Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо өнгөрөөд автозам дээр зам тээврийн осол болжээ. Ослоор машинд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн бүлгийг очсон байна. Тэднийг очиход “Nord benz” загварын том оврын ачааны автомашиныг “Poronter” загварын бага оврын ачааны автомашин мөргөж жолооч иргэн О 24 настай, эрэгтэй, зорчигч Б 18 настай, эрэгтэй нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэн НЯТТ-ын 103-ын эмчид, ослын газрыг БЗД-ийн Замын цагдаад тус тус хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.