Нижгэр хурим хийж, олны нүдийг орой дээр нь гаргах дөхсөн дуучин Т.Номин буюу Миногийн гэрлэлт гуравхан сарын настай байлаа. Дамбын Хишгээгийн хүү Х.Энхжинтэй дэр нэгтгэж, үнэтэй бэлгэнд “дарагдаж” суусан царайлаг бүсгүй нэг л өдөр гэрээсээ явахад хүрсэн гэдэг. Мэдээж хэрэг, олны танил сайхан бүсгүйчүүд ихэвчлэн бэлтэй эрийн цайг чанадаг бичигдээгүй хууль манайд бий. Тэр дагуу цөөн хэдэн дуу гаргаж, кино болон клипэнд тоглосон дүрээрээ олонд танигдах гэж хичээж яваа энэ шавилхан бүсгүйг хөрөнгө чинээгээрээ гайхуулдаг толгой баяны бэр болоход хүмүүс нэг их гайхаагүй.
Гэвч тансаг хотхонд төвхнөж, үнэтэй машин хөлөглөсөн дуучин Миногийн амьдрал үлгэрийн гэмээр сайхан байж чадаагүй аж. Шоу цэнгээн, мөрийтэй тоглоомноос салдаггүй эрх нөхрөө аргадаж зэмлээд ч тусыг эс олсон учраас салах өргөдлөө өгч шуугиан тарьжээ. Цаадах нь ч ээлжит амрагаа дагуулан Тэмээн поло үзэж буй зураг нь хэвлэлд нийтлэгдэхэд Мино эцсийн шийдвэрээ гарган өрх тусгаарласан гэдэг.
Хамгийн сонирхолтой нь, түүнийг өөр нэгэн хотхонд шинэ байр худалдан авч ээжтэйгээ цуг ороход “Баян нөхөр нь салахдаа багагүй мөнгө өгсөн байх. Тэр мөнгөө үрж дуусгаад дараагийн эрээ уургална биз” хэмээн хардах хүн ч цөөнгүй байлаа. Харин дуучин бүсгүй хамаг бүхнээ уудалсан нэгэн ярилцлагадаа “Би тэр айлаас зөвхөн хуримын даашинзаа л авч гарсан” гэж ярьжээ.
Минод амьдралынх нь хамгийн аз жаргалтай дурсамжийг тээж үлдсэн хуримын даашинз чухал байсан гэх бөгөөд энэ гэрлэлт нь хөрөнгө мөнгөн дээр тогтоогүй, цэвэр хайр сэтгэл байсан хэмээн дурсчээ. Тэрбээр өмнө нь үерхэж явсан хуучин найз залуутайгаа эргэн нийлж, хөөрхөн хүүхдийн ээж болсон бөгөөд өдгөө “Эмоци” продакшинд ажиллаж байгаа билээ.
Холбоотой мэдээ
-
наранцэцэг (February 27, 2015 1:56:52 pm )
үгүй яахавдээ,хүний л амьдрал
-
bolor (February 27, 2015 3:27:01 pm )
erguu hog huuchin naiz zaluu n uneheer uujuu ogoomor huu yum
-
зочин (February 27, 2015 4:50:47 pm )
Баян ч гэж ямар учиртай хэний мөнгө болохыг бүгд л мэдэншт
-
jeams (February 27, 2015 6:03:32 pm )
teneg ergvv hvvhen archaagvi
-
Zochin (February 28, 2015 4:15:16 am )
Ee burkhan min, meriitei toglodog hunees hurdan salsan ni zeb, zeb.Meriitei togloomd orson hun hezee ch hund hani boldoggui. Zeb shiidber bn.
-
O (March 01, 2015 1:23:43 pm )
Ene ohiduud neeree bujignuulhiimaa.tegeed ymar ch hurdan daraagiih ni baijeediin, yasan uguumur setgeltei huuchin amraguu,ichne zovno gedgiig medhee bolijee huurhii.
-
аааа (March 01, 2015 5:14:28 pm )
энэ мэдээллийг тавихыг эзэн нь хүссэн үү хүний тухай дураар бичиж хүмүүст хараалгуулж бх ямар хэрэгтэй юм тэгэхээс тэр бүр сайхан амьдар
7 Comments