Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын даргаар ажиллаж байсан С.Батмөнх, тэргүүтэй тус газрын удирдлагуудын хэргийг шүүх хурал Улсын дээд шүүхэд энэ сарын 18-нд болж тэдэнд оноосон ялыг хөнгөрүүлж, суллажээ. Тодруулбал, ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхөд оноосон 6.6 жилийн ялыг хөнгөрүүлж 14 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна. Мөн ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежер, газрын дарга асан Д.Эрдэнэбат, “Электрон системс” компанийн дарга М.Батболд нарт оноосон ялыг мөн 14 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчилсөн байна. Харин тус газрын Санхүү, эдийн засгийн ерөнхий менежер асан Г.Наранцэцэгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Түүнчлэн шүүгчдэгчдээс улсад учруулсан хохирол болох тэрбум 62 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүхээс С.Батмөнх, Д.Эрдэнэбат нар нь бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийг бүлэглэж үйлдэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэн 6.6 жилийн ял оноосон юм. Мөн С.Батмөнхийн эзэмшлийн “land Cruiser-200”, Д.Эрдэнэбатын эзэмшлийн “Тоyота Hilux” машинуудыг хураахаар шийдвэрлэж байсан. “Электрон системс” компанийн дарга М.Батболдын “Нummer H3” маркийн автомашиныг хурааж, долоон жил чанга дэглэмтэй хорих ангид хорих ял оногдуулж байсан юм. Мөн давж заалдах шатны шүүхээс дээрх ялыг хэвээр үлдээж байсан юм.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх шүүгдэгчдийг ИНЕГ-ын харъяа “Чингис Хаан” олон улсын буудлын “Оператор”-ын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр “Электрон системс” ХХК-нийг тендерт хууль бусаар шалгаруулж улсад 1.062 тэрбум төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоосон. Мөн “Медиа саммит Лимитед” компанийн Хонконг дахь HSBS банкин дахь харилцах дансанд 150 мянган ам.доллар шилжүүлж, “Электрон Системс” ХХК-ний Голомт банкин дахь дансаар 144.960 мянган ам.долларыг буцаан хүлээн авчээ. Ийнхүү мөнгө угаах үйлдлээ давтан үйлдэж “Трэшур космо лимитед” компанийн Хонконг дахь “HSBS” банкин дахь харилцах дансанд 155 мянган ам.доллар шилжүүлж, 153 мянган ам.доллар, 202 мянган ам.доллар, 39.968 ам.долларыг тус тус Ц.Батнасангийн Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар дамжуулан М.Батболдын Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар буцаан хүлээн авч мөнгө угаасан гэмт хэргүүдэд буруутгагдаад байсан юм.
Д.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ
-
Су (February 23, 2015 9:49:30 am )
ГЭМТ ХЭРЭГТЭНГ ЯАГААД СУЛЛААД БАЙГАА ЮМ БЭ ИЙМ УЛААН ЦАЙМ ХЭРГИЙГ ШYYХИЙХЭНИЙГ ШАЛГАДАГ ГАЗАР БАЙНА УУ ШYYХИЙХЭН БОЛИОЧЭЭ АРАЙ Ч ДЭЭ
-
irgen (February 23, 2015 6:36:02 pm )
15 jiliin yaliig n uguul yawuulah hergtei shdee daraa daraachiinh n iim yum boldog gedgiig harah hergtei shdee , medruuleh hergtei shdee uuhshvvleed bndoo ene shuuh huulianhan zasag barij bga namiin utsan huuheldei , esuul yadaj ter shiidver gargaad bgaa shuugchiig ooriig n yal og teguul neg shudraga shuuh gj oroldoh baih
-
Иргэн (February 25, 2015 8:12:12 pm )
Мал минь наад шуугчид чинь гэмт хэрэг бишээ гээд байгаа юм биш уу?! Юуч мэдэхгуй байж хуцахаа болилдоо!
-
-
Suhee (February 23, 2015 9:54:32 am )
Шуугч гэж альэрх барьж байгаа намын гар хел болон бусдыг хохироож тэдний тавьсан жужигээр хунийг сэтгэл санаа бие мах бодь эд херенгеер хохироож дараа нь тоглоомийсэн гэдгээ хилс хэрэг гэдгээ харуулж байгаа энэ хун биш монгол улсын хуулийг тоглоом болгож байгаа нь жигшимээр байна Ингэхийн тулд тэдний цалинг бидний татвараар нэмэж байна
-
Өдрийн мэнд. (February 23, 2015 9:58:12 am )
Зөв шийдвэр гарчээ. Энэ хүнд улсдаа оруулсан хувь нэмэр хйиж бүтээсэн сайн сайхан зүйл маш их байгаа.
-
Хэлэх Yг Алга (February 23, 2015 10:07:55 am )
Улсад хохирол учруулсан бол тодорхой хугацаанд хорьж улсаас идсэн бvхнийг буцааж хураах естой. Шударга шvvх байхгvй болжээ. Энэ хvн хятадад ингэсэн бол юм vлдэх vv!
-
irgenirgenirgenirgenirgenirgen (February 23, 2015 10:09:21 am )
saihan shiidver baina. gehdee ehneesee iim asuudliig yah gej duulian bolgoj yallaj setgel sanaa hun amitniig hyamraadag baina aa. Idesen uusnii n hed nugalaad avch baimaar um. Shuuhiin shiidvar ene ter utgagui baina. Iimerhuu um ih baidag baihdaa ter mini hatuu anhaaraasai. Hunee shorond hiih gej bodmoorgui baina.
-
CHINGIS KHAAN OYNB (February 23, 2015 10:33:43 am )
БАТМЕНХ, ЭРДЭНЭБАТ, Батболд, НАРАНЦЭЦЭГ ШУЛАМНУУД НИЙЛЭЭД ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРЭНХИЙ ГАЗРЫГ ЦААШИД МЭНГЭНИЙ ХЭРЭГСЭЛ БОЛГОЖ БОЛДГИЙМ БАЙНА ГЭДГИЙГ МОНГОЛЫН АРД ТУМЭНД ТОДООС ТОД ХАРУУЛСАН УЙЛ ЯВДАЛ БОЛЛОО!!!!!!!!!!!!! ИДЭЖ УУГААД МЕНГЕЕ ПРОКУРОР ШУУГЧ НАРТ ТУЛЭЭД Л УРАГШААААААААААААААААААААААААААААААА МУУ САЙН ЛУЙВАРЧИД СЭНЭТУГЭЙ!!!!
-
азаа (February 23, 2015 10:36:25 am )
сайн хулгай хийсэн нь хождог хорвоо болжээ багахан хулгайч хахуулд өгөх мөнгөгүй учир яс сууж том хулгайч нь хахуулдаад гардаг юм байна төрийн төмөр нүүр хаачив аа? эрхэм ерөнхийлөгчөө?
-
Лха (February 23, 2015 11:01:50 am )
Эрх мэдэлтэнгүүд юу гэж бодож байдаг бол.Гэм хэрэг үйлдсэн нь тогтоогдоод ял шийтгэл авсан юм байгаа биз дээ .Арай л хэтэрхий юм аа.Хэлэх үг даанч алга.10 бод хулгайлсан ялтанг шийтгэсний дараа мөн ингээд суллаад байх уу?
-
Zochin (February 23, 2015 11:58:54 am )
Harin ch ene hun chini mongoloo gesen setgeltei ard tumnii karmanaas 7 dollar gardag baisan yumiig 4000 tugrug bolgosonii tuluu yal uursen yum. Ene hun tsagaadah estoi hun shd ee
-
Anonymous (February 23, 2015 12:31:40 pm )
Mongol uls hul tolgoigoo aldlaa. Hudal huurmagaar duurlee. Hen turuulj Idsen ni hojij bna shuu dee. Terbum tugrug garguulahaar bolloo l gene . Uguh uu? Ugui l baihgui yu. 10 jil bolj baij neg tugrugiin unetei yumaa terbumaar uneleed shahna biz. Yah ve? Mongolchuudaa ! Elbegdorj bolon energy namuudyn ner zuusen huvalznuudiig zailuulya
-
zochin (February 23, 2015 12:42:12 pm )
bolio shorond ni hii muusain hulgaich nariig
-
иргэн (February 23, 2015 12:51:47 pm )
Нам, улс төрийн халаасанд ороогүй шүүгч нар байдаг л юм байна даа, анхан болон давахийн шүүгчид ээ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
-
INEG (February 23, 2015 1:08:42 pm )
Bid buhen mash ih bayartai baina. Ene hunii achaar bid saihan hangamj yamar negen uls turiin namiin nuluululgui ajilaj amidrach irsen yum. Gevch odoo baidal esergeeree bolson. Hezee halagdah bol gesen aidastai. Ene hun uneheer nisehiig hul deer ni bosgoson yum shuu. Ene hunii ach gavya ih shuu.
-
zochin (February 23, 2015 1:25:28 pm )
ulsad xoxirol uchiruulsan l bol edleh yostoi yalaa edleed garah yostoi bz de ene manai ulsiin shuuh xyanaltiin baiguullaga gegch ni yu bolchixson yum be erhem erunhiilugch uu
-
Boorii (February 23, 2015 2:27:06 pm )
Hamt ajillaj huvaaj idej alban tushaal hurtej bsan nohduud ni omoorch bichij bna daa.. Ehnerteigee mash shunaltai l hun gedeg yum daa
-
Anonymous (February 23, 2015 2:57:00 pm )
Ene hun ch nisehed ih l ach tustai yum hiisen hun dee. Saihan shiidver baina.
-
irgen (February 23, 2015 6:41:44 pm )
chi yaasan olon nuurtei al be , erguu ymu haashaa ym pizda chin
-
-
19001958 (February 23, 2015 5:41:42 pm )
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай http://www.1958.mn – д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
-
Ard tumen (February 23, 2015 6:03:35 pm )
Ene umuurch bicheed bailga nuhduud uursduu yum bish uu? Ulsiin ter Ikh mungiig idchiheed yaj Taivan amidarch chadaj baina aa? Bokhir amitad.
-
irgen (February 23, 2015 6:39:27 pm )
ulsiin mungu bish bidnii mongol ard tumniii sar bur tuldug tatvariin mungu shuu deee ulsiin mungu gj yu bdiin beeeeee
-
-
irgen (February 23, 2015 6:38:08 pm )
sullaad bga shuugchiig ooriig n yal ugii shuugchded yal ugch surtsgaay teguul ted shudraga shuune tehgui bol hahuulaa avaad buur surtsan , aminaas iluu shiidver hudal gj bhgui gees hoish
-
зочин (February 23, 2015 8:24:54 pm )
Шүүх шудрага сайн ажиллалаа. Улсад нэг ч төгрөгний хохирол учраагүй байхад яагаад ажил хийсэн хүнийг буруутгаад байгаа хүмүүс бэ? Долоон ам доллараар хийдэг бүртгэлийг дөрвөн мянган төгрөг болгосон С.Батмөнхийн буруу гээд байгаа хүмүүсийг ойлгохгүй байна.
-
zochin (February 23, 2015 9:10:32 pm )
amitanii nuuriig yaj harandaa ta nar ichih yum
-
transparency (February 23, 2015 10:15:43 pm )
Хүзүүгүй хүн нэгэн цагт ард түмэнд торго шиг, албан тушаалтанд хутга шиг үйлчилдэг хуультай болно гэж уран донгодоод, амлаад байсан, тэр нь энэ үү. Мөнхбаяр хүүг гаргахгүй дээ эдний оронд. Ард түмний тэвчээрт хязгаар байгаа байх шүү, худалч луйварчдаа….
-
Зочин (February 24, 2015 11:30:18 am )
Хууль шүүхийн байгууллагын шинэчлэлийн үр дүн энэ үү?? Өндөр цалин аваад шүүгч нар нь шударга шийдвэр гаргаж байгаа нь энэ үү?? гэж Элбэгдоржоос асуумаар байна. Энэ Батмөнх гэдэг ч хамгийн үл бүтэх этгээд шүү дээ. Тэрбум, тэрбумаар нь идчихээд 14 саяыг төлөөд ял зэмгүй болчихдог болохоор төрийн мөнгийг уралдаж идэхээс өөр яахав. Шүүх, шүүгчид итгэх аргагүй болж дээ хөөрхий. Ардчилал гэдэг нь энэ үү????
-
zochin (February 24, 2015 2:41:27 pm )
zuv chiidver gargajee .
-
Далхаа (February 25, 2015 8:14:50 pm )
Батмонх хэрэг хийгээгуй нь нотлогдсонд баяртай байна.
-
Жалцав (February 25, 2015 8:18:46 pm )
Яг унэнийг хэлэхэд МИАТ зорчигч бурээс 7-н доллар авч буртгэл хийдэг байсан хураамжийг 2 доллар болгосон нь гэмт хэрэг бишээ. Харин цэвэр хонзогногчдийн явуулга, хилмэгдуулэлт юм билээ?!
-
Naraa (February 25, 2015 8:23:11 pm )
Deed shuukh sain nygtalsan baihaa. Ashguidee 3-n hunch gesen shorond shanalahkgui baival boljdee!
31 Comments