад эрүүгийн хэрэг үүсгэжээ

нийтлэсэн Admin

enhbayarН.Энхбаярыг өнгөрсөн долоо хоногт  АТГ-аас баривчлан саатуулах гэсэн талаар хэвлэлүүд шуугиж, МАХН-аас нь ч мэдээлэл хийсэн юм. Харин АТГ-ынхан чухам ямар үндэслэлээр ийм алхам хийх болсноо албан ёсоор зарлаагүй. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр АТГ-аас түүнийг шалгах үндэслэл бий гэж байна. Энэ нь Н.Энхбаярын дүү Н.Энхтуяаг интерполоор эрэн сурвалжилж байгаа гэсэн өмнөх жилүүдийн үйл явдал, мэдээллээс эхтэй байж болох аж.

Гэтэл цагдаагийн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас өнгөрсөн оны  9 дүгээр сараас Н.Энхбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн юм билээ. МАХН-ын одоогийн байрыг эзэмшил газрынх нь хамтаар Монголын иргэн Бат-Эрдэнэ, Америкийн иргэн А.Генсбург нараас  1.5 сая доллараар худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл мөнгөө төлөөгүй байсан байна. Цагдаагийнхан А.Генсбүргт их хэмжээний  хохирол учирсан гэж үзэж буй бололтой. Иргэн Бат-Эрдэнээс 1.2 тэрбум төгрөг залилж авсан гэх гомдол ч Н.Энхбаяртай бас холбогдоод байгаа ажээ. Гэвч Н.Энхбаяр эдгээрийн талаар зарим хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Намын байрыг  авахад бидэнд тэр үед 500 мянган доллар байгаагүй. Тэгээд дараа нь төлнө гэсэн байсан юм. Гэтэл дараа нь тэд “Энэ байрыг Хятадууд 3.5 сая ам.доллараар авахыг хүсч байна гэх болсон.  Үүний цаана МАХН-ыг байргүй болгох санаа явж байсан юм байна. Байрны асуудал бол эрүүгийн биш, иргэний шугамаар шийдэх зүйл. Би ямар ч гэм буруугүй. Гадныхантай хуйвалдаж хүртэл улс төр хийхээ болих  хэрэгтэй” гэсэн юм.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Баавгай (March 02, 2015 4:25:49 pm )

    Энэ нөхөр ч мөн их залтай этгээд шүү. Үүний цаана юу эс байхыг хэн мэдлээ. Ил гарсан зарим зүйлийг АТГ-хан мэдсэн байх.

  • зочин (March 02, 2015 5:15:07 pm )

    АЖЛАА ӨГӨӨД 6 ЖИЛ БОЛСОН БАЙХАД ЭЛДЭВ ЮМААР ЭРГЭ ОРООГООД ЯМАР САЛДАГГҮЙ ЯДАРГААТАЙ ЮМ БЭ.БОЛИОЧ.ХҮН ТАЙВАН БАЙЛГААЧЭЭ.ГАЗАР НУТГИЙНХАА БАЯЛГИЙГ БУРУУ ЗӨРҮҮ АШИГЛАХ ГЭЖ НӨГӨӨ АВИЛГАА АВЧИХААД УЛАЙРААД БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ШАЛГААЧ.

  • bayara (March 02, 2015 6:11:03 pm )

    eooo ene luiwarchin elbegdorj bolioosoi ooroo yalaa edleh tsag irneee

  • soyoloo (March 02, 2015 7:17:56 pm )

    enh bayr iim muu hvn blj taarval oor sain hvn oldohuu mongold ain sain bodoo chee

  • Саруул (March 03, 2015 8:50:43 am )

    Энэ Энхбаярт ямар хамаатай юм бэ. Үүнийг иргэний шугамаар л шийднэ биз дээ. Бохир Улс Төрөө болимоор юм….

  • zochin (March 03, 2015 10:53:42 am )

    ene khuniig amar taiban bailgaach dee naad khun chini idej uusan yum bkhgui shuu dee busad khumuus bol kharinch idsen ard tumen medej bgaa shuu dee

antalya rent a car