antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 23, 2015 1 comment

Замын цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд уртасгасан цагаар ажиллалаа

нийтлэсэн Admin

Сар шинийн баярын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын алба хаагчид  иргэдийн аюулгүй, амгалан тайван  байдлыг хангаж, гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдалд уртасгасан цагаар ажиллалаа. Мөн  иргэд, олон нийтэд цаг агаарын нөхцөл байдал, замын хөдөлгөөний ачааллын мэдээлэл, сэрэмжлүүлгийг Авто радио 96.3-аар 15-20 минутын зайтайгаар өгч ажиллав.

p19eq7an321f53nu51mm3g126im1

Сар шинийн өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал хүндэрч үзэгдэх орчин хязгаарласан тул иргэдийн аюулгүй байдлыг хангаж цасанд суух, осгох, төөрөх, гарч болзошгүй ослоос   урьдчилан сэргийлж Дархан –Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн замын хөдөлгөөнийг 2015 оны 02 дугаар сарын 20-ны 23.00 цагаас 21-ний өглөөний 07.00 цаг хүртэл, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймаг руу зорчих тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг 2 дугаар сарын 21-ний өглөөний 07.00 цагаас 22-ны 07.00 цаг хүртэл хязгаарласан.
Мөн Улаанбаатар хотоос хөдөө орон нутгийг зорих хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа учир орон нутгийг чиглэн явах жолооч нар цаг агаарын мэдээг сайтар сонсох, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хурд хэтрүүлэх, урсгал сөрөхгүй байх, өөрсдийхөө болон бусдын аюулгүй байдлыг сайтар хангаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • MGL (February 24, 2015 8:18:03 am )

    Хэдэн бор цагдаа нартаа баярллаа. Та наргүй бол бид юун “цагаан сар ” мантай л болох байлаа шүү.

antalya rent a car