antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 2, 2015 2 comments

“Саусгоби сэндс”-ийг буруутгах vндэслэл байна уу

нийтлэсэн Admin

b087ef42b5a363ccc80dc4267b1c4992originalАвлигаар эхэлж, татвараар vргэлжилсэн хэрэг

“Саусгоби сэндс”-ийн удирдах ажилтнууд буюу гадаадын иргэдэд Монгол Улсын Ерєнхийлєгч уучлал vзvvлсэн.
Vvнийг хєрєнгє оруулагч, бизнесийн салбарынханыг vргээхгvй байхад ихээхэн vvрэг гvйцэтгэлээ гэж олон нийт vзэж буй. Гэвч “нэр хугарахаар яс хугар” гэдэгчлэн хууль хяналтныхны байгуулсан шинжээчдийн дvгнэлт хуудуудтай, тус компанийнхан 35 тэрбум тєгрєгийн хохирлыг барагдуулах шvvхийн шийдвэрийг давж заалдах бололтой.
Учир нь тэд Монголын шvvхийн шийдвэрийг хvлээн зєвшєєрєхгvй байгаа бєгєєд энэ хэрэг анх гурван жилийн ємнє эхэлсэн байдаг.

Гэхдээ анх татвартай холбоотойгоор бус Авлигатай тэмцэх газар “авлига єгсєн гэж” шалгаж эхэлсэн байдаг. Гэтэл авлигын хэрэгт холбогдолгvй болох нь тогтоогдож тухайн vед хэрэгсэхгvй болгож байсан. Тэгтэл Мєрдєн байцаах газраас мєнгє угаасан байж болзошгvй хэмээн vргэлжлvvлэн шалгасан бєгєєд мєн л хэрэгсэхгvй болгосон. Єєрєєр хэлбэл 6.1 их наяд тєгрєг угаасан гэх. Гэтэл энэ хэмжээний мєнгє нь тухайн vедээ Монгол Улсын жилийн тєсвийн хэмжээний хєрєнгєтэй тэнцэхээр байгаа юм. Энэ асуудлаар 2013 оны зургадугаар сар болон 2014 оны нэгдvгээр сард мєрдєн байцаагчаас хэрэгсэхгvй болгох санал хоёр удаа гаргасны дагуу прокуророос 2014 оны арванхоёрдугаар сарын 30-ны єдєр хэрэгсэхгvй болгосон байдаг.

Тvvний дараа татварын хэрэгт холбогдох болсон бєгєєд 234 тэрбум тєгрєгийн талаар яригдаж эхэлсэн. Гэвч дєрвєн удаагийн шинжээчдийн баг орж ажиллаад анхны 234 тэрбусм нь эцсийн дvнгээр 35 тэрбум болж буурсан юм. Єєрєєр хэлбэл шинжээчдийн баг орох бvрт татвараас зайлсхийсэн гэх мєнгєн дvн нь буурсаар байсан аж. Тодруулбал 2007-2011оны хооронд тус компани 400 гаруй тэрбум тєгрєгийн борлуулалт хийж 100 гаруй тэрбумыг татварт тєлсєн байдаг. Тэгэхээр анх эхлvvлсэн 234 тэрбумыг нэмж тооцвол 300 гаруй тэрбум тєгрєг буюу “Саусгоби сэндс” компанийн нийт орлогын 75 хувийг татварт авна гэсэн vг. Ингээд тооцоход дээрх тоо ямар нэгэн тооцоололгvй, зохиомлоор бий болсон гэдэг нь харагдаж байгаа юм.

Тус компани 2007 оноос єнєєдрийг хvртэл 700 гаруй тэрбум тєгрєгийн борлуулалт хийж, улсын орлогод 200 тэрбум тєгрєгийн татвар тєвлєрvvлжээ. Тодруулбал тэдний тєлсєн татварын мєнгєєр 200 сургууль барих боломтой гэсэн vг. Мєн энэ хугацаанд 1.2 их наяд тєгрєгийн дотоодын худалдан авалт хийж, орон нутгийн хєгжилд зориулан 8 тэрбум тєгрєгийн хандив, хєрєнгє оруулалт хийсэн байдаг. Энэ мэтчилэн тэдний хийсэн vйл ажиллагааны зр дvнд ямар хэмжээний хєрєнгє оруулалт явагдаж байна вэ гэдэг нь тодорхой харагдана. Тvvнчлэн 1.4 их наяд тєгрєгийн хєрєнгє оруулчихаад хууль зєрчихийг санаархана гэдэг єєрийгєє боомилж буйгаас ялгаагvй хэрэг. Тиймээс “Саусгоби сэндс” Монголын шvvхийн шийдвэрийг хvлээн зєвшєєрєхгvй байгаа шалтгаанаа дараах байдлаар тайлбарласан байдаг.

Шинжээчид анхан шатны баримтыг vзэлгvй ийм дvгнэлт гаргажээ

Нэгдvгээрт, “Саусгоби сэндс”-ийн хэрэг дээр ажил­ласан шинжээчдийн дvгнэлт гаргахдаа бусад бор­луулалтын орлогыг тайланд дутуу тусгасан байна. Тодруулбал, шинжээчид “Саусгоби сэндс” компанийн 683.2 сая тєгрєгийн орлогыг дутуу тайлагнасан гэсэн vндэслэлгvй дvгнэлт гэж vзэж байгаа юм байна. Єєрєєр хэлбэл, 371.6 сая тєгрєгийг “Саусгоби сэндс “-ийн 2009 оны дєрєвдvгээр улирлын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын /ААНОАТ/ тайлангийн “албан татвар ногдох бусад орлого”-д оруулан тайлагнасан байдаг. Vvнийг шинжээчид шалгаж vзээгvй аж. Мєн 311.6 сая тєгрєг нь тайлагнасан орлого бєгєєд шинжээчид компаниас гаргасан тайлбар, нотлох баримтыг vл ойшоожээ.

Хоёрдугаарт, Ашигт малтмалын нєєц ашигласны тєлбєрийг /АМНАТ/ худалдан авагчаас авахаар тооцон авлагад бvртгэсэн боловч тайланд орлогоор аваагvй. Тухайлбал, “Саусгоби сэндс”-ийн байгуулсан нvvрс борлуулах гэрээнvvдэд АМНАТ-ийг худалдан авагч хариуцна гэсэн заалт байхгvй. Гэтэл шинжээчид компаний авлагыг 19.900.987.300 тєгрєг хэмээн тооцсон байдаг. Ийм мєнгєн дvнтэй авлага байхгvй гэдгийг тус компанийнхан нотолж байна. Шинжээчид шvvх хуралдааны явцад АМНАТ-ийг худалдан авагчаас нэмж авах заалт огт байдаггvйг хvлээсэн хэрнээ дvгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан ємнєх шинжээчдийн зохиосон хvснэгтийг vндэслэн буруу гаргасан гэж “Саусгоби сэндс” vзэж байгаа юм.

Єєрєєр хэлбэл анхан шатны баримтыг vзэлгvй ийм дvгнэлт гаргасан. АМНАТ-ийг худалдан авагчаас авна гэдэг нь єєрєє Ашигт малтмалын тухай хуулийн 47.1, Татварын ерєнхий хуулийн 12.1-ийг тус тус зєрчих тул шинжээчдийн дvгнэлт vндэслэлгvй болох нь тодорхой гэдэг нь эндээс харагдаж байгаа юм.

Шинжээчид хєндлєнгийн мэдээллээр нотлогдсон гэдэг ч нотлох баримтаа одоо ч vзvvлээгvй

Гуравдугаарт, Тайлан балансад бvртгэлгvй хєрєнгєнд элэгдэл байгуулж зардалд оруулан татвар ногдох орлого бууруулсан. Гэтэл шинжээчдийн дvгнэлтэд дурдсан “тайлан балансад бvртгэлгvй хєрєнгє” гэдэг нь Саусгоби сэндс компанийн 2007-2010 онуудад хийсэн 66.8 тэрбум тєгрєгийн хайгуулын зардал бєгєєд vvнийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг ногдуулах, нягтлан бодох бvртгэлд бvртгэх зєвлємжийн 5.4.1-т “Тусгай зєвшєєрєл эзэмшигч нь уг зєвшєєрлєєр олгогдсон талбайд хийсэн хайгуулын ажлын зардал болон уурхайн эдэлбэрийг ашиглалтад бэлтгэсэн зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардалд шууд тооцох бус, капиталжуулаад ашигт малтмалын нєєцийн олборлолтын туршид буюу ашиглалтын тусгай зєвшєєрлийн хvчинтэй хугацаанд хорогдуулж зардалд тооцно. Ийнхvv зардалд тооцсон дvнг албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцно” гэж заасны дагуу элэгдvvлж татвар ногдох орлогоос хасч тооцсон болно.

Ашигт малтмалын хайгуулын болон vнэлгээний тухай Санхvvгийн тайлагналын олон улсын стандартын (СТОУС) 6-д аж ахуйн нэгж санхvvгийн тайландаа ашигт малтмалын хайгуул, vнэлгээний зардлыг шууд зардлаар хvлээн зєвшєєрєх эсхvл капиталжуулах хоёрын аль нэгийг сонгож болно гэж заасан. Шинжээчид СТОУС-ын дагуу тайлагнасан санхvvгийн тайлан болон татварын хуулийн дагуу тайлагнасан ААНОАТ-ын тайлангийн зєрvvг vл хэрэгсэн буруу дvгнэлт гаргасан.

Дєрєвдvгээрт, Шинжээчид 311.6 сая тєгрєгийн НЄАТ-ыг дутуу тайлагнасан хэмээн vзсэнийг Монголын шvvх vндэслэл болгон авч vзсэн. Гэтэл шинжээчдийн энэ дvгнэлт асуудалтай байсныг доорх тоо, баримт нотолж байгаа юм. Єєрєєр хэлбэл, 20.8 сая тєгрєгийг доллараар бичсэн НЄАТ-ын падааныг худалдагч, худалдан авагч хоёр тал єєр єєр ханш ашиглаж тайлагнасныг шинжээчид vл ойшоон зєрчил гэж vзсэн байдаг.
Мєн 290.8 cая тєгрєгийн хувьд шинжээчид хєндлєнгийн мэдээллээр нотлогдсон гэдэг боловч одоог хvртэл нотлох баримтаа vзvvлээгvй. Тиймээс компанийн зvгээс vvнийг ямар нэгэн асуудалтай дvгнэлт гэж vзэж байгаа юм.

Орон нутагт тусламж vзvvлсэн нь буруутгах vндэслэл гэв vv

Тавдугаарт, Монгол Улсын НЄАТ-ын тухай хуулиар акталж устгасан хєрєнгєд мєн мєнгєн хандивт татвар ногдуулдаггvй. Vvнийг шинжээчид шvvх хуралдааны явцад хvлээн зєвшєєрсєн. Тэдний дvгнэлтэд дурдсан 34.6 тэрбум тєгрєгийн бусдад vнэ тєлбєргvй шилжvvлсэн бараа, ажил vйлчилгээ гэдгийг нь хvлээн зєвшєєрєхгvй байгаа учир нь, ашиглах боломжгvй болсноос vvдэн данснаас хасч акталсан vндсэн хєрєнгє 32.9 тэрбум тєгрєг. Vvнд, шатсан экскаватор, ашиглах боломжгvй болсон дугуй, сэлбэг гэх мэт актлагдсан эсхvл шатаж, устаад ашиглах боломжгvй болсон хєрєнгє багтаж байгаа аж. Мєн орон нутгийн иргэд, байгууллагад єгч тусалж дэмжсэн хандив, тусламжийн мєнгєн дvн нь 1.5 тэрбум тєгрєг болж байгаа юм байна. Vvнд, 100 хvvхдийн цэцэрлэг, хилийн боомтын ажиллагсадын амьдрах байр, орон нутагт худаг гаргах гэх мэт сайн санааны тусламж дэмжлэгvvд багтдаг.

Зургаадугаарт, Саусгоби сэндс ХХК-ийн толгой компаниас санхvvжилт хийсэн 693.9 сая ам.долларын ханшийн зєрvvний алдагдал болох 83.0 тэрбум тєгрєгийг НББ-ийн тухай хуулийн 9.1, 9.2 болон 9.3-д “Санхvvгийн тайлан гаргахдаа гадаад валют, тvvгээр илэрхийлсэн авлага, єр тєлбєрийн vлдэгдэлийг Монголбанкнаас зарласан, тухайн єдрийн ханшийг vндэслэн тєгрєгт шилжvvлж бvртгэнэ.” гэж заасны дагуу санхvvгийн тайландаа тусгасныг хуурамчаар єглєг єсгєсєн гэж шинжээчид илэрхий алдаатай дvгнэлт хийсэн гэж vзэж байгаа юм байна. Уг ханшийн зєрvvний алдагдлыг татвар ногдуулах орлогоос хасаагvй нь Монгол Улсын Сангийн яамнаас баталсан “Санхvvгийн болон орлогын албан татварын тайлангийн vзvvлэлт хоорондын зєрvvг зохицуулах тайлан”-д тодорхой тусгасан байхад шинжээчид уг тайланг vл ойшоож дvгнэлт гаргасан нь манай улсад орж ирсэн, цаашид орж ирэх бvх гадаад хєрєнгє оруулагчдыг гэмт хэрэгт холбогдуулахуйц дэндvv хариуцлагагvй, буруу дvгнэлт болж байгаа юм. Мєн толгой компани нь Саусгоби сэндс ХХК-ийн ємнєєс тєлсєн цалин, даатгалын тєлбєрийг єглєгт бvртгэснийг хуурамчаар єглєг vvсгэсэн гэж буруу дvгнэсэн нь Иргэний хуулийн vvргийн гvйцэтгэлийг гуравдагч этгээдийн ємнєєс хангаж єглєг, авлагын харилцаа vvсдэг бизнесийн энгийн харилцааг vгvйсгэсэн ташаа дvгнэлт болжээ.

Нэг татварыг хоёр удаа тєлєх ёстой юу

Долоодугаарт, Шинжээчид суутгагчийн аж ахуйн нэгжид (ААН)-д олгосон орлогоос ААНОАТ суутгаагvй гэж vзсэн. Гэвч ААНОАТ-ын тухай хуулийн 17.2.9 /д/-д “Монгол Улсаас эх vvсвэртэйгээр шууд болон цахим хэлбэрээр гvйцэтгэсэн ажил, vйлчилгээний орлого” гэдэг заалт 2011 онд шинээр нэмэгдсэн бєгєєд шинжээчийн дvгнэлтэд дурдсан уг гvйлгээ нь 2008 онд хийгдсэн бєгєєд хуулийг буцаан хэрэглэх нь хууль бус. Мєн суутгагчийн ААН-д олгосон орлогоос НЄАТ суутгаагvй гэжээ. Vнэн хэрэгтээ “Саусгоби сэндс” ХХК нь гадаадын компаниас 2009 онд авсан vйлчилгээнд НЄАТ тєлєєгvй байсныг 2010 оны зургаадугаар сард нєхєн ногдуулж тєлснийг шинжээчид vл ойшоон дахин нєхєн татвар тєлvvлэхээр дvгнэсэн. Энэ нь нэг татварыг хоёр дахин тєлєхийг шаардсан хууль бус дvгнэлт болох нь илэрхий байгаа юм.

Наймдугаарт, Тус компанаийг эрх борлуулсны орлогод татвар дутуу ногдуулсан гэж vзсэн байдаг. “Саусгоби сэндс”-ийн зvгээс тодорхой нэр бvхий аж ахуйн нэгжvvдэд техникийн мэдээлэл худалдаж, vvнийхээ дагуу ашигт малтмалын тусгай зєвшєєрєл шилжvvлсэн нь vнэн. Эрх борлуулсан гэж vзсэн ч ААНОАТ-ын тухай хуулийн 4.1.6, 21.5 болон 17.2.7-д заасны дагуу эрх борлуулсны орлогоос худалдан авагч тал нь татварыг тєлєх vvрэгтэй байдаг. Тэгэхээр “Саусгоби сэндс” худалдагч тал учраас суутгагчийн vvрэг хvлээхээргvй байна.

Хэнд итгэх бол

Энэ мэтчилэн шинжээчдийн дvгнэлтvvд vндэслэл муутай байсаар атал прокурор, шvvх vндэслэл болгосныг “Саусгоби сэндс” эсэргvvцэж буй хэрэг. Хэдийгээр тус компани 100 хувь гадны хєрєнгє оруулалттай ч ажилчдын 99 хувь нь монголчууд. Гэхдээ 10 ажилтантай байгууллага биш шvv дээ. 400-700 хvн байнгын ажлын байртай байж, харилцан хамааралтай буюу туслан гvйцэтгэгч зэрэг компаниудыг оролцуулан тоолвол дахин хэдэн мянгаар тоологдоно. Тийм байтал тэнд ажиллаж буй монголчууд бvгдээрээ эх орныхоо нэр хvндийг унагаах алхам хийнэ гэж vv дээ.

Тэгээд ч “Саусгоби сэндс” бол олон улсын хоёр ч хєрєнгийн бирж дээр бvртгэлтэй, нээлттэй компани. Нээлттэй компаниуд хувь нийлvvлэгчид нь итгэж болохуйц хєндлєнгийн санхvvгийн аудитын байгууллагаар жил бvр шалгуулах шалгууртай байдаг. Тиймээс дэлхийд нэр хvндтэй PWC, KPMG гэх мэт байгууллагууд хєндлєнгийн санхvvгийн аудитаар нь жил бvр ажиллаж, заримдаа давхардсан хяналт ч хийдэг аж. Тэдгээр байгууллагуудаас татвараас зайлхийсэн тохиолдлыг илрvvлж байгаагvй бєгєєд “Саусгоби сэндс” компанийн хувь нийлvvлэгчид, тэднийг тєлєєлсєн ТУЗ-ийн гишvvд бvх тайлантай нь танилцдаг.

Гэтэл манай улсын хууль хяналтын байгууллагуудаас томилогдсон шинжээчдийн баг хэд хэдэн удаагийн дvгнэлт хийж, тэр бvртээ єєр єєр дvгнэлт хийсэн байдаг. Тэгэхээр олон нийт тэр тусмаа гаднахан дэлхий дахинд итгэл vнэмшил тєрvvлсэн нэр хvндтэй байгууллагын дvгнэлтэд итгэх vv, Монголд тєрийн байгууллагад ажиллаж байгаа ашиг сонирхолын зєрчил бvхий янз бvрийн дvгнэлт гаргадаг шинжээчдийн дvгнэлтэд итгэх vv гэдэг асуудал vvсч байна.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • уншигч (March 02, 2015 5:32:22 pm )

    гадны луйварчдыг өршөөхгүй бол монголыг муулаад байна гээд бичих юм юу яриад байдаг юм бэ бид гадны улсад очоод газрыг нь ухаад татваргүй гараад явбал юу болох вэ тэр их айдаг шүтдэг шар толгойтнууддаа энэ хүн чинь буруу зүйл хийсэн учир хариулага хүлээнээ гээд хэлж ярьж болдоггүй юм уу одоо мэдээллийн хэрэгсэл хөгсөн үед тэр бичээд байгаа гадны хүмүүс рүү нь энэ иргэн чинь манай орны ийм хууль дүрмийг зөрчсөн биднийг ингэж элэг барьж байна бид тусгаар улс учир асуудлыг хуулийн дагуу шийднэ гээд бичиж болдоггүй юм уу жаахан хүүхэд хуурч байгаа юм шиг л юм яриад байх юм

  • уншигч (March 02, 2015 5:33:36 pm )

    бид хэдий болтол гадныханд ингэж дарлуулах вэ

antalya rent a car