Биднийг энд Хүннү гүрний үеийн төрт ёсны түүхийн ховор дурсгалыг хадгалж буй Ноён уулаа ухах, сөнөөх тухай хууль баталж байхад өвөрмонголчууд Жи-нин замын эртний хотын бууринд 2003 оноос үргэлжлэн археологийн судалгаа хийж, 65 эртний булшийг илрүүлснээс Юань гүрний булш 59, Сяньби булш зургаа байсан тухай мэдээллийг дэлхий нийтэд цацаад эхэллээ.
Өвөр Монголын Улаанцав хотод байдаг Жи-нин замын эртний буурь аль эрт Алтан улсын үед байгуулагдаж, дараа нь Юань улсад ашиглагдан, тухайн үеийн монголын тал нутаг болон Хэбэй, Шаньши зэрэг газрын арилжаа худалдааны зах зээл байснаа хожим нь дайны хөлд автжээ. 2002-2005 онд, археологичид тус бууринд судалгаа хийж, их хэмжээний алт, Юань гүрний үеийн шаазан хэрэгсэл илрүүлжээ. 2011 оноос археологичид хоёр дахь удаагаа тус бууринд судалгаа хийсэн байна.
Юутай ч өмнөдүүд түүхийн ховор олдвор олсон гэдгээ дэлхий нийтэд цацаж байгаагийн цаана аялал жуулчлалын томоохон ашиг сонирхол нуугдаж байгаа биз ээ. Тусгайлсан төрийн бодлогын дагуу энэхүү мэдээллийг цацаж байгаа нь ч санамсаргүй хэрэг огт биш.
Гэтэл бид төрт ёсны маш ховор олдворыг хадгалж байдаг Ноён уулаа сүйтгэх тухай хууль батлачихсан байгаа нь харамсалтай. Манай улсын Ноён уулын хувьд түүхийн үнэт олдворыг нь аль эрт нээн илрүүлчихсэн зүйл шүү дээ. Гэтэл өвөрмонголчууд үнэн худал нь бүү мэд зүйлийг бий болгоод дэлхий нийтэд Юань гүрний үеийн 59 булш, Сяньби үеийн зургаан булш байгаа хэмээн дэлхий нийтэд зарлаж байна. Аялал жуулчлалын томоохон бүс болгоод хөгжүүлэх стратеги төлөвлөгөө байхыг ч үгүйсгэхгүй.
Уг нь бид Ноён уулнаа хадгалагдаж буй Хүннү гүрний үеийн булш бунхангаа ийнхүү дэлхий нийтэд дэлгэж, аялал жуулчлалын томоохон бүс болгож болох л байсан. Хэрэв тэгсэн бол 10 жил ухаад олох 200 сая ам.долларыг газар нутгаа болон түүхийн үнэт дурсгалаа хөндөлгүй олчох боломж байсан биз ээ. Цааш цаашид ч дэлхийг хэрсэн аялагчдын ирэх хамгийн дуртай газрын нэг болж, аажмаар Монгол Улсын эдийн засагт чамгүй тэлэлт өгөх байсан ч байж болох.
Н.Дөл
эх сурвалж: www.unen.mn
Холбоотой мэдээ
-
Enkhee (March 02, 2015 10:04:02 am )
Ene tord ajillaj baigaa nohduudiig uter turgen zaiuulya. Edniig uls eh ornoo hogjuulne, ard tumnee saihan amidruulna gej goridoj huleeh shaardlaggui
-
наран.б (March 02, 2015 10:36:15 am )
Манай эрдэмтэн докторууд, тэр шинжлэх ухаантангууд яагаад дуугарахгїй байгаа юм бол??????? Ингэж сууж байгаад хамаг зїйлээ алдсан байх бий дээ??? энэ гадныхан газар доогуур ухаад судалгаа хийгээд л байгаа нь сэтгэл их зовоож байна шїї!!!!!!! Тєрийн тїшээд минь эвлэлдэн нэгдэж Монгол улсаа цэцэглэн мандуулахыг ХЇСЬЕ
-
Ireedui (March 02, 2015 10:49:47 am )
Ухаж гаргаад гадны жуулчинд үзүүлж монголоо дэлхийд сурталжилгаа хийх хэрэгтэй биз дээ, тэхнээс биш энэ дор хүннү үеийн булш байгаа гэвэл хэн үнэмших юм бэ? Ухаж гаргаад зөв зүйтэй ашиглах хэрэгтэй.Энэ жагсаал цуглаанаа болимоор юм даа. Хэдий болтол наад булшаа хав дарах юм бэ? Ашигт малтмалаа орборлож улс орондоо зориулах хэрэгтэй.Ард түмэн бол дэмжиж байгаа .
-
Хөгийн муухай монгол зан (March 02, 2015 11:40:11 am )
2008 онд нинжаа нарын ухаад эхэлчихсэн орд. Одоо ч ухаж байгаа. Улс төржих ямар хэрэг байна аа.
-
зочин (March 02, 2015 2:54:31 pm )
аль хэдийн хулгайчид ухаж төнхөөд дуусаж бга юм биш үү наад хүннүгын булшнууд чинь тэгээдч 2000 гаран жил газар дор бгаа юмнууд жил ирэх тусам улам л муудаж бүдэгрэнэ биз дээ одоо харин бушуухан гаргаж ирээд тэр судалгаа шинжилгээгын хийгээд улс музёйдээ тавихын тавьж баталгаатай газар нь аваачих хэрэгтэй ш дээ тэгээд дараа нь тэр алтын авах даа улс яадахдаа 40 хувийн авах хэрэгтэй ш дээ тэрнээс биш энд хүннү булш бгаа гээл алтын ч ашиглахгүй булшаа ч шинжилж судалсан юмгүй хулгайд алдаад дуусана шүү дээ алт ч булшгүй болох вий дээ
-
Хар хэрээ (March 02, 2015 4:55:13 pm )
Ноён уулын алтын 24 онд гадаадынхан ухан авч байлаа. Социализмийн үед Германууд ухаад авч байлаа. Ардчлалын үед Борнуурынхан ухан авч байлаа. Одоо түүнийг гадныхантай хамтраад ашиглаж яагаад болохгүй гэж. Германчууд гүн рүү нь жижиг ган зам засаад алтны судлыг даган олборлож байсан юм.
-
Ачу (March 02, 2015 7:17:36 pm )
Ашиглах боломж байгаач завсраас нь ардчилагчид гэх хулгайчууд асар их мөнгө хулгайлж улс орон түмэн олонд ямарч тус хүрэгсэн зүйлгүй эх газраа баллуулхаас болгоомжлоод тэмцээд байгаа юм бишүү!!Худалч хулгайч ерөнхийлөгч ерөнхий сайд Баярцогтнууд гээд урвагч дотоодын дайснууд байхгүй бол цөмийн зэвсэгтэй байсанч яадгийм!!
7 Comments