УИХ-ын гишүүд сонгогчидтой гэдгээ санадаг өдрүүдийн нэг нь Цагаан сар юм. Энэ баяраар өмнө нь хямсангаж явдаг гишүүд инээд алдан тойрог руугаа бэлэг илгээдэг. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт энэ удаад нэлээд нүнжигтэй бэлэг Ховд руу явуулжээ. Эрхэм гишүүний “их” хамбатай авахуулсан зургаар чимсэн цаг тооны бичгийг аймгийн бүх багийн дарга нарын сүлжээгээр тараах шиг болж байна. Хүн харахад зүгээр л нэг цаглабар мэт боловч эхний хуудас нь сугалаатай агаад азын цаг тооны бичиг таарсан 10 “ховд” хүнийг гишүүн хувийн зардлаараа Хайнаньд амраах гэнэ. Тийм ч учраас энэхүү цаглабар зохион байгуулалттай бас нэхэл дагалтай тараагдаж хүн бүр л өөрийн хувийг нэхэж авч байгаа сурагтай. Өнгөрөгч морин жилд С.Бямбацогт “төгс ултөрч” болоход нь дутаад байсан “хуульч эрх зүйч” гэдэг мэргэжилийн дипломыг гардаж авсан. Харин “Нью прогресс” компанид нь нас барсан хүний газрыг булаацалдан үр хүүхэдтэй нь зарга хийсэн монгол ёсонд харш нэгэн гэм буй. Мөн нэг намын журмын нөхөр болох, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дарга асан, “Драгон холдинг” компаний захирал Баяртыг өр авлагнаас болж гадаадад зорчих эрхийг хасуулсан бас нэгэн гэм бий дээ.
NUUTS.mn
Холбоотой мэдээ
-
зочин (February 23, 2015 11:05:40 am )
төрийн түшээд мөнгөтэй юмаа,МАН-ын дарга М.Энхболд гуай миний мэдэхийн Төв аймгийн өрх бүрт жил бүр 10000 төгрөгөөс дээш үнэ бүхий зүйл тараана, Төв аймаг 26000 өрхтэй гээд бодоод үздээ …, баян мөнгөтэй байгаа биз!!!!!!!!!!! үүний оронд нэг суманд нь эмнэлэг төсөв нь хүрэхгүй бол тоног төхөөрөмж гээд хөдөө орон нутагт хэрэгтэй зүйл их байнаа байна. айлд тараасан зүйлээс арай өөр зүйл хийвэл дээрсэн…эрхэм төрийн түшээдээ????
1 Comment