2015 оны хоёрдугаар сарын 27-ны 23:15 цагийн үед Оросын нэртэй улстөрч, сөрөг хүчний удирдагч Борис Немцов бусдын гарт амиа алджээ. Тэрээр Улаан талбайгаас 200 орчим метрын зайд орших “Большой Камменный” хэмээх гүүрэн дээр найзын хамт алхаж явах үед цагаан автомашинтай этгээдүүд дөрвөн удаа буудаад хэргийн газраас зугтсан аж.
Одоогоор Оросын нэртэй услтөрчийн амийг хөнөөсөн алуурчдыг эрэн хайх ажил явагдаж байгаа бөгөөд сүүлийн мэдээгээр тэдний унаж явсан автомашины дугаарыг илрүүлсэн тухай мэдээлэл цацагдаж байна.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Борис Немцов алагдсан талаар мэдээлэл авсны даруй гэр бүлийнхэнд нь эмгэнэл илэрхийлж “Энэ бол улс төрийн захиалгат аллага” хэмээн мөрдөх ажиллагааг өөрийн биеэр хянаж ажиллахаа мэдэгдэв.
Мөн тус улсын Мөрдөн байцаах газраас “Оросын сөрөг хүчний улстөрч Борис Немцовын аллагын талаарх мэдээ, мэдээллийг 3 сая рублиэр худалдаж авна” гэж мэдэгдлээ. Гэрчийн этгээдүүд болон үнэ цэнэтэй мэдээлэл өгсөн хүмүүсийг бүрэн хамгаалалтад авна гэдгээ ч амлаж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
ээгий (March 02, 2015 12:27:02 pm )
оросууд цагаандаа гарчээ
-
Anonymous (March 02, 2015 1:03:08 pm )
ямар бага мөнгө вэ
-
Anonymous (March 02, 2015 5:34:49 pm )
БАЯР БАЯРЦОГТЫГ ОДОО ГУЙЖ БАЙНА
-
ард (March 02, 2015 8:18:40 pm )
бурхан чинии хүслииг биелүүлэх болтугаи
-
-
ард (March 02, 2015 8:16:32 pm )
аймшигын орос путин,аймшигын орос орон.хөөрхии еврэй болон бусад ард түмэн бас орос алуурчдын гарт амь насаа алдсан хөөрхии монголчууд оросыг дэмжигч хараал идсэн тэнэг монгол залуус
-
UB irgen (March 03, 2015 3:09:06 am )
Орос байгаагуй бол Хятад ахын нэг муж байгаа ш дээ. Туухээ сайн унш. Тэнэгууд минь. Ойлгохгуй бол бас дахин унш….
-
gggg (March 03, 2015 11:24:31 am )
gexdee odoo bgaa oros bish zovlolt xolboot ul gej bxad .tegeed ch stalin gurj xun erguu mini
-
-
ХН (March 03, 2015 3:09:49 am )
Орос байгаагуй бол Хятад ахын нэг муж байгаа ш дээ. Туухээ сайн унш. Тэнэгууд минь. Ойлгохгуй бол бас дахин унш….
8 Comments