Ус цаг уурын хүрээлэнгээс энэ сарын 24, 27-нд зарим газраар, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсэг, баруун зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна гэж мэдээллээ. Салхи 24-25-нд зарим газраар 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 17-22 градус, Хүрэн бэлчир, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байх юм байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.