Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Сентерра гоулд” компанийн хувьцааны ханш унасаар байна. Зөвхөн хувьцааны ханш нь унаад зогсохгүй, компанийх нь орлого 19 хувиар буурч, алдагдалтай ажиллажээ. Ингэж алдагдалтай ажиллах болсон шалтгаан нь Бороогийн ордын олборлолт дуусаж буйтай холбоотой аж. Тодруулбал, тус компанийн тусгай зөвшөөрлийг нь эзэмшдэг Киргизийн Кумтор ордын олборлолт жилийн өмнөхөөсөө таван хувиар, Бороогийн ордынх 40 гаруй хувиар буурсан байна. Бороогийн хүдрийн нөөц дуусч байгаагаас гадна Кумтор ордын хүдэр дэх алтны агууламж буурсан нь олборлолт буурах гол шалтгаан болжээ. Компани нь алдагдалтай, хувьцааны ханш нь унасан ийм хүнд үе ирнэ гэж мэдсэн учир эртнээс дараагийн гарцаа хайж эхэлсэн нь Гацууртын ордыг ашиглах явдал байв.
Гацууртын ордыг ашиглах асуудал нэлээд эртнээс яригдсан. Өөрөөр хэлбэл “Сентерра гоулд”-ынхон тус ордын тусгай зөвшөөрлийг эзэмшиж эхэлснээс хойш гэсэн үг. Харамсалтай улстөрчид “Урт нэртэй” хуулийг баталсан нь тэдний жаргах замд садаа болсон гэхэд болно. Уг хуулийн дагуу Гацууртын ордыг ашиглах боломжгүй болсон. Харин улсаас нөхөн олговроо авч, тус ордыг орхих л тэдэнд үлдэж байлаа. Гэвч тэд тэгсэнгүй. Хэрхэн Гацууртын ордыг “Урт нэртэй” хуулийн үйлчлэлээс гаргах вэ гэдэг арга замаа хайж эхэлсэн юм. Ийнхүү тус ордыг стратегийн ордод хамруулж, хуулийн үйлчлэлээс гаргав. Дараагаар нь ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоолгож, ажилдаа ороход хэдийнэ болгоод амжлаа.
Компаниа хүнд байдлаас гаргах нэг зам болсон Гацууртын ордыг ашиглахтай зэрэгцэж, иргэний хөдөлгөөнийхний эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Хэрэв “Сентерра гоулд” компанийнхан уг ордыг ашиглаж чадахгүй бол хугацаа алдаж, хувьцааны ханш нь унасаар, алдагдал хүлээсээр байна. Гацууртын орд нь 50 тонн алтны нөөцтэй гэх урьдчилсан тооцоог мэргэжилтнүүд гаргасан. Компанийн хувьд Бороогийн ордоос 53 мянган унци алтыг хэдхэн жилийн дотор ухаад, ашиглачихсан. Гацууртын ордыг ч мөн хэдхэн жилийн дотор ухах нь мэдээж.
“Сентерра гоулд”-ын гол эсэргүүцэлтэй тулгарсан асуудал нь Гацууртын ордын ойролцоо Ноён уулын дор монголчуудын түүхийн үнэт ховор олдворууд бий. Энэ ч утгаараа алтыг гадныханд ашиглуулахын тулд үнэт олдворуудыг нүдээ аньсан юм шиг орхиж болохгүй гэдэг үүднээс тэмцэгчид, жагсагчид эсэргүүцээд байгаа хэрэг. Хэдийгээр Гацууртын ордыг “Урт нэртэй” хуулийн үйлчлэлээс гаргасан ч, Ноён уул гэх том асуудал “Сентерра гоулд”-ынхны өмнө тулгарч байна.
Уг компанийн хувьцааны ханш унаж байгаа тухайд 2012 онд “Сентерра гоулд”-ын хувьцаа 26 хувиар унаж байж. Энэ нь Киргизийн Кумтор төсөлтэй холбоотой байсан байна. Тодруулбал, Киргизстаны парламент “Сентерра гоулд” компанийн Кумторын алтны ордын талаарх тайланг хэлэлцэхэд, хэд хэдэн зөрчил илэрчээ. Байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, нийгмийн хариуцлагын стандартыг дагаж мөрддөг эсэхийг нь шалгахад илэрсэн зөрчлүүд аж. Тухайн үед “Сентерра гоулд”-ын удирдлагууд өөрсдийгөө өмгөөлж тайлбар хийж байжээ. Тэд хэлэхдээ “Энэхүү тайлан төдийлөн үнэнд нийцэхгүй байна. Кумтор төсөл нь 1997 оноос хойш олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хугацаанд Киргизийн хууль, олон улсын байгаль орчин, аюулгүй байдлын стандартуудыг дагаж мөрдсөн” хэмээж байжээ. “Сентерра гоулд” компанитай холбоотой маргаан Киргизийн Кумтор ордыг ашиглах үед ч гарч байсан байгаа юм. Өөрсдийгөө өмгөөлж байгаа ч, тус улсын парламентынх нь хэд хэдэн ноцтой зөрчил гаргасныг нь хэлэлцсэн байх жишээтэй. Иймэрхүү байдлаар үйл ажиллагаа явуулдаг “Сентерра гоулд” компанийнхан ашиглаж буй ордынх нь нөөц дуусаад ирэхээр Гацууртын ордыг ашиглах гэж улайрч байна.
Ц.Гэрэл
Холбоотой мэдээ
-
мгл (February 25, 2015 11:19:36 am )
Эз а луурчид ашгаа, шуналт тушмэд хахуулаа бодож байхад ард тумэн оориинхоо баялгаа тэдэнд луйвардуулчихгуйг, ядаж оорсдоо ухаж гаргахаа бодох цаг болсон. Манан болоод ирэхээрээ тэд зовхон хар амиа бодоод эхэлдэгииг мартаж болохгуй
-
uuu (February 25, 2015 12:59:26 pm )
ENE MUU KOMPANI DAMPUURNA UU BAINA UU MONGOLD YAMAR HAMAATAI YAM BE,35 TERBUMIIN TATBARAA EHLEED TOL… DARAA NI ZAILTSGAA .
-
Иргэн (February 25, 2015 1:32:41 pm )
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
-
Иргэн (February 25, 2015 1:33:03 pm )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, газрын лиценз, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 ярьж байна.
-
Иргэн (February 25, 2015 1:33:24 pm )
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
Хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. Харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. Энэ бол хууль. /Фридрих Ницше/
Улс төр гэдэг бол цустай гар шаардсан бохир ажил. /Нобелийн шагналт Конрад Лоренц/
Улс төр бол жинхэнэ асуудлуудаас нь хүмүүсийг хөндийрүүлэх урлаг юм. /Поль Валерий/
Ухаан солиотой хүнд илд бариулах
Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/ -
Иргэн (February 25, 2015 1:33:57 pm )
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
-
dodoo (February 25, 2015 2:18:54 pm )
alt ygaaj hortoi ysaar haraa goliig bohirdyylahiig horiglon temtseh ni zuv
-
бйбйбйбй (February 25, 2015 11:51:17 pm )
төрийн түшээ болж сууж байгаа нөхөд минь эдийн засгийн алуурчдын гарт улсаа бариад туухаа болиочээ
-
Колоничлогчдын түрэмгийлэл. (February 26, 2015 8:45:07 am )
Яагаад барууны орнууд энэ мэт дээрэмчин компаниа өөрсдөө татаж авахгүй түлхээд байгаа нь колоничлолын бодлого гэдэг нь тодорхой.Энэ компанийг манай эрх баригчид дэмжээд байгаа нь колоничлогчдын хөлсний амьтад болсон үг биз дээ.
9 Comments