antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 27, 2015 60 comments

700 тоннын алтаа өгөөд өртэй үлдсэн Киргиз шиг Гацууртын ордоо Сентерра Гоулдад “бэлэглэх” гэж үү ?

нийтлэсэн Admin
527-1425010514cda7273aa517c918originalОлон хүний анхаарлын төвд ороод байгаа нэг асуудал бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацуурын ордыг Канадын хөрөнгө оруулалттай Сентерра гоулд компанид ашиглуулахаар болсон УИХ-ын шийдвэр юм. Түүнд дотроо Хүннүгийн үеийн булш, бунхан бүхий ариун дагшин “Ноён” уулыг ухуулахгүй гэсэн хэсэг залуусын өлсгөлөн энэ асуудлыг бүр дээд цэгт хүргээд байна.
Өчигдөр Төрийн ордонд энэ асуудлаар хүртэл талуудыг байлцуулан хэлэлцүүлэг хүртэл өрнүүлэв. Бид үнэхээр газар шороогоо ухахгүй бол амьдарч чадахаа больсон юм гэж үү. Энэ Засгийн газрын яриад байгаагаар бол Гацууртын ордыг ашиглаж байж л манай эдийн засаг сэргэх юм байх.
Ингэхдээ орд ашигласнаар бидэнд үлдэх байгалийн өнгө төрх, нөгөө онгон дагшин уул, ус огт хамаагүй аж. Би энд Гацууртын ордыг ашиглахаар манай улстөрчдөөр гар, хөл хийгээд Ноён уулыг ухахаар үхэн хатан зүтгээд байгаа Сентерра гоулд компанийн талаарх зарим баримтыг дурдъя.
Нефть, хийн ордуудаас алслагдсан гэгддэг Киргизийн 700 тоннын нөөцтэй Кумторын ордыг энэ компани 1993 оноос ашигласан байдаг. Ингэхдээ одоо манай Гацууртын ордыг ашиглах гэж байгаа шигээ арга хэлбэрээр буюу өөрийн гар, хөл болсон улстөрчдөөр дамжуулан ажлаа бүтээлгэсэн юм билээ.
Битүүний өдрийн УИХ-ын чуулганы хуралдааны Урт нэртэй хуулийн өөрчлөлт, Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт гээд холбогдох бүх хууль эрхзүйн өөрчлөлт яг тэдний захиалгаар хийгдэж байгаа нь үнэхээр хачирхалтай. Энэ мэтчилэн угсраа олон мэхээрээ дамжуулаад Гацууртын ордыг авч хэдхэн жилийн дотор өмнө нь Бороо гоулдыг ухаад явчихсан шигээ авирлах гэж байгаа юм биш биз.
Үгүй гэх баталгаа алга. Учир нь Гацууртын ордод эзэмших Монголын төрийн хувь хэмжээг 20 төдийхнөөр оруулж ирсэн нь ийм хардлагыг дагуулж байна. Тэд Кумторын ордод эхлээд 33 хувийг нь эзэмшиж байгаад удалгүй 66 болж хувиа өсгөсөн байгаа юм. Ингэхдээ Сентерра гоулд Киргизийн талаас нэмж авсан 33 хувиа Монголд байгаа алтны ордоор наймаалцсан байдаг.
Монголд байгаа алтны орд нь нөгөө Бороо гоулд, Гацуурт хоёр. Нэгэнт алтны томоохон нөөцтэй хоёр ордтой болсон Киргизийн Засгийн газар 33 хувийнхаа оронд Сентерра гоулдод компанийн удирдлагаа бүрэн шилжүүлсэн. Тэгэхээр шийдвэр гаргах түвшинд ямар ч эрх мэдэлгүй болно гэсэн үг. Хамгийн ноцтой нь ийм гэрээг 2003 оны арванхоёрдугаар сарын 31-нд Киргизийн Засгийн газрын эрхэм Н.Танаев гэгч халамцуу байхдаа үзэглэсэн байгаа юм.
Эндээс яагаад тус улс ордынхоо 66 хувийг эзэмшиж байсан мөртлөө компанийнхаа удирдлагыг гартаа аваагүй юм бэ гэсэн асуулт гарна. Үүнд, нэгдүгээрт тухайн үед Киргиз улсад туршлагатай мэргэжилтэй боловсон хүчин байхгүй. Канад улс энэ төслийн хөрөнгө оруулалтын 34 хувийг эзэмшиж байсан гээд Кумторын ордыг зээлийн барьцаанд тавьчихсан байж. Үүний хажуугаар Киргиз улс Канадын хөрөнгө оруулагчийг роялти болон бусад бүх татвараас 1993-2002 он хүртэл бүрэн чөлөөлсөнд хамаг учир байгаа юм.
Нэгэнт Канадын тал төслийн бүх удирдлагыг гартаа авсан учраас 700 тоннын алтны нөөцтэй Кумторын ордын үнэ цэнийг өөрийн дураар хөдөлгөх, бүр цаашилбал унагах ажиллагаагаа хийж ирсэн байна. Тэд барьцаа аажим аажмаар лавшруулан Кумторын ордын ойролцоо байрлалтай талбайнуудад хайгуул хийх зөвшөөрөл авч мөн дахин 200 тоннын нөөцийг ашиглах лиценз хүртэл олж чадсан байгаа юм.
Мөн ашгийн болоод нэмэгдсэн өртгийн татварын хөнгөлөлт, газрын хэвлийн ашигласны, экспорт, импорт гээд маш олон татварын Хөнгөлөлт эдэлж байсан нь 10 жилийн дотор Киргиз улсыг хоёр миллиард ам.долларын өрөнд унагасан аж. Гэтэл Киргизийн талын төрийн өмчит “Кыргызалтын” гэх компани нь үнэн хэрэгтээ Сентерра гуолдын гар хөл болсон, ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулдаг ийм нөхдүүд байж.
Тэд одоо манайд болоод байгаа шиг гадны хөрөнгө оруулагч нар гараад явчихна, олон улсын шүүх хэдэн миллиард ам.долларын торгууль тавина гэхчилэн айлгадаг ийм л арга зальтай этгээдүүд. Киргизийн талын мэдээлж байгаагаар Монголын Бороогийн болон Гацууртын ордуудыг 2004 онд 67 тонн алтны нөөцтэйгөөр үнэлэн 175 сая ам.доллараар РЭН гэгдэх нэрийн дор наймаалцсан байна.
Өөрөөрхэлбэл, манай 50 тоннын нөөцтэй тэдэн хувийг эзэмшинэ гээд УИХ, Засгийн газар цээжээ дэлдэж байх хооронд аль хэдийнэ Ноён уул орчмын Гацууртын орд айлын талд шилжсэн байх магадлалтай байна. Ийм ноцтой мэдээлэл одоо хэр нь олон нийтэд ил биш байгаа нь үнэхээр хачирхалтай. Энэ мэдээллийг манай зарим хэвлэлүүд мэдсэн ч дуугүй өнгөрч байгаа нь нэг юм өгүүлэх биз.
Тэд олон улс дамнасан хууль бус үйл ажиллагаагаа тухайн ордыг ашиглах давуу эрх, өөрсдийн гар хөл болсон улстөрчдөөрөө дамжуулан олж авдаг. Түүгээр ч зогсохгүй байгаль орчинд маш хор хохирол учруулдаг байна. Энэ нь Киргизийн алдарт Иссык кул нуурыг тэжээдэг Нарын голын эх Арабелвсу голын хөндийд цианит бүхий хаягдал байгаагаар хэлж болно.
Ийм л улс үндэстэн дамнасан үйл ажиллагаа явуулдаг компанид манай улстөрчид найр тавиад байгаа нь хачирхалтай. Бид зөвхөн Ноён уулаа ухуулахгүй гэсэндээ биш энэ ордыг ашиглахын цаана ямар хууль бус үйл ажиллагаа болж байгааг мэдэх л чухал. Бид цаашдаа энэ мэт олон мэдээллийг олон нийтэд ил гаргана. Энэ бол зөвхөн эхлэл нь.
П.Дөлгөөн
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

60 Comments

  • Anonymous (February 27, 2015 3:29:03 pm )

    Hudlaa medeelel bichihee bolioch chi. Zahialgaar yum bichij baina.

    • зочин (February 27, 2015 7:31:50 pm )

      одоо бүр гууль нь цухайгаа юу зарим этгээдүүдийн, юуг худлаа гээд байна, Монголыг монголоор мөхөөх Технологи нь өөр хоорондоо уралцах цөөврүүд болгох шүү дээ, Эцэстээ та нар л хохирно шүү дээ, нөхөд минь, Нутгаа үл хайрлах сэтгэл зөвхөн “хоноц”-ын сэтгэл зүрхэнд оршино, тэрээр цөөвөр чоно шиг амьтан учраас, цөврүүд уралцсаар, араар нь авдр ухах хулгайч л амжуулж байна даа

    • Anonymous (February 27, 2015 10:13:18 pm )

      Chi hutsalbal duugui bai. Hudal ch bai Unen ch medeelel bol medeelel. CHi HARIN HUTSALGUI DUUGUI BAIJ BAI. YAMAR MEDEELEL TAVIHIIG CHAMAAR ZAALGADAG YUM BISH. ZAIL NOVSHOO.

    • Anonymous (February 28, 2015 4:57:24 pm )

      chi hudaliig batalj chadahuu.manaih boroo deer shatahuunii noat iin urund oron bsn daa

  • Anonymous (February 27, 2015 3:29:37 pm )

    “Өвөг дээдсээс өвлүүлсэн баялаг” гэж худлаа ярихаа болиочээ. Ашигт малтмал бидний өвөг дээдэстэй ямар ч холбоогүй. Жишээ нь энэ алт хэдэн зуун сая жилийн өмнө галт уулын халуун дэлбэрэлт болон тэктоник хөдөлгөөний явцад бий болно. Тэр үед хүн байтугай хөхтөн амьтан ч энэ дэлхий үүсээгүй байсан. Монгол нутаг дээр байсан ард түмэнүүд яг энд алттай нүүрстэй гэдэгийг нь мэдээд нүүж ирээд сууршиж аваад л тэрийгээ хамгаалаад яаж ийж байгаад хойч үедээ үлдээж 2015 он хүргэе гээд махийгаад байсан юм ердөөсөө ч байхгүй. Цэвэр эдийн эдийн засагийн хуулиар бол хайгуулаар илрүүлсэн нь байтугай нөөц нь батлагдсан ч олборлолт хийж борлуулалт хийгдээгүй л бол баялаг-ашигт малтмалд тооцдоггүй. Зөвхөн эргэлтэнд орж байж баялаг болно. Тэгэхээр “Өвөг дээдсээс өвлүүлсэн баялаг” гэдэг цэвэр популизм. Өөр юу ч биш. “Хойч үедээ үлдээнэ” энэ бас л популизм. Хэрэв хойч үе гэж хэнийг хэлээд байна? 2015 оноос хойш төрсөнийг нь хэлээд байна уу? Тэгж яривал бид нар ч гэсэн өмнөх үеийнхээ хойч үе. Хойч үе гэсээр байтал шинжлэх ухаан тэхнологи хүний нийгэм эдийн засаг хөгжөөд алт ямар ч үнэ цэнэгүй болвол яах вэ. Хойч үедээ өнөөх л одоо үеийхэний шийдэж чадаагүй нийгэмийн асуудалууд сул дорой орон өвлүүлэх үү. Эсвэл байгаа ашигт малтмалаа боломжийн үнэтэй үед нь эргэлэнд оруулж хуримтлал бий болгон хөгжилийн дараагийн шатанд дэвшиж орох нөхцөлөө бий болгосон нь зөв үү. Тэгэхээр “Өвөг дээдсээс өвлүүлсэн баялагаа хойч үедээ үлдээнэ” гэдэг тэр чигээрээ худлаа популизм. Бас тэр ” Босоо хөх монгол” гэсэн нөхөдийг амбаардаад явуулаачээ. Хаммэр жийп унасан ердийн рэкэтчингүүд шүү дээ. Татвар төлөгчдийг ажилийг нь хийлгэхгүй өмч хөрөнгөнд нь халдаад байвал хэмх бороохойдоод гавлаад өгдөг ялыг нь өгөөчээ. Төрийн үндсэн үүрэг бол татвар төлөгчидийн мөнгөөр татвар төлөгчдөд л үйлчлэх. Татвар төлөгчдийг бүх төрөлийн халдлагаас хамгаалах ёстой. Энэ л төрийн гол ажил. Асуудал байж болно тэрийг нь шийддэг шийтгэдэг нь ТББ-ууд биш.

    • ZOCHIN (February 27, 2015 6:46:41 pm )

      chi yasan medemhiirch hutsdag novsh ve. CHINIIHEER BOL ALTAA UHAJ ONGICHOOD, BAIGALIA SEGLUULEED, DEEREES N HOJIM GARAH HOR HOHIROLIIG N CHI TOOTSOJ UZSEN YUMUU? NAAD TENEG TOLGOIGOO SAIN AJILLUULAAD BOD 1. UHSANII DARAA .BAIGALIIN TENTSVER ALDAGDAJ UUH USGUI BOLVOL HEN HARIUTSAH VE.2 ALT GEDEG BOL HUNEER YARIHAD URSAH TSUS N GEJ UZVEL TUUNIIG TASALBAL YU BOLOH VE?3.BAIGALIA SUITGESENII SHANG HUN TURULHTUND BAIGALIIN GAMSHIGAAR AMSAAD UDAJ BAINA. HEDHEN HUNII SHUNAL HIIRHELEES BOLJ NIITEEREE SHANGII N AMSAH HEREG UU?

    • зочин (February 27, 2015 7:13:54 pm )

      Тэртээ тэргүй төрийн нэр барьсан луйварчдад гишгэх газаргуй болох цаг сөөм сөөмөөр ойртсоор.Монголчууд газраа гахай шиг сэдийлгэхгүйгээр амьдарч чаддаг .Амьдрах ч болно.Харж л байгаарай

    • зочин (February 27, 2015 7:38:29 pm )

      Төр оршихуй дор Төр оршихуй өнөө үед алга даа, харин татвар нэрээр нийтийн хуримтлал үүсгэж түүнээ хэрхэн дахин хуваах вэ гэж мунхаглаж байна. Газар нутгаа ухаж амьдрах нь “гал улаан галзуу хулганаас гал улаан галзуу бич” хүртлэх үеийнхний үйл хэрэг мөн. Харин ингэж байж ямар ч хөгжил дэвшилд хүрэхгүйгээ оршин буй Газр зүйн байрлалаасаа олж хар. Зүүн Азийнх гэдгээ бүү март, тэгээд та бүхэнд ямар ч популизм байхгүйг ч мөн олж хар, зүүн Азиас хөгжилд хүрэх зам зөвхөн Үлэг гүрвэлийн стандартын сүйрэл байдаг юм. Чи татвар төлөх, төтвөр төлөгчхамгаалах, Газар шороо ухах төр чамд хэрэгтэй бол нэг тийш яварай. Газар ухах нь Байгалийн хар Энерги идэвхжүүлж эцэстээ ундны ус үгүй ч алтан зоос тэврээд үхэх л үлдэнэ. Үүнийг дэвшил гэх үү???

    • zochin (February 28, 2015 2:54:57 pm )

      эргүү муу мал. болдог бол төхөөрчих юмсан

    • zochin (February 28, 2015 4:21:41 pm )

      chi muu yasan zevuun novsh ve.yu meddeg gej hutsna ve chamd yu oldood bgaan

    • монгол (March 01, 2015 8:54:42 am )

      энэ чинь хэтэрхий тэнэг одоо газар доор байгаа чинь баялаг ашиглаад эхэлбэл хөрөнгө.одоо хайрлахгүй бол хэзээ вэ? 2 том ордоороо Монголчуудыг тэжээж чадна гээд солиороод байсан 76 бүтэлгүй нөхөд дахиад л энд тэнд газар сэндийчээд эхлэх нь.Яг салан баавгайн үлгэр шиг

    • MONGOL (March 01, 2015 7:23:22 pm )

      HUTSAA CHI LALAR

    • mongol (March 10, 2015 6:51:18 pm )

      alnii vs

  • ж (February 27, 2015 3:40:10 pm )

    энэ юмыг захиалж бичүүлээд байгаа нөхдүүд монголыг киргиз шиг болгох санаатай байна даанч бүтэхгүй л дээ монголчууд чинь киргизчүүд биш

  • zochin (February 27, 2015 3:59:56 pm )

    hydlaa medeelel bichihee bolioch naadahiig chini ynshih hyn ygvi dee yu oilgoj bichij bgaa bol

    • Anonymous (February 27, 2015 10:12:37 pm )

      Chi hutsalbal duugui bai. Hudal ch bai Unen ch medeelel bol medeelel. CHi HARIN HUTSALGUI DUUGUI BAIJ BAI. YAMAR MEDEELEL TAVIHIIG CHAMAAR ZAALGADAG YUM BISH. ZAIL NOVSHOO.

  • irgen (February 27, 2015 4:45:39 pm )

    hoyon uulaa avarya ard tumeen

  • od (February 27, 2015 5:00:48 pm )

    tatbaraa abch tosboo dvrdvvlj shadahgvi mongol yls sonoj bgaag haraad Mongoldoo hairtai geed syygaad baih uu . 10 jiliin daraa yrsah golgyi bolohooroo altandaa hahaad monh noirsoh baihdaa

    • azaa (February 28, 2015 5:01:08 pm )

      mongol cham shig novshnuudaar barilga bariulj mal maluulaad bas darga naraa tsuuluhud l tusuv burdej calingaa dungunu.gadnaas guilga guih hereggui uul uurhai bur ch hereggui teriig hoich ue maani shiideg

  • buurai (February 27, 2015 5:33:47 pm )

    jana daa ajil hiij uzeegui guilgee uhaangui heden ulsturtsidtei uls jana daa ,,, gadniihand amaaraa shoroo umhtel huurtaad bgaagaa medehgui bi ajil hiij bgaa hun geed tseejee deldeed bna

  • Зочин (February 27, 2015 6:42:03 pm )

    Энэ алтны ордыг одоо ашиглах нь хамгийн болчимгүй асуудал. Энэ Монголын ард түмний өмч. Одоо энэ нөхдүүд болсон. Товчхон хэлэхэд энэ Монгол улсад эүэн байна уу эсвэл энэ хэдэн луйварчдаар Монгол улсаа хоослуулах юм уу? Нэгийг бодох хэрэгтэй байна.2016 онд бидэнд энэ олон намын хэрэг алга сонгууль болгоноор сонгогдоод юу хөгжүүлж гялайлагсан юм. Тэд өөрсдийнхээ хармайг дүүргэсэн одоо болсон.

  • Зочин (February 27, 2015 6:58:01 pm )

    Өөрсдөө ашиглана.Тийм боломж Монголын ард түмэнд байгаа. Одоо болсон ноён улс төрчдөө.Давраад байвал давдгийн орон луу явуулан шүү. Энэ далдгансан юмнуудыг хааж байгаа хүчний нөхдүүд та нар зүгээр өнгөрөн гэж битгий бодоорой.

  • зочин (February 27, 2015 7:06:23 pm )

    энэ ордыг хэдэн доллорын авилгалаар хийж байгаа юм бол эрхэм 76 гишүүд нь овоо ихииг хувааж авч баигаа учраас хөдлөхгүй баигаа шүү дээ. Хэнд ч оилгомжтои.

  • halh (February 27, 2015 7:12:00 pm )

    tanai oboo eh or hamgaalz baildaz baisanuu/ baildaz baisan bol hohino gedeg zarshim vilshilz bainauu. manai oboo maana eh ornoo hamgaalz ami vregdsen. odon temdeg baidag.

  • монгол хүн (February 27, 2015 7:46:07 pm )

    25 жилд монголд ямар технолог, техник нэвтрэв. оюу толгой, бороо гоулд, харилцаа холбоог гэж байгаа тэр нь баабар, сү батболд, багабанди, очирбатад л технолог юм байхдаа. америкийн үгээр хөгжсөн улс нэг ч байхгүй

  • mongol xvn chanar (February 27, 2015 7:49:26 pm )

    Чи яасан олон юм хуцдаг новш вэ чи гар хөл нь юм бишүү

  • монгол (February 27, 2015 7:59:57 pm )

    Хөөе тэнэг 76малнуудаа сосоцгоо монголын ард түмэн та нарыг сонгосон бас огцруулж чадна шүү

    • azaa (February 28, 2015 5:02:24 pm )

      ogtshruulah bish tolgoig n yasdah heregtei

  • Лха (February 27, 2015 8:31:28 pm )

    Алт олзворлодог Монгол компани алга гэж үү ? Бид яагаад өөрсдөө олзворлож болохгүй гэж .Юунд гадаадын тэр тусамаа ЭЗасгийн алуурчин компанид өгөх гээд байгаа юм бэ ?

  • Anonymous (February 27, 2015 8:37:26 pm )

    Dolgoond talarhal ilerhiilie. Ynen

    • khaggg (February 28, 2015 12:57:22 pm )

      muu lalar mini chamaig taigan bol gej haraaya

  • Ynen (February 27, 2015 8:39:26 pm )

    Ynen

  • zochin (February 27, 2015 9:09:49 pm )

    Kirgized daanch surtei ailchlaad baisan yum. Hiisen zuil Ni todorhoi baigaagui Ni uchir Ni iin tailagdaj Bain daa

  • uka (February 27, 2015 9:18:14 pm )

    ashiglaj boljin gol ni manaix noxon sergeej mod tariad yg xuuchin bsan xevend ni oruulad bvl boljin davai altig ni uxaad zaraad ediin zasgaa sergeevel taarna alt ooro gazrin gagnaas bdag ged bgaa shde gazar delxige xamagui uxaad bxaar xilgneed ekologi edr ni akldagdaad gazar xodloxvii l gej aix ym tuunes bish ulsad uxaad bugdig ni tushaagad osson ued ni zaraad sxan xogjixd buruu yu bxve alkt nuurs l bnshde ngo neptee oorsdoo bolovsruulna gesen yasan be mongold urd xoid 2 xildeer xoid xiliinxig ni baynolgiin tsaana urd xildeerxig ni omnogoviin tsaana 2xan atomiin tsaxilgaan stants bxad l zovlonguidoo oros ypon 2oor ynzin 2 atomin tsaxilgaan stants bariulxad xeden ueree amdirnadoo uran ix bgaa shde xurdfni zamaa gereltuuled yun arab yun dubai ard olon ondigood l irnedee 21 r zuun shde naizuudaa an

  • Галзууруулагч жил эхэлж дээ. (February 27, 2015 9:35:51 pm )

    Ерөнхийлөгчийг маань хар машины шар авгай шахаж алчих гээд байгаа бол амиа аврахын тулд өршөөсөн байх л даа.

  • boo nart (February 27, 2015 11:34:59 pm )

    udgan zairan nar mini monh hoh tengerteigee holbogdoj gadaadiin luivarchidtei niilj nud hujirlasan saihan baigal iig mini suideleh gej baigaa uls torchdiig .mongo uzheerei nuden ni gyallazdag nudnii omno haitai humuusiig hunii hamgiin hund zovlond unagaa ed nar hun bish robot shuu

  • болд (February 28, 2015 12:27:11 am )

    Ернь монгол хеден тн алтаа зарсын бол

  • Монгол иргэн (February 28, 2015 12:52:32 am )

    Киргизийн араас ч орчиж байх шиг бна дооо,их харамсалтай байна,Харсаар үзсээр байтал нэг нь /Каззаков гэж нөхөр/ лоббидож байгаад авнаа гэсээр байгаад ,нөгөө нь өгнө гэсээр байгаад өгчх юм даа.Гэтэл тэр компани нь урьд нь Бороогийн алтыг тэр чигээр нь аваад явцан нөхдүүд шүү дээ .Тэд ямар ашиг манай улсад үлдээсэн юм бэ?бороогийн уурхайгаас. Хэдэн долларын ашиг монголд ирсэн юм бэ? Минийхээр бол өөдтэй юм үлдээгээгүй гэж бодож байна.төлсөн татвараа буцаан олголтоор авчихсан юм билээ шд. Тийм булхайтай худрагагүй нөхдүүд гэж мэдсээр байж очиж очиж энэ компанид өгнө гэдэг нь яаж байгаа юм болдо.5 жилийн дараа ухсан нүх л үлдэнэ гэдэг нь баталгаатай.Хэдхэн хүн л хэдэн доллартай болох байх.Заавал тэрийг ухахгүй л бол болохгүй байгаа юм байхаа.Бямбасүрэн гуайн хэлдэгээр эдийн засгийн тусгаар тогтнолоо алдчихсан гэдэг үнэн байна

  • Borbandi (February 28, 2015 1:14:55 am )

    altaa zaraad zaraad yamar khurimtlalaa khoich yedee uldeene geed baigaa yem boloo?! Idej yygaad .deedsuud khurteed yech uldekhgui yem bish uu? khelekh yem baina yy?

  • зочин (February 28, 2015 8:47:04 am )

    Харь дээрэмчдийг даллан дуудахаа больё!!!!!!!!!!!!

  • лхагва (February 28, 2015 10:05:19 am )

    ашигт малтмал гэсэн нэртэй ашиггvй малтмалыг заавал ухаж ортгоос нь доогуур vнээр зарах хэнд хэрэгтэй юм хэдхэн олигарх баяжаад улс хохирч бvр сvйрч хоцрох хэрэггvй биздээ сэрээч монголчуудаа

  • Anonymous (February 28, 2015 10:47:13 am )

    Энэ нийтлэлийн гарчиг бол Ноён уулыг ухсаны дараах хариу Ийм итгэлгүй муу хүмүүсээр Ноён уулаа ухуулах гэж байхыг бодоход манай дарга нар их хахууль авч тэдэнд Монголыг гэх сэтгэл даанч алга Өнөөдөр төрийн эрхийг хуучин Социал демократ нам байрьж байгаа тул тэднийг Бороог ийм болгосон Маныхантай цуг төрөөс зайлуулцгаая

  • gh (February 28, 2015 10:51:46 am )

    анх Су Батболд Баавар нар эхлүүлсэн ямар ч татвар авахгүй гэрээ хийж 40т алтаа зүгээр ачуулсан биздээ

  • zochin (February 28, 2015 12:28:56 pm )

    SY gej suumiisen nuhriin hiij baigaa ajil, ard n baidag! ter nuhriig duudaach ee, dueld duudmaar yum bishuu luibarchid

  • ангууч (February 28, 2015 12:58:52 pm )

    Худлаа хуцаад байвал ангуучлан шүү

  • ангууч (February 28, 2015 1:01:37 pm )

    Юу мэддэг гэж худлаа хуцаад байгаа юм тэр ууланд гар хүрвэл 7үер чинь татанхаа болгон шүү

  • зочин (February 28, 2015 3:23:52 pm )

    Ноён уулаа аварч шүтсэн нь дээрээ

  • Anonymous (February 28, 2015 10:23:42 pm )

    Нэг л их өв соёл уул ус хойч үе ярисан бичсэн хүмүүс. Нөгөө нэг сармагчингийн үлгэр санаанд орчихлоо. Бороо орохоор л байраа барина гээд л бороо зогсохоор за дараа болъёо гээд элэгээ тэврээд наранд дугжирдаг хөөрхий залхуу бичний үлгэр! Одоо тэр яриад байгаа орд чинь Ноён уулаас бүтэн 5 километр зайтай газар! Гол нь бид өөрсдөө биш гадны компантиар ухуулах гэж байгаа учраас хэрүүлийн алим ургаад бна Уул нь манай дотоодын бүр төрийн компани энэ хэдэн ордуудаа эзэмшээд эрдэнэсээ төр ард түмэндээ тушаавал болж бга юм. Тэгэхээр ухаж чадахгүй гээд гадныхныг царайчлаад хамаг байдаг аа зүгээр тавьж туугаад байна л даа. Босоо хөх монгол гээд тэмцээд бга нөхдүүд ч мэдхгүй ээ. Үнэхээр л эх орныхоо төлөө элэг нь өвддөгийн бол нэг уул байтугай Монголын өмнийн говь бүхлээрээ сүйрч 200сая байтугай 200 тэрбумын үнэтэй орд гадныхны гарт орж байхад өлсөхгүй яасан юм бол…!? Бас энэ Улаанбаатарын утаа хоолойгоор хахаж байхад ундны ус бохиртойгоо холилдоод үмхийрч байхад унасан машин замд түгжирээд урагшаа гишгэхгүй байхад уудаг иддэг нь хоног хоногоор хугасраад байхад уурлаж бухимдсан нэг нь гэмт хэрэг өдүүлж айлгаад байхад ухаандаа зүтгээд байхад авсан хэд нь доллар гэгч догшин мангаст жил сараар биш өдөр цагаар залгиулаад байхад энэ хүмүүс өлсөхгүй жагсахгүй уул уул гээд үсчээд байгаа юм бэ??? Монголчуудаа хийрхэх ээ больцгооё!

  • зочин (February 28, 2015 11:24:18 pm )

    зарим нь худлаа их мэдэгч байхаа болиоч.үнэн л мэдээлэл байна.худал мэдээлэл гэж хэн хэлээд байгаан.чи муу лалар юугаа мэддэг юм бэ бөлдөг минь.монголын сор болсон алт эрдэнэсийг гадныхантай нийлж хувааж идэж байгаа хүзүүгүй элбэгээ/элбэгээ ч гэх шиг хүний тайрдас/ сая доллар банкинд мартдаг баяр цогт/гунигт намтар/ сайхан билэг/худал амлагч хүүхэнбилэг/ батүүл /хуйсалхи/ баабар/нууц төрийн хутгуур/ гэх мэт арчаагүй хувалзууд идээд дууслаа даа.хаана байна тэр амлаад байсан 1 500 000 төгрөг.өөрсдөө гэдсэндээ л чихсэн дэг.

  • зочин (March 01, 2015 9:43:35 am )

    Урьдаас зээл аваад газар нутгаасаа өрөндөө салгаж өгсөн киргиз бил үү аль улс билээ тэрэн шиг өр тавихаа болиоч бас газар нутгаасаа өгч өрнөөс салах гэж байгаа юм биш биз улс төрөө. Хятад тийм бодлогоор зээл өгөх нь ойлгомжтой юм шиг

  • zochinzzozochinchinochin (March 01, 2015 11:16:59 am )

    temtseld bosoy arduudaa tegehgui bol bolohgui bolloo

  • Anonymous (March 01, 2015 12:16:41 pm )

    yu genee porulizam gesen u chi tegvel yu yum be chamd ur huuhed baihgui gj u orovdoltoi ch bol doo

  • иргэн (March 01, 2015 12:47:18 pm )

    хаанаас ч хэдэн томрийн сэг чирж ирээд энэ алтийг чинь ухаж болно ш дээ монгол хүмүүс өөрсдөө л ухалдаа англи америк бузруудаар эх нутгаа ухуулах ямар хэрэг б.н энэ азийн хүмүүс барууний нохдийг шүтхээ боимоор юмаа

  • Anonymous (March 01, 2015 8:32:07 pm )

    Naa d pizda chine gar hul ni l bna

  • Иргэн (March 01, 2015 10:53:49 pm )

    Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.

  • Иргэн (March 01, 2015 10:54:11 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 ярьж байна.

  • Иргэн (March 01, 2015 10:54:36 pm )

    Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу. Ямарч агуу үзэл санаа гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. Нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. Өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. Өөрөө өөртөө туслаж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. Өөртөө туслахын ухаан нь тэр улсын бүх ард нийтийн онцгой шинж болж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь нэгэн улсын хүчийг харах хамгийн зөв хэмжүүр болдог. /Самуэл Смайлс/

  • Иргэн (March 01, 2015 10:54:56 pm )

    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

    Хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. Харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. Энэ бол хууль. /Фридрих Ницше/

    Улс төр гэдэг бол цустай гар шаардсан бохир ажил. /Нобелийн шагналт Конрад Лоренц/

    Улс төр бол жинхэнэ асуудлуудаас нь хүмүүсийг хөндийрүүлэх урлаг юм. /Поль Валерий/

    Ухаан солиотой хүнд илд бариулах
    Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/

  • Иргэн (March 01, 2015 10:55:16 pm )

    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.

    • mongol (March 10, 2015 6:54:00 pm )

      elbeg dorjiig buudyaa eor ni bolhgvi bgaag ni buudii mongolchuudaa neg turuud vxexees hoosh dahij cagdaa nar hvn buuduul bi cagdaag buudna

antalya rent a car