Дэлхийн кино урлагийн шилдэгүүдийг тодруулдаг “Оскар”-ын 87 дахь удаагийн шагнал гардуулах ёслол өчигдөр болж өндөрлөлөө. Тэгвэл “Dailymail” сонины хамт олон хамгийн муухай буюу зохимжгүй хувцасласан арван оддыг нэрлэжээ.

1. Лэди Гага-ийн Azzedine Alaïa брэндийн даашинз. Оскарт анх удаа оролцож байгаа тэрээр цагаан даашинз дээрээ цэвэрлэгчийнх шиг улаан өнгийн бээлий өмссөн нь ихээхэн зохимжгүй байв. Ялангуяа бээлийний салбарагар ханцуй.

2. Рита Орагийн даашинз. Хэдийгээр сайхан биеэ гайхуулахыг хүссэн ч арын хэсэг бүхэлдээ нэвт харагдах даашинзны хормой мэрэгжилтнүүдийн зүгээс ихээхэн шүүмжлэлд өртжээ.

3. “Victoria”s Secret”-ийн модель Ирина Шейкийн даашинз. Биеийн ихэнхи хэсгийг гаргасан торон дээр шовх шигтгээ хийлгэсэн нь зохимжгүйд тооцогдсон байна.

4. Алдарт дуучин Бэйонсегийн дүү соланж Ноуельс ийн час улаан, өргөн даашинзаас ганцхан толгой хэсэг нь харагдана.

5. Анх удаа Оскарт оролцож буй Члое Грэйс Моретзийн даашинзны загвар болон материалын сонголт хоорондоо огтхон ч зохицоогүй гэсэн шүүмжлэл хүртэв.

6. Хөгжмийн ертөнцийн могул Уилль Ай Эм-ийн хувцасыг галт тэрэгний кондукторынхтой зүйрлэжээ.

7. Мөн л анх удаа уг наадамд оролцож буй 20 настай жүжигчин Лорелэй Линклэйтер Gabriela Cadena-ийн даашинзаар гангарчээ. Гэсэн хэдий ч тод хар даашинз дээр цэцэгтэй торон хэсгийг оруулахдаа шууд залгасан нь зохимжгүй болоход хүргэжээ.

8. Дууны ая зохиогч Дайнье Уаррен гутал, өмд, пиджак бүгд харшил хөдөлгөмөөр гэжээ.

9. Шилдэг эмэгтэй туслах дүрийн Оскар хүртсэн Лаура Дерний даашинзыг баатар эрийн хуягтай зүйрлэжээ. Үүнээс гадна үсний засалтыг таашаагаагүй байна.

10. Кино найруулагч Ава ДуВернэй өнгөний сонголт дээр +А үнэлгээ авчээ. Гэвч хормой хэсгийн нугалаасууд болон цээжний чимэглэлүүд баг алсан гэв.
Холбоотой мэдээ
Comments are closed.