antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 2, 2015 54 comments

Даргын суудалд хайртай байдаг шигээ хүүхдэд хайр, халамжаа үзүүл, И.Нарантуяа дарга аа

нийтлэсэн Admin
301c7cd868b599bboriginal_500x500Талийгаачийн аав “Ямар ч гомдолгүй, хүүхдээ хэвтүүлэхгүй” гэх өргөдөл бичээд авч явжээ 

Зүүний үзүүрт арвай тогтохын дайтай хүмүүн заяанд залардаг бид азтай улс. Тиймдээ ч ийм их хувь тавиланд төрсөн ард түмэндээ зориулж их зохиолч О.Дашбалбар “Амьддаа бие биенээ хайрла” хүмүүсээ гэдэг шүлгийг тэрлэсэн нь лавтай. Гэтэл сүүлийн жилүүдэд хүний ёсонд байж боломгүй, нийгмийг цочирдуулсан хүчирхийлэл, аллага гарах боллоо. Бие биенээ хайрлах нинжин сэтгэл үгүй болж байгаагийн илрэл энэ юм. Хамгийн сүүлд гэхэд дөрвөн настай бяцхан охиныг төрсөн эцэг нь хойд эхтэй нь нийлэн зодож, дарамталсаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн харамсалтай хэрэг гарсан юм. Энэ насанд хүүхэд эцэг эхийнхээ хайр халамжид өсч торних ёстой. Гэтэл эцэг үрийн нандин холбоог умартаж, хөөрхий бяцхан охиноо зодож, тамлан зовоосоор амь насанд нь хүрчээ. Хүүхдийн эрхийг онц ноцтойгоор зөрчиж байсан хэд хэдэн хэрэг өмнө нь нийгэмд ил гарч байв. Тухайлбал, 2013 онд таван настай хүүхдийг төрсөн эцэг нь заазуурдсан. 2014 онд хоёр болон найман настай хүүхдүүдээ төрсөн эцэг нь шөнөжин хазаж тамласан. Мөн өнгөрсөн есдүгээр сард зарын самбарт “Хүүхэд үрчлүүлнэ” гэх зар тавьж, хүүхдээ хэдхэн цагийн дотор хууль бусаар үрчлүүлсэн тохиолдол ч гарсан юм. Түүнчлэн насанд хүрээгүй хүүхэд гурван настай хүүхдийг хүчиндсэн хэрэг өнгөрсөн нэгдүгээр сард гарлаа Эдгээр хэргээс харахад манай улсад хүүхдийн эрхийг яаж ноцтойгоор зөрчиж байгаагийн тод жишээ юм. Дөрвөн настай охин тархиндаа цус харвалттай, биедээ гадны нөлөөтэй Баянзүрх дүүргийн эмнэлэгт эмчлүүлж байгаад энэ сарын 21-нд нас барав. Охины биеийг хөх няц болтол зодсон байсан төдийгүй цус харваад 4-5 хоногийн дараа эмнэлэгт авч ирсэн тул сэргэх найдваргүй байсаар насан эцэслэсэн байна. Талийгаач охин эмнэлэгт хүргэгдэн ирэхэд биеийн байдал нь ямар байсан талаар ГССҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Р.Энхсайханаас тодрууллаа. Тэрбээр “Цагаан сарын битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 18-нд Баянзүрх дүүргийн эмнэлгээс 13.30 цагт ГССҮТ-д яаралтай дуудлага ирсэн. “Бусдад зодуулсан байж болзошгүй дөрвөн настай охин байна. Бид түүнд нарийвчилсан томографийн шинжилгээ хийгээд үүнд төрөлжсөн нарийн мэргэжлийн гэмтлийн мэс заслын мэдрэлийн эмч хэрэгтэй байна” гээд манайд хандсан. Бид уг дуудлагыг 13.30 цагийн үед хүлээж аваад гавал тархины мэс заслын эмч нар очиж үзсэн. Бид эрчимт эмчилгээний эмч нартай холбоо барихад “Бусдад зодуулсан байдалтай ирсэн хүүхэд байна. Энэ хүүхдэд яаралтай мэс засал хийж амь насыг нь аврах шаардлагатай боллоо” гэсэн. Ингээд охиныг Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс ГССҮТ рүү тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулсан. Энд бэлтгэл ажлаа хийн 17.00 цагийн үед охинд яаралтай мэс ажилбар хийсэн. Гэмтлийн хувьд үнэхээр амьдралд үл нийцэх их хэмжээний тархины бор хальсан доогуурх цус хуралттай, тархины эд их хэмжээгээр няцарсан байсан. Бид түүнийг эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн яаралтай мэс ажилбар хийсэн боловч охин өвчнөө дааж чадалгүй харамсалтайгаар хорвоог орхилоо” гэсэн юм. Түүнчлэн талийгаач охины эцэг Ц нь өнгөрсөн сарын 17-нд ГССҮТ-ийн Яаралтай тусламж дуудан, охиноо үзүүлсэн гэнэ. Тухайн үед яаралтай тусламжийн эмч үзээд “Энэ хүүхэд хэвтэж эмчлүүүлэх шаардлагатай байна” гэж хэлэхэд эцэг, хойд эх нь “Ямар ч үед гомдол байхгүй. Бид хүүхдээ хэвтүүлэхгүй” гэх өргөдөл бичээд авч явсан аж.

Ё.Лхагвасүрэн: Шинжээчийн эхний дүгнэлтээр хүчиндүүлээгүй гэж гарсан

Энэхүү аймшигт хэргийн талаар охины ээжийн найз фэйсбүүк хуудаст мэдээлснээр олон нийтэд ил болсон юм. Хэрэв цахим сүлжээнд мэдээлэээгүй байсан бол энэ хэргийн талаар бид мэдэхгүй өнгөрөх байв. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр талийгаач охины эцгийг цагдаагийн албан хаагч бөгөөд эмчилж байсан эмчийнх нь хэлж буйгаар “Охины хярзан урагдалтай, хүчирхийлсэн байх магадлалтай” гэсэн байгаа юм. Энэ талаар болон зарим зүйлийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулсан юм. Тэрбээр “Иргэн Ц-г өнгөрсөн сарын 17-ны өдөр бусдын биед гэмтэл учруулсан гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст саатуулсан. Өнгөрсөн сарын 21-нд дөрвөн настай охин амь насаа алдахад нь Ц болон М нарыг сэжигтнээр татаж цагдан хорьсон байдаг. Одоо мөрдөн байцаалтын ажил явагдаж байна. Ц, М нарыг хүний амь насыг хохироосон гэх үндэслэлээр шалгаж байгаа. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа шиг Ц нь цагдаагийн албан хаагч биш. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан хаагч, шинжээч ажилтай. Охиныг хүчиндүүлсэн гэх мэдээлэл ч гарсан. Хоёрдугаар сарын 17-ны өдрөөс цагдаагийн байгууллага хэрэг бүртгэх мөрдөн байцаалтын ажлыг эхлүүлж, шинжээчийг томилсон байдаг. Шинжээчийн эхний дүгнэлтээр хүчиндүүлээгүй. Хярзан урагдсан нь зодолт, цохилт, доргилтоос болж үүссэн гэж гарсан” гэв. Түүнчлэн цагдаагийн байгууллагад эцэг, эхдээ зодуулж гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэх дуудлага сүүлийн үед ирэх нь ихэсчээ. Энэ талаар УБХЦГ- ын Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Т.Ариунтуяагаас цөөн асуултад хариулт авлаа. 

-Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нь ихэслээ. Энэ төрлийн гомдол танайд хэд ирсэн бэ? 

-Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг 2013 онтой 2014 оныг харьцуулахад нэлээд өссөн дүнтэй байгаа. Өнгөрсөн оны судалгаанаас харахад гэр бүлийн хүчирхийлэлд хүүхэд өртсөн 18 гэмт хэргийг бүртгэсэн. Үүнээс хүчингийн гэмт хэрэгт хоёр хүүхэд өртлөө. Сүүлийн үед ард түмнийг цочирдуулсан хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж, амь нас, эрүүл мэндийг хохироосон хэрэг гарч байна. Хүүхэд гэмт хэргийн золиос болж байгаад олон нийт ч анхаарал хандуулж байгаа нь сайн хэрэг. Хүүхдийн төлөө ажилладаг олон байгуулага байдаг. Тэгэхээр хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх ажлыг л хамтран зохион байгуулах ёстой. –

 Хүүхдийн эрхийг хамгаалах хууль бүрэн төгс хэрэгжиж чадаж байна уу?

-Хүүхдийн эрхийг хамгаалах тусгай хууль бий. Хүүхдийн эрхийг хамгаалах 62 хуульд 150 гаруй заалт байна. Гэтэл хуулийн зохицуулалт ямар байна вэ гэдгийг анхаарч үзэх ёстой. Тухайлбал, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль 1996 онд батлагдсан. Шинэчилсэн найруулгыг хийж байгаа ч хүүхдийг ямар орчинд хэрхэн, яаж хамгаалах талаар тодорхой заалт зохицуулалт оруулж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол хууль шаардлага хангахгүй байна. Тэгэхээр хүүхдийн эрхийг хамгаалах хуулиудад анхаарал хандуулмаар байна. Мөн эцэг, эхэд нь ямар хариуцлагыг яаж хүлээлгэх вэ гэх асуудлыг ярих ёстой. Одоогийн хуулийн заалтын дагуу 5-10 мянгаар торгоод явуулаад байх уу, яллах ёстой юу гэдгийг нарийвчлан зааж өгөх шаардлагатай.

– Гэр бүлийн хүчирхийлэд өртсөн иргэдийг хамгаалах байртай болсон. Энэ байранд хүүхэд ирэх нь их байдаг гэсэн. Үнэн үү? 

-Нийслэлийн цагдаагийн газрын харьяанд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийг өнгөрсөн оны хоёрдугаар сард байгууллаа. Энэ хэлтсийн харьяанд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг түр хамгаалах байрыг байгуулав. Өнгөрсөн онд л гэхэд 225 гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 366 үйлчлүүлэгчийг хүлээн авсан. Үүнээс насанд хүрсэн 117 хүн, 249 хүүхэд үйлчлүүлсэн байдаг. Түр хамгаалах байранд ирсэн хүмүүсийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, дүүргийнхэн Халамж асрамжийн төв, эцэг, эхэд нь хүлээлгэж өгөв. 2015 он эхний хоёр сард 85 гэр бүлийн 123 хүнийг хүлээн авч үйлчилсэн. Үүнээс эрэгтэй хүүхэд 58, эмэгтэй 26 бусад нь насанд хүрсэн хүн байсан. Дийлэнх нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, эцэг, эх нь архи ууж архидан согтуурсан гэх шалтгаанаар ирдэг гэв.

Хэрцгий хэрэг гарсны дараа хөшигний цаанаас гарч ирэхээ болих хэрэгтэй 

Хүний эрхийг юу юунаас илүү дээдэлдэг ардчилсан Монгол улс бяцхан үрсийнхээ эрхийг хамгаалж чадахгүйгээс хүчирхийлэгчид тэднийг үхэлд хүртэл нь тамлан зовоож байна. Манайд хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртвөл хэрхэн яаж зохицуулах талаар эрх зүйн орчин алга. Гэвч энэ бүхнийг сайжруулах талаар шийдвэр гаргах төвшинд ажиллаж, эх орныхоо ирээдүй болсон бяцхан үрсээ хамгаалах үүрэгтэй Хүүхдийн төлөө газар хаана, юу хийгээд байна вэ. Тэд хүчирхийллийн хүнд хэлбэрт өртөөд буй хүүхдүүдийн хаагуур нь өнгөрөөд байна. Хүүхдийн төлөө үндэсний газар бол Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөө тэдний эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий газар. Өөрөөр хэлбэл, хүүхдийн төлөө хийж гүйцэтгэх бүхий л ажил үйлчилгээг үндэсний хэмжээнд төрийн бодлогоор дамжуулан хэрэгжүүлдэг байгууллага. Одоогоос бараг хоёр жилийн өмнө “Хүүхдийн төлөө газар” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад “Үндэсний” хэмээх нэр томьёо нэмсэн. “Үндэсний” хэмээх нэг үг нэмэгдсэнээр улс орны өнцөг булан бүрт аж төрж буй хүүхдүүдэд хүрч үйлчлэх, хараа хяналт тавих үүрэг бүхий газар болсон гэсэн үг. Гэтэл “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр хүүхэд хүчирхийлэд өртлөө. Гэмт хэргийн золиос боллоо гэх мэдээлэл хэвлэлийн хуудаснаа хөврөхөөр “Хүүхдийн эрхийг зөрчиж болохгүй” хэмээн гарч ирдэг эрхэм бол Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа юм. Дээрх хэргийн талаар тэрбээр “Бид аливаа нэгэн мэдээлийн дагуу ажилладаг. Мөн нөлөөлийн ажлуудыг хийж байгаа. Манай иргэдийн дунд асуудал болсон хойно л ярьдаг болчихоод байна. Ийм асуудал өнөөдөр болж байгаа юм биш. Дөрвөн настай охины хэргийн тухайд гэхэд л түүний аав хуулийн байгууллагад ажилладаг. Ийм хэрэг үйлдээд зогсч байна гэхээр бидэнд хэлэх ч үг алга. Энэ хүүхдийн хойд ээж өөрөө маш их асуудалтай. Ийм ноцтой хэрэг гарч байхад хэнд ч хэлэхгүй байсан байх жишээтэй. Бид үүнийг мэдээллээр л авахаас өөр арга байхгүй” гээд сууж байх юм. Хүүхдийн төлөө байгууллагыг хариуцаж ажиллаж байгаа дарга сэтэртэй хүн хэнэг ч үгүй хүүхдийн эцэг, эхэд буруу өгсөн хариултыг хэлээд сууж байгаа нь эмгэнэлтэй. И.Нарантуяа нийгмийг цочирдуулсан хэрцгий хэрэг гарсны дараа л хөшигний цаанаас гарч ирдэг нь нууц биш. Энэ хатагтайгаас “Та хүүхдийн төлөө юу хийв” гэж асуух хүсэлтэй олон хүн бий. Жилдээ 1.7 тэрбумын төсөвтэй энэ байгууллагын даргаас ингэж асуух нь зүйн хэрэг. Ярихаас цааш хийгээд хүчирхийллээс хамгаалаад, сэрэмжлүүлээд байгаа ажил тэдэнд үнэндээ алга. Тус газрын албан ёсны цахим хуудас руу орж үзэхэд хурал цуглааны хөрөг зураг хийсэн байх жишээтэй. Тэнд сэрэмжлүүлэг болгож сүүлийн үеийн гэмт хэргүүдийн талаарх мэдээлэл ч байсангүй. Хөгжлийн бэрхшээлтэй, бүтэн өнчин, хараа хяналтгүй, хүүхдүүд ямар эрсдэлтэй тулгарч, тэдний хэд нь хүчирхийллийн золиос болж байгаа бол. Уг нь хүүхдийг хамгаал гэж энэ байгууллагыг байгуулсан баймаарсан. Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа таныг хүүхдийн төлөө ямар ажил хийснийг чинь үнэхээр хэлж мэдэх хүн алга. Харин Монгол орны ирээдүйг тойрсон асуудлууд түм бумаараа байхад тэр асуудалд санаа тавьж идэвхтэй ажиллахын оронд өдөржин твиттерт жиргээд сууж байдаг гэдгийг тань сайн мэдэх хүн олон байна. 10 гаруй мянга хол давсан жиргээч дагуулсан шаггүй жиргээчин та алдрай бяцхан багачуудын төлөө анхаарал хандуулаад ажиллах хэрэгтэй. Даргын суудалдаа хайртай байдаг шигээ хүүхдэд хайр халамжаа үзүүлдэггүй халгаатай даргыг ажлаас нь огцруулах эсвэл Хүүхдийн төлөө үндэсний газрыг татан буулга гэж шүүмжлэх хүн олон бий. Өнөөдөр Монголын үрсийн төлөө төрийн бодлого үгүйлэгдэж байна.

Иргэд хүчирхийллийн эсрэг 1000 зул өргөлөө 
Unknown

Хүчирхийлэл дунд амь насаа алдсан дөрвөн настай охины дурсгалыг хүндэтгэн өнгөрсөн бямба гаригт Чингисийн талбайд “Цагаан зул” өргөх ёслол боллоо. Талийгаачийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, хүчирхийллийн эсрэг тэмцэж буй олон “Лантуун дохио” ТББ, “Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ” ТББ, “Хүчирхийлэлгүй Монгол” аяныг санаачлагч, “Ээж бүхний дуу хоолой” фэйсбүүк хуудасны ээжүүдийн санаачилгаар нэгдэн хэдэн мянган зул өргөж, охины диваажинд хүрэх замыг гэрэлтүүллээ. Цуглааныг зохион байгуулсан залуус шөнийн 01:00 цаг хүртэл бүх зул жаргаж дуусахыг хүлээж, жаргасан зул, туссан тосыг цэвэрлэсэн байна. Энэхүү хүчирхийллийн эсрэг тэмцэж гэрэлт зул өргөсөн олны дунд талийгаач охины ээжийн найз буюу болсон явдлын талаарх мэдээллийг олон нийтэд ил болгосон эмэгтэй нэгдсэн байна. Тэрбээр “Өнөөдөр биднийг дэмжиж ирсэн ээжүүд, хүчирхийллийн эсрэг тэмцэж байгаа залуустаа баярлалаа. Бидний талийгаач охин өөрийнх нь араас ийм олон хүн буян үйлдэж байгаад баярлаж байгаа байх. Тэр минь тэнгэрт өөрийнхөө очих ёстой газар хүрсэн байх. Нийгэм олон нийтийг ингэж хүлээж авна гэж бодоогүй. Миний найзыг дэмжиж, түүний төлөө залбирч байгаа та бүхэнд талархаж байна. Эцэст нь хэлэхэд, Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл байхгүй болоосой. Эмэгтэй хүн бүр эрхээ хамгаалдаг, хүүхэд болгон өөрийн эрхээ мэддэг байгаасай” гэв. Мөн аймаг бүрт охины гэгээн дурсгалд зориулж зул өргөх ёслолыг зохион байгууллаа.

С.ИЧИНХОРЛОО

Unknown

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

54 Comments

  • aados (March 02, 2015 11:32:26 am )

    ene darga yu hdeg hun we.halaa selgee hiih heregtei .neg l darhalsan hun

    • gggg (March 02, 2015 2:33:35 pm )

      ter gemteliin emchiig xoriochee.yasan xun chanargui novsh ve

  • САНАЛ (March 02, 2015 11:43:46 am )

    НАРАНТУЯА МИНЬ ОГЦОРЧ АЖИЛ ХИЙДЭГ ХҮНД НААД АЖЛАА ШИЛЖҮҮЛ ЗА,ХҮЧИРХИЙЛЭЛ ДААМЖИРСАНЫГ НААД АЛЛАГА НОТЛЛОО ТА САЛБАРЫН ХҮҮХДИЙН БОДЛОГО ХАРИУЦАЖ БАЙГАА ЮУМ БОЛ АДГАЛААД ЭЛБЭГДОРЖООР ЦААЗГҮЙ ЯЛЫГ ТҮТГЭЛЗҮҮСНИЙГ БОЛИУУЛАЛДАА ҮҮНИЙ ТУЛД УЛС ОРОН ДАЯАР САНАЛ АСУУЛГА АЯН ЗОХИОН БАЙГУУЛАЛДАА ХУДЛАА БУСАДРУУ БУХАЖ ЧИХЭЖ СУУСНААС ТА ҮҮНИЙГ ЗОГСООЖ ЧАДАХУУ,АДГАЛААД ЭЭЖ АХ ДҮҮ НАРААС НЬ УУЧЛАЛТ ГУЙГААЧ ТЭНЭГЛ БИШ БОЛ ХИЙХ АЖИЛ ГҮҮН МӨН ИХ БАЙНАДАА ТА,,,

    • зочин (March 02, 2015 10:36:45 pm )

      дэмжиж байна ажлаа хийж чаддаггүй дарганцарууд огцор

  • ЗАМ (March 02, 2015 12:01:21 pm )

    Тийм өвчтэй хүүхдийг өгөөд явуулдаг эмч нарыг эрүүгийн хариуцлагад яаралтай татах хэрэгтэй,хэнч ямарч бичиг хийж өгсөн өгч явуулж болохгүйшдээ, ямар тэнэг эмч өгч явуулсан юм бэ

  • ЗАМ (March 02, 2015 12:02:42 pm )

    Хүүхдийн төлөө ажиллаж чадаагүй гээд халаачээ наадхаа, манайхаас өөр орон бол алль хэдийн ийм жишигтэй

  • Anonymous (March 02, 2015 12:09:40 pm )

    sain duraaraa halagdaachee

  • харо (March 02, 2015 12:11:45 pm )

    тусламжийн мөнгө цуслах гээд энэ бузар авгай зайлахгүй ээ өөрт нь эрүү үүсгэн шалгах хэрэгтэй

  • Anonymous (March 02, 2015 12:14:19 pm )

    iim yum sonsoh ch gej yneheer setgel emzeglej uilaad l b yamar muuhai hyn dyrst araatnuud ve ter etseg geh araatan hoid eh geh shulam nariig ter ooriigoo hamgaalah yamarch chadvargyi nyalh amitand er baraa gargaj tarchilgaj alsan ter argaar ni ed nariig alah heregtei yneheer jigshij b

  • Иргэн (March 02, 2015 12:26:18 pm )

    Бид ямар хариуцлагагүй нийгэмд амьдарч байнаа. Тийм гэмтэлтэй хүүхдийг буцааж л байдаг. Холбогдох газруудад шуурхай мэдэгдэж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бол 4 настай охин амьд байх ч байсан юм бил үү. Яах гэж энэ олон хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагууд гээд ард түмний татварын мөнгөөр цалинжаад суудаг олон дарга нар ажилладаг юм бэ. Үнэхээрийн хариуцлагагүй нийгэмд азаа үзэн амьдарч байна даа.

  • эмч (March 02, 2015 1:26:47 pm )

    хорооны ажилтнууд хэнийд хүчирхийлэлд өртөх магадлалтай хүүхэд эмэгтэй хөгшид буйг судалж хянаж байх хэрэгтэй. Тэд юу хийж байна ? Тэдэнд цалингий нь өгч хэрэгтэй юм хийлгэ. Бичиг цаасаар хөөцөлдөж худлаа ажил хийсэн хүмүүс болж бөөн цалин зарп\дал гаргадгийг болиулах төрийн зохион байгуулалт хаана байна аа? Төрийн том төсвийг бууруулж ийм л амьдралын асуудлууддаа хандаачээ. Зодсон ээж ,аав хоёр ялаа эдлэх биздээ. Ямар гээчийн ээж аав вэ? Ийм нэр тэдэнд зохихгүй шүү.

    • зочин (March 02, 2015 4:15:32 pm )

      яг зөв. хорооны засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч гээд ёстой ажлаа хийдэггүй хүмүүс маш их байна. нутаг дэвсгэртэ эсууж байгаа хүмүүсийг бүртгэ гэхэд зөвхөн хагас дутуу нэр л байдаг. бүртгүүлэхгүй гээд байгаа хүмүүсийг хорооны цагдаатай нийлээд бүртгэхэд юу нь болохгүй гэж.

  • wer (March 02, 2015 1:28:29 pm )

    Нэг их ярихийн хийлдээ баахан дээр дооргүй худлаа шаагаал хүүхдийн төлөө газар юу хийдэг вэ ард түмэнд ажилаа тайлагна нэг их худлаа шаасан гарууд

  • ХҮҮХЭД (March 02, 2015 1:31:44 pm )

    ДОРГИО МН …. ДЭЭР СЭТГҮҮЛЧ ИРГЭД ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮҮХДҮҮДИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ГАЗАР НЬ ГАНЦХАН ЦАГДАА ГЭЖ БОДОЖ ЯВДАГ ӨӨРӨӨР ХҮҮХЭД ХАМГААЛАХ ГАЗАР ГЭЖ МЭДДЭГГҮЙ ГЭЖ БАЙНА ГЭЖ БИЧСЭН БАЙНА ГЭЖЭЭ……. ЯГ ҮНЭН ШҮҮ ДЭЭ???? ХҮҮХДИЙН ЭРХ ХАМГААЛАХ ГАЗАР БАЙДАГ ГЭЖ СОНССОНООС БИШ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ТИЙМ ТИЙМ АЖИЛ ХИЙЖ БАЙНА ГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ОГТ БАЙГДАГГҮЙ УЧИРААС ЭНЭ ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ГАЗРЫГ ИРГЭД МЭДДЭГГҮЙГЭЭС БОЛЖ ХҮҮХДҮҮД ХҮЧИРХИЙЛЭЛД ИХ ӨРТӨӨД БАЙНА ШҮҮ ДЭЭ???????? ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ БҮХЭЛ БҮТЭН ИЙМ АЛБАН ЁСНЫ ТУШААЛТАЙ УЛСААС ЦАЛИН АВЧ АЛБАН ЁСООР АЖИЛЛАДАГИЙГ ОДОО Л МЭДЛЭЭ……… ИНГЭХЭД ЭНЭ НАРАНТУЯА ГЭХ ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДАРГЫН АЛБАН ТУШААЛД СУУГААД ЭХ НЯЛХАСЫН ЭНДЭГДЭЛҮҮД… ХҮҮХДҮҮДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛҮҮД НЭГ БИШ УДАА УДАА ДАРАА МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛҮҮДЭЭР ГАРЧ БАЙСАН ШҮҮ ДЭЭ????? ЭНЭ ТАЛААР ЯМАР АЖИЛ ХИЙСЭН ХҮН БЭ ТА ГУАЙ………….ЯАГААД ИЙМ ХҮҮХДИЙН ЭРХ МОНГОЛ УЛСАД МАШ ИХЭЭР ЗӨРЧИГДӨӨД БАЙНА…… 1-РТ ТА АЖИЛАА ХИЙЖ ЧАДДАГ БАЙСАН БАЙСАН БОЛ ХҮҮХДҮҮД БИЕ ЭРТХТЭН СЭТГЭЛ ЗҮЙГЭЭРЭЭ ИНГЭЖ ХОХИРОХГҮЙ БАЙХ БАЙСАН. 2- РТ ТА ҮҮРЭГТ АЖИЛАА ХИЙЖ ЧАДДАГГҮЙ ЮМАА ГЭХЭД +++ ЯДАЖ САРД ГАНЦХАН УДАА ТЕЛЕВИЗ , РАДИО, ИНТЕРНЕТ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛИЙН ХЭРЭГСЛИЙГ АШИГЛАА — МОНГОЛ УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ГАЗАР НЬ ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛИЙН ТАЛААР ИЙМ ИЙМ АЖИЛ ХИЙЖ ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЧИРХИЙЛЛЭЭС ХАМГААЛЖ БАЙНА……. ХҮҮХДИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ МАНАЙ БАЙГУУЛЛАГА ИНГЭЖ ИНГЭЖ ТЭМЦЭНЭ— ХҮҮХДИЙГ ХАМГААЛНА — ЭНЭ ТАЛААР ИРГЭД ТА БҮХЭН ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛИЙН ТАЛААР ХҮҮХДИЙН ЭРХ ХАМГААЛАХ ГАЗРЫН ЯАРАЛТАЙ УТАС РУУ ХОЛБОГДООРОЙ…БИД ХҮҮХДИЙНХЭЭ ЭРХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙГАА ГЭЭД ЯДАЖ НЭГ ИЙМЭРХҮҮ МЭДЭЭЛЭЛҮҮДИЙГ САРД 2-ХОН УДАА ӨГӨӨД БАЙХАД Л ХҮН ГЭЖ АМЬТАН ЧИНЬ ЭНЭ ЧИНЬ ЮУСЭН БИЛЭЭ ГЭЖ БОДНО ДОО…….. НАРАНТУЯА ГУАЙН ХАМГИЙН АМАРХАН ЦАГ ЗАВ ГАРГААД ЯДРААД БАЙХГҮЙ ЭНЭ МЭДЭЭЛЭЛ АРД ТҮМЭНД БАЙХГҮЙГЭЭСЭ БОЛЖ …… МОНГОЛЫН ХҮҮХДҮҮД ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ АМЬ НАСАА АЛДААД БАЙНА…… ИЙМД АЖИЛАА ХҮҮХДИЙН ЭРХ АШИГИЙГ ХАМГААЛЖ АЖИЛЛАЖ ЧАДДАГ ХҮНД ӨГӨӨД ТА ӨӨР ЯГ ҮҮН ШИГЭЭ ДУУГАЙ БАЙЖ ЧИМЭЭГҮЙ БАЙЖ БАЙГААД УЛСААС ЦАЛИН АВДАГ АЖИЛАА ОЛЖ ХИЙСЭН НЬ ДЭЭР…… ТАНЫ АЖИЛЫН ХАРИУЦЛАГАГҮЙГЭЭС БОЛЖ МОНГОЛЫН ҮРСҮҮД ГЭМТ ХЭРГИЙН ЗОЛИОС БОЛОХ ЁСГҮЙГ ТА ГУАЙ АНХААР???????

  • зочин (March 02, 2015 1:35:37 pm )

    Энэ Нарантуяа юу хийж байгаа юм бэ.Сонгуульд нэрээ дэвшүүлээд л би бурхнаас ирсэн элч та нарын төлөө зүтгэнэ гэж хэлэх шахуу л юм болоод солиороод байсан даргын суудалд сууж төслийн мөнгө идэж байдаг муусайн юмнуудыг бүгдийг нь халж нийгмийг цэвэрлэх хэрэгтэй. ӨӨрөө саналаараа огцрох ухамсар байна уу,

  • хөх бух (March 02, 2015 1:56:25 pm )

    Эрдэм номтой хүний харц арай л өөр байдаг юм даа. Ардчилсан нам гарч ирээд энэ мэтийн мэдлэг боловсролгүй эргүүнүүдийг энд тэндгүй ажил хариуцсан суудал дээр намын харьяаллаар тавьчихаар яаж ажил явах вэ дээ. Энэ хүн алдаг хулгай хийдэг сэтгэхүйг ардчилал гарч ирсэн 90-д оны эхнээс л ардчилагчид нэртэй хятадын бууны ноход элбэгдорж, батүүл,ганболд, бэлтрэг энхболд, эфү гончигдорж,хятад очирбат,баярцогт нар ухаан муутай юмнуудын оюун санаанд нь суулгачихсан юм ш дээ. Тиймээс цаг бусаар хорвоог орхисон олон арван мянган хүний амийгардчилсан намынхнаас нэхэж тэдэнтэй хариуцлага тооцох цаг нь болсон

  • ganaa (March 02, 2015 2:09:52 pm )

    таны ойр орчин,эргэн тойронд иймэрхүү гэр бүлийн хүчирхийлэл гарч байж мэдэх юм.өнгөрсөн хойно нь биш оройтойгүй дээр нь урьдчилан сэргийлцгээе.

  • zochin (March 02, 2015 2:10:54 pm )

    Нарантуяа гуай ажлаа хийж чаддаг хүнд нь өгсөн нь дээр байхаа. Хүүхдийн нэрээр сонгуульд хэдэн ч удаа үзэвдээ. Энэ хүүхдийн талаар өгсөн ярилцлага нь илт өөрийгөө хамгаалж ярьсан байна лээ. Үнэхээр монголын хүүхдийн төлөө гэсэн сэтгэлгүй зөвхөн энэ байгууллагын нэр хүндийг ашиглаж сонгуульд өрсөлдөж УИХ-ын гишүүн болох чин хүсэл нь ил боллоо.

    • зочин (March 02, 2015 4:16:25 pm )

      энэ газрыг татан буулгаад бүх хороо, багт хуваарилъя. тэгвэл хүн, өрх нэг бүрээ ядахдаа мэддэг болно.

  • Unshigchbi (March 02, 2015 2:53:10 pm )

    Alban tyshaaliin xeneeten xooson tolgoit dargantsar

  • Zochin (March 02, 2015 3:37:20 pm )

    10 жилийн сургууль хүүхдийн цэцэрлэгүүдтэй хамтран хүчирхийлэлийн тухай сургалт зохион байгуулах хэрэгтэй. Австралид тийм сургалтыг сар болгон зохион байгуулагддаг гэсэн хөөрхөн бага насны хүүхдүүдэд ойлгомжтой комик маягаар хийсэн. тэр номонд хэрвээ чамайг танихгуй хүн дуудвал яах уу? Чиний биеийн энэ хэсэгт хүрвэл тэр муу хүн гэх маягаар хүүхдэд маш ойлгомжтой энгийн хэллэгтэй. Тэгээд тэр утасыг нь хүүхэд болгон цээжээр мэддэг гэсэн.

  • Anonymous (March 02, 2015 3:38:10 pm )

    намд зүтгэсний хариуд авсан шагнал нь,сул мөнгө идэх орон зай,зайлаад өгөөч нам гэхгүй хүүхэд нялхсыг хайрлах сэтгэлтэй хүнд нь наад ажлаа өгөөч

  • мөөгий (March 02, 2015 4:12:37 pm )

    Zai bogloj suuhaar zailwal taarna ooroosoo icheech narantuya

  • Zochin (March 02, 2015 4:49:27 pm )

    Bayanzurh zahiin ezen gesen namdaa ih mongo ogch darga bolson biz.

  • Gegee (March 02, 2015 5:10:02 pm )

    ENE IIM VM BAIJ BOLOHGUI SHUUD TSAAZAAR AVAH HEREGTEI YSTOI HELEH CH VG OLDOHGHUI VMAA IIM VMNUUDIIG UUHSHVVLJ BOLOHGUI HVVHDIIN ERHIIG HAMGAALAH HEREGTEI

  • boliochee (March 02, 2015 5:44:28 pm )

    AJLAA UGUU. NAAD ZAH NI IIM HUCHIRHIILELD URTUUD ANHNI TUSLAMJ AVAH GEED IREHED HI HAMGIIN ANH HAANA? HEN GEDEG AJILTAN HULEEJ AVCH BNA, ENE TOHIOLDOLD TUHAIN HULEEN AVAGCHIIN UUREG HARIUTSLAGIIG MASH TODORHOI CHANGAAS CHANGA TUSGAAD UGUUCHEE. TER EMCHIIG SHALGAA!!!!!!!!!!!!!!!!!

  • эх хүн (March 02, 2015 5:53:26 pm )

    Ерөнхийлөгчөө одоо яах вэ. Үхсэний хохь, амьдын зол гээд ахиад хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийг нас барахыг хүлээгээд суухуу. Алуурчдыг өршөөгөөд байхуу. Цаазын ялаа сэрэгээгээчээ

  • эх хүн (March 02, 2015 5:55:42 pm )

    Тэр эмч бас нарантуяаг зайлуул

  • soyoloo (March 02, 2015 7:12:39 pm )

    hiisen heregt ni taaruulj oorsdiign adilhan tarchlaan olnii nvden deer zovooh heregtei gadaa tov talbai deer dvvjil naad muu 2 novshoo amarhan vhvvlehgviger

  • Anonymous (March 02, 2015 7:46:41 pm )

    ЭМЧ НАРТ ХАРИУЦЛАГ ГЭЖ БАЙХГҮЙ ҮҮДЭНД НЬ ӨЧНӨӨН ХҮН ОЙЧОРЛОН БАЙХАД
    ОРОЖ ИРЭЭД ЦАЙНЫ ЦАГ БОЛООГҮЙ БАЙНА ХҮЛЭЭ ГЭЭД ӨРӨӨНДӨӨ ЗҮГЭЭР СУУУГААД БАЙНА ГЭЭЧ ХҮНИЙ ТӨЛӨӨ ТАНГАРГА ӨРГӨСӨН ГЭДГЭЭ МАРТСАН ХҮМҮҮС

  • CHADDAGT NI AJILAA OG (March 02, 2015 8:30:54 pm )

    ERX NI BNA TOSOV MONGO NI BNA VNEXEER MUU AJILLADAG GAZAR XEDEN SETGELGVI AVGAI NAR L BDAG GEJ OLON XVNII AMNAAS SONSSON GETEL LANTUUN DOXIOGIIN ZALUUCHUUD YUMAR MUNDAG XEREGTEI XVNDEE YAJ TUSLAJ BNA TA TED NARAAS TURSNLAGA SUDALMAAR YUM DAA VNEXEER NIIGEMD XVRCH CHADAXGVI BOL AJILAA OGOO

  • халах (March 02, 2015 8:33:34 pm )

    АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ХҮЧИНДСЭН ГЭЖ ЦУУРХАЛ Л ТАРААЖ ЧАДЛАА ШҮҮ ДЭ ЭНЭ ДАРГА

  • халах (March 02, 2015 8:39:58 pm )

    НАРАНТУЯА АЖЛАА ОЛИГТОЙ ХИЙЖ БАЙСАН БОЛ ХҮҮХДИЙН ЭРХ ЗӨРЧИГДӨХ ТОХИОЛДОЛД ЯАХ ЁСТОЙГ ӨДИЙД ХҮН БҮР МЭДЭЖ БАЙХ УЧИРТАЙ, ҮҮНИЙГ СУРТАЧИЛХАХАД МӨНГӨ ХЭРЭГГҮЙ БӨГӨӨД ЯМАР НЭГ ЗАРДАЛ ГАРАХГҮЙ ХАМГИЙН ТОД ЖИШЭЭ НЬ, ХЭДХЭН ХОНОГТ ХҮМҮҮС ӨӨРСДӨӨ САНААЧЛААД ТАЛБАЙ ДЭЭР ЦУГЛАХ ЗАР ТАРААЛАА, ЦУГЛАРЛАА ШҮҮ ДЭЭ. ЗАР ТАЛААХАД ЯМАР Ч ЗАРДАЛ гараагүй .МӨНГӨ БАЙХГҮЙ БАЙЖ БОЛНО СЭТГЭЛ БАЙМААР БАЙНА.
    МӨНГӨ БАЙХГҮЙ Ч ЦАХИМ СҮЛЖЭЭ АШИГЛААД АЖИЛАА ХИЙЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ
    ЧАДВАРГҮЙ+СЭТГЭЛГҮЙ+АЛБАН ТУШААЛД ДУРТАЙ+УТСАН ХҮҮХЭЛДЭЙ НАР Л БАЙНА . ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХЭДЭН БАЙГУУЛЛАГА МАНАЙ УЛСАД БАЙДАГ БОЛ ХЭДЭН ТӨГРӨГНИЙ ЗАРДАЛ +МАШИН УНАА ХЭРЭГЛЭДЭГ БОЛ бодохоор сэтгэл өвдөөд байна

  • цаазын ял (March 02, 2015 8:42:25 pm )

    МОНГОЛД ЦААЗЫН ЯЛ БАЙГАА ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРООГҮЙ ШҮҮ ДЭ

  • zochin (March 02, 2015 8:56:48 pm )

    Adgusan amifnas dolon dor 2 yargaching amidralas ni bur musun faslah xeregfei

  • amaraa (March 02, 2015 9:12:08 pm )

    turgenii emch tsagdaad medegdeh estoi baisan emchid hariustlaga toostoh estoi

  • Самарэнэ нэг (March 02, 2015 11:18:36 pm )

    1000 барааний ууд хавиар тэнэж явсан авгай л байна.баянголийн эрднээг гараа оргоход нь далд орж ,буулгахад нь ил гарч ажил авчихаад бас эрднээгийн эхнэрийг далд ортол нь муулаад хараагаад явдаг гэсэн шуу.естой ажилаа мэдэхгуй тэнэг хун бсан.тэнд уй хийж суудаг ум бол доо хоорхий.

  • gd (March 03, 2015 1:16:07 am )

    цаазын ялыг дуудаж болохгүй нөхдөө тэр чинь энэ дэлхий дээр байж болохгүй зүйл шүү манай улс ийм ялгүй дээ бахархах хэрэгтэй наад гэмт хэрэгтэнгээ цаазаллаа гээд яахын бэ насаараа тамаа үзээд зовж шаналаад л үхэг л дээ дараа нь бурхан угаасаа шүүнэ нийгмээ цэвэр ёс суртхуунтай болгох нь цаазын ялтай болхоос чухал биздээ ийм ялыг гаргаад ирвэл бараг хүн амынхаа 20 хувийг цаазлах болно тэгээд ч манай шүүх ямар билээ

  • gd (March 03, 2015 1:21:23 am )

    Монголчууд зэрлэг хүмүүс юмаа бүгд л цааз гээд орилоод байхын тэрүүгээр асуудал шийдэгдэхүү угаасаа нийгэм чинь согтуу галзуу хүмүүсээр дүүрээд байна цаазлаад ч сайжрахгүй харин нийгмээ эрүүлжүүлэх аврах ажилуудыг олноор камранит ажил болгож гаргаж ирмээр байна тйим ажилуудыг хийх чадалтай эмэгтэй чүүд монголд их байнааа

  • Будилааны эзэн (March 03, 2015 8:31:08 am )

    Жил жилийн Улсын тэргүүний сурагч шалгаруулах асуудлын танил тал, үзэл суртал, хээл хахууль, өгөө аваа, тохиролцоо наймааг гардан хийдэг будилааны эзэн авгай. Олон шилдэгийн шилдэг хийхэдийг хохироосон авгай даа.

  • GJ (March 03, 2015 9:15:11 am )

    нарантуяа дарга ааа
    хийж чадахгүй ажлаа чаддаг хүнд өгөөч монголын үрс хохирч дууслаа ш дээ. таньд УИХ-ын гишүүн болох санаанаас өөр санаа сэтгэл алга байна шүү дээ

  • Anonymous (March 03, 2015 11:12:14 am )

    Хуухдийг хамгаалах ямар нэг байгууллага монголд байдаггуй юм уу? Энэ инээмсэглэсэн авгай юуны дарга юм бэ? Анастасия Цэдэнбал-Филатовагийн байгуулсан хуухдийн байгууллагыг аль эрт тарааж нураагаад, херенгийг нь ПИОНЕР хочтой Болормаа идээд дуусгачихсан гэж сонссон юм байна. Энэ НАРАНТУЯА гэж авгай яасан юм бэ? Тэр хуухдийг алахад оролцсон юм уу? Новш вэ?

  • боби (March 03, 2015 11:47:13 am )

    Хярзан урагдтал зодно гэдгийг ойлгохгүй байна, Хүчиндээгүй хярзан урагдсан гэв үүь Гуцдаг хар малнууд вээ. Шүүх хурлаа нээлттэй хийх хэрэгтэй. Бүр зурагтаар олон нийтэд харуулжь цаазыгн ял өгөөд гүйцэтгэлийг нь мөн харуулах хэрэгтэй. Би гүйцэтгэсэн ч болно

  • zochin (March 03, 2015 1:47:24 pm )

    TSalingaa awahiin tuld togtooliin esreg yu ch hiij chaddaggui Owliiin uraldaand xuuxed oroltsuulaxgui geed temtseech golog awgai mini

  • Tenegiin teneg (March 03, 2015 3:06:14 pm )

    Darga nertei iajlaa meddgyi chadvargyi avgai nar turiin baiguullad olon bnaa

  • Naiz (March 03, 2015 4:49:42 pm )

    ed nar u ch bish khudlaa avgai nar minii bie Selenge aimagt baiguulsan khamgaalakh bairaa odoo yamar ch argaar ashiglaj chadakhgui odoo khend baigaag ch medekh ym alga sankhuujilt baikhgui uchraas u ch khiij chaddaggui. Tend bas aimaar keisuud baidag ooroo orj uulzaj bieree uulzaj baisan. Mongo tanilgui uchraas khiikh gesen ulsad n Narantuya avkhain suudal olddoggui ym daa khumuusee

  • Naiz (March 03, 2015 4:55:44 pm )

    gekhdee darga bolmoorgui baina khumuustei ajillaad khund tus bolood ajillakh setgel zytgel baigaad hunii amidral bolson khoino kheden tsaasnii tsalingui yaj ajillakh bas ajliin bair khaana baigaan medekh ym alga Narantuya gekh met khudlaa khumuusee shalgaltaa ogood ajlaa khiie l dee bid nar ur dun n gardag l ym daa

  • Anonymous (March 03, 2015 5:23:36 pm )

    Tangarga urgusun emch nar ingeheer odoo yah bolj bainaa Uvduud irsen heniig ch bai ted emchleh uureg huleegeed zalingiin ni avaad suuj baigaa chuu ted nart emchlehgui geed suuh erh baihgui chuu dee ene huuhdiig emchleegui buzaasan buh emchid huullin hariuzlaga toozoj emchleh erhiig buren hasah heregtei Manaihaas busad ornii emch emnelegiin baiguullaga BI HUUHDEE EMCHLUULEHGUI GEED MYANGA BICHIG HIIGEED UGCHUN CH ted uuniig ogthon ch toohguigeer zuvhun ter uvduj baigaa hund l anhaaral tavij tuuniig yamar ch ergelzeeguigeer emchleh bolno ENE BOL CHIN UNEN

  • Anonymous (March 03, 2015 7:02:34 pm )

    ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ХИЙСЭН АЖИЛ НЬ ЗӨВХӨН ЧУУЛГАН БАС СУРГАЛТ ХИЙЖ БНА ГЭЖ Л МӨНГӨ ИДСЭН ӨӨР ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ , ХИЙЖ ЧАДАХ Ч ҮГҮЙ ӨӨРӨӨ МЭДЛЭГ МЭДЭЭЛЭЛ ЧАДВАР МАШ МУУ ӨМНӨӨС НЬ ИЧИЖ ЮМ ДАА

  • сэтгүүлчид ээ анхааралдаа авна уу (March 03, 2015 9:31:49 pm )

    Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга энэ Нарантуяа урьд нь хаана юу хийдэг байсан вэ Мэдэх үү Баянгол захын эзэн гэдгийг мэдэх үү Харилцааны соёлгүй ажилчдаа хэл амаар доромжилдог ийм шал өөр мэргэжлийн хүн хүүхдийн байгууллагыг удирдаж болох уу Жилд 1-2 удаа ОУ-ын хүүхдийн “Найрамдал ” зусланд хөдөөгийн хүүхдийн байгууллагын дарга нараа авчирж семинар нэрээр “архиддаг” нь нууц биш.Худал гэвэл найрамдал зуслангийн зах

  • Үргэлжлэл (March 03, 2015 9:36:25 pm )

    захийн багш нараас асуугаарай Ямар сёминар болдогийг .Ийм л хүн дарга болж Ирээдүйн эздийг хохироосоор сууна Ардчилсан намд энэ авгайгаас өөр дарга болчих боловсон хүчин алга гэж үү

  • mogi (March 03, 2015 9:58:11 pm )

    gomdolgui geed griin useg zuruulaad ogch ywuulsan geed bga emch nar bol mash ikh buruutai

  • mogi (March 03, 2015 9:59:43 pm )

    ter etsegiin orontsgiig tas zaginaad tsagdaa duudaad yaraltai arga hemjee avsan bol amiig ne avrah baisan bh

  • zochin (March 05, 2015 12:46:56 pm )

    horooni halamj bolon niigmiin ajiltnuud ailaa sain meddeggui uchir n ted yvdaggui hesgiin ahlagch boloh humuuseeree yum l bol sudalgaa avahuulchihaad tsuuhun heden irgentei haritsdag tednii haritsaa ch muu darga nar l bdag ali ch duuregt adilhan hun zagnadag irgedeesee hol humuus bdag getel bas ene narantuya hariutslagagui dargantsar bn halval taarna halamjiin mergejilten niigmiin ajiltanii ajlig bolon eos zuig sain shalgaj bval zohino uchir n ted mash ih irgediig zagnadag haritsaa muutai humuus bdag yum shu

antalya rent a car