Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10 цаг 40 минутад 68.4 хувийн ирцтэй эхэлж, УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн гишүүнийг огцруулах тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Уг асуудлыг тус байнгын хорооны энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх үед УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай тогтоолын төсөлтэй холбогдуулан тус намын бүлэгт иргэдээс олон захидал, санал ирсэн тул асуудлыг судлан үзэж нэмж тодруулах шаардлагын үүднээс эвслийн бүлэг 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг ёсоор болгосон юм.
УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нарын нэр бүхий таван гишүүнээс Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд С.Баярцогтыг огцруулах тухай асуудлыг өргөн мэдүүлсэн юм. Нэр бүхий гишүүд Засгийн газрын гишүүнийг огцруулах үндэслэлдээ, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тодотгол хийх үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын гарын үсэг бүхий “Эрдэнэс Оюутолгой” ТӨК-д хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын “Painter Law Film” нэртэй, гэр бүлийн хоёрхон гишүүнтэй компанитай 17 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилтийг 2015 оны төсөвт тусгуулсан бөгөөд урьдчилгаа төлбөр 455 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Энэхүү үйлдэл нь нь татвар төлөгчийн хөрөнгө, төсвийн хөрөнгийг шамшигдуулан зориулалтын бус зүйлд хууль бусаар зарцуулах үндэслэл болсон гэж үзэж буйгаа дурдсан байна.

Тус эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг завсарлага дууссаныг мэдэгдээд уг асуудалтай холбогдуулан зарим зүйлийг нягталж тодруулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр тодорхой байгууллагаас мэдээлэл тодруулга авсан гэдгээ хэлсэн юм. Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Энхболд, Ц.Нямдорж, Х.Болорчулуун, О.Содбилэг, Г.Уянга, Н.Батцэрэг нар Засгийн газрын гишүүн С.Баярцогт болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав.
Гишүүдийн асуултад Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон ажлын хэсгийн гишүүн, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, төрийн өмчит “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Да.Ганболд нар хариулт өгсөн юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ үеэр хэлэхдээ, Оюутолгой зэрэг томоохон төслийн талаарх гэрээ хэлэлцээрт мэргэжлийн хүмүүсийн туслалцаа, зөвлөх үйлчилгээ аваагүйгээс манайханд алдах тал байна. Тиймээс зарим томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр 10 сая хүртэл долларын зөвлөх үйлчилгээ авах эрхийг өмнөх Засгийн газрын үед нээж өгсөн юм. Улс орны эрх ашгийн үүднээс мэргэжлийн ийм туслалцаа үйлчилгээ авах зайлшгүй шаардлага байгаа гэдгийг хэлж байв.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, О.Баасанхүү, Х.Болорчулуун, М.Энхболд, Г.Уянга, О.Содбилэг, С.Дэмбэрэл, Л.Цог, Ч.Сайханбилэг нар үг хэлсний дараа Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 11 нь буюу 84.6 хувь нь татгалзсан санал өгөв.
Дараа нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Энэ асуудлыг байнгын хорооны энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх үеэр ажлын 5 өдрийн завсарлага авсан УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлагын хугацаа дуусчээ.Одоогоор Сонгуулийн ерөнхий хорооны 9 гишүүний гурвынх нь бүрэн эрхийн хугацаа дуусч, нэг гишүүн нас барсан тул нөхөн томилох болоод байгаа аж. Тэдний нэгийг нь Ерөнхийлөгчөөс, гурвыг нь Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгож нэр дэвшүүлэх юм байна.
Байнгын хорооны өмнөх хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд тус байнгын хорооноос нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, Ч.Содномцэрэн, Р.Содхүү, Ц.Болдсайхан нарыг тус хорооны гишүүнд нэр дэвшүүлэх санал гаргаад байсан юм. Нэр дэвшигч Ч.Содномцэрэн нь Сонгуулийн ерөнхий даргаар ажиллаж байгаа бол Р.Содхүү урьд нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан агаад одоо Үндэсний статистикийн хорооны дэд даргаар ажиллаж байгаа аж. Харин нэр дэвшигч Ц.Болдсайхан нь нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд одоо УИХ-ын Тамгын газарт зөвлөхөөр ажиллаж байгаа юм.Ингээд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь нэр дэвшигчдийг тус хорооны гишүүнээр томилохыг дэмжив. Мөн Б.Алтанжаргалыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөхийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Холбоотой мэдээ
-
bnaa (February 18, 2015 9:06:01 pm )
mongol ulsad zovolgoo ogoh olon erdemted ajliin turshlagatai chadvartai ahmaduud mash olon bii tedgeer humuus mongol ulsadaa ashigtai huvilbaraar zaavar zovolgoo ogj chadna gedegt itgeltei bna tiim chadvartai humuusees zovolgoogoo av zovhon mongol hunl mongoldoo ashigtai zovolgoog ogj chadnaa hontsoor gal buu tuluul gedeg shuu
-
Hi (February 19, 2015 12:30:12 am )
Mongol uls ungurche
-
зочин (February 19, 2015 9:53:16 am )
нарантуулын наймаачин хамгийн сайн зөвлөх байсан даа
-
ganbold (February 19, 2015 12:18:16 pm )
С.Баярцогт iig ogtsuulj shorond xiix xeregtei yaj bulhai ni olond il bollloo. bayrtsogt nus odoo yaj aytaixan bultax argaa l siilj bna shorond xiij ur uurhai ni uxax xergtei , ard tumnii omchi xorongoor tuilj bga erliiz pizdag ter xytad argaar ni shuux xergtei xamaatan sadantai ni. xarax tsarini gem xiisen zolbin tsaraitai mongol eriin tsoggui muurnii boojgoi chamaig ueiin ued xujaa gej duudna xamgiin muugaar xaraaj xarj yavna
-
Anonymous (February 19, 2015 5:12:18 pm )
Беереерее нийлсэн хоер нэгнийгээ огцруулж харагдаач шударга ЕС дээрээсээ алга болж дээ
-
зочин (February 19, 2015 6:18:10 pm )
шударга ёс байхгүй жүжигчингүүд .ард түмнииг олон жил дарлахгүй биз дээ
-
zochin sh dee (February 19, 2015 6:39:03 pm )
bayartsogt uhvel taarna. teriig neg l udur tenger nirgene dee
-
elbegdoej (February 20, 2015 9:12:57 am )
saihan bileg bas huvaagaad idsen ym bishuu haatsailaad bhiig bodhod .naad hamgaalaad bgaa saihanbeleg metiin buleg nuhud huvaaltsaad iden bn l daa il tod 400-500gaad sayaar ni gargaad bhiig bodhod ene zasgiin gazariin nohoduudiig bugdiin buudaad aluul taarhiin hulsnii aluurchin awuul taarna ene il tsagaan ideed bgaa mongoor ni meren buuchin awaad bultiin undes suurtai ni ustgaj tseverlgee hiih tsag boljee uruvdultei mongoliin arduud aa
-
elbegdoej (February 20, 2015 9:30:26 am )
C Bayartsogtiig haatsaalaad bgaa humuus bugd holbootoi ym bish uu eronhiilogchoo ??? , ene udaa haatsaalhaa bolimoor ymaa ard tumnee doromjlood bgaa ym bishuu??? 2 dahi udaa gaa bolj bn shdee say say dolloriin zeel eeBayartsogt metiin tansag baishin hed hedeer ni bariulaad suuchihsan hedhen hunii harmaand ni orood zeelsen dolloriig ni ydarsan heden ger horoolliin borchuudaar tuluuleh geed bgaa ym bish bizdee archilaliin altan haraatsainuudaa ym bodoh tsag irsiin bishuu 25 jiliin umnu yriad baisan shudraga es haan bn aa?????????
-
-
zovolgoo awah 455 say dollor shuu mongolchuud aa (February 20, 2015 9:42:49 am )
uls toriin hulgai arga ni zovolgoo awah urdchilgaa nereer 455 say Bayartsogt ulsiin umchoos awsan bn urdnii say dolloriig say tugrug bolgood tsairaa bizdee aimshgiin hulgaichin turd suuj bgaa tsagt mongol oron urunduu barigdah ni arga gvi shdee
-
ГАЖИГ (February 20, 2015 10:13:46 am )
УИХ -ын далдыг харагч шидтэй 76 бурхи ,тарчууд шоугаар ургэлжлуулсээр … БАЯРЦОГТ гэгч нехрийг огцруулчих юм бол еерсдийнх нь буруу булхай бухэн илэрчих гээд байгааг мэдэж байгаа учраас нэг хэсэг нь огцруулах санал гэгчийг гаргасан болж жужиглээд еерсдее яг энэ асуудлыг хэлэлцэх чуулгандаа ороцохгуй байж, ингэснээрээ еерсдийнхее гаргасан саналыг унагах арга замыг нээж байгаа юмдаа. Сар шинийн урд едер ард тумэн юун УИХ- тай мантай! Битуулэг шинэ сар болчихоод байхад… Чоно борооноор гэгч болж зальт аргаараа энэ сиймхийг ашиглаж еердедее ашигтай хуулиа беенден баталж байгаа юм шиг! Харин энэ тэнэгуудийн балагаар УИХ-ын тамгын газрын доод тушаалын албан хаагчид хоол ундгуй елсеж, цангаж турж ухэхэд тулж очсон байхдаа зайлуу!? Эрхэм гишууд менге тегрегтэй баячууд тансаг хооллочихоод л хуралдсан дурд тоглож шоудна, харин доод албаныхан бол тэдний хувьд золбин нохойноос дор… хооллох ундлах болоод гэр орныхонтойгоо хамт битуулэх ч эрхгуй суусаар чуулган дуусаан болж тараад гэртээ ирэхэд нь лав шенийн 01-02цаг болсон бизээ хеерхийс!!!!!
-
kkk (February 20, 2015 12:06:29 pm )
Bayartsaogt saihanbileg 2iig toriin ajlaas holduulaachee. Saihanbileg uchigdur ug helj bga ni ichmeer yuma. Iim gomo hooloitoi teneg yumaar saidaa hiilged yvj bdg mongol uls suirch duusahnee
-
zasaa idegch (February 20, 2015 12:07:09 pm )
ENE LALRIIN NAM TORD BAIGAA TSAGT BAYRTSOGT METIIN LUIBARCHID OGTSOROHGUI GEDEG N TODORHOI EDNIIG HUCHEER OGTSRUULBAL UY GEHEES ED BUGD NEG TOGOITOI HULGAICHUUD HUDALCH LUIBARCHID SHUU DEE. ARDCHILIIN NER BARISAN LUIBARCHID
-
kkk (February 20, 2015 12:07:42 pm )
Ene 2 baabnik gazriin gavaar neg udur shumbah bno
-
сонирхогч (February 20, 2015 1:09:13 pm )
Баярцогтыг дийлэхгүй ээ, бөөн хуйвалдаан. УИХ-ын гишүүн байж хөрөнгө орлогын мэдүүлгээ нуучихаад хээв нэг байж л байгаа биз дээ. Өөр хүн ингэсэн бол өдийд гишүүн ч үгүй үлдсэн байгаа. АРДЧИЛСАН НАМЫНХАН ЧИНЬ БӨӨН ХУЙВАЛДААН, ЭД ХӨРӨНГӨ ИДЭЖ ЗАВШИХ ГЭСЭН БӨӨН ХУЙВАЛДААНЫ ЭЗЭД. ЭЛБЭГДОРЖ ТОЛГОЙТОЙ. ТА НАР СОНГО СОНГО. СОНГООД, ӨӨРСДӨӨ ӨЛСГӨЛӨН ГУЙВАЛЗААД АМЬДАР. ХЭ ХЭ ХЭ
-
Сайнаа (February 22, 2015 4:26:21 pm )
ЯМАР АРД ТҮМЭН БАЙНА ТИЙМ Л УЛС ТӨРЧИД БАЙДАГ ШҮҮ ДЭЭ
-
-
сонирхогч (February 20, 2015 1:10:46 pm )
Ардчилсан намыг 20 жил сонгоод сайхан амьдарч байгаа биз дээ. ТА НАР. хэ хэ хэ..
АРДЧИЛЛЫН ТОЛГОЙЛОГЧИД Ч ОВОО Л ПОДОЙЦГООЛОО. 20 ЖИЛД 40-ӨӨД ХҮН ОВОО Л БАЯЖЛАА, АРДЧИЛЛЫН. ХАРСААР БАЙТАЛ НҮДЭН ДЭЭР ЧИНЬ БАЯЖЧИЦГААГААД Л БАЙГАА БИЗ ДЭЭ.. ХЭ ХЭ ХЭ -
baator (February 20, 2015 5:31:47 pm )
bayrtsogt sain duraaraa ogtsroh bailgui yund horogdood bainaa.ter gatsuurt kompaniihaa ajiliig zohitsuulaad baival yasiiin ter tolgoi zarsan mongo chini bagadaad bain uuu.ichih geechiig martsan zaluu ju daa………odoo boliocheee……
-
baator (February 20, 2015 5:31:47 pm )
bayrtsogt sain duraaraa ogtsroh bailgui yund horogdood bainaa.ter gatsuurt kompaniihaa ajiliig zohitsuulaad baival yasiiin ter tolgoi zarsan mongo chini bagadaad bain uuu.ichih geechiig martsan zaluu ju daa………odoo boliocheee……
-
там (February 20, 2015 8:00:41 pm )
удахгүй явнаа
-
mongol hvn (February 21, 2015 2:28:18 am )
huuli zvin said shig ali hairtaigaasaan hagtsabaa ene elbegdorj 76 bvgdeeree udahgvi ih bulaigaan bulah tusamaan delbe vsertsgeej ard irged bidniig bayarluulna harsan hoh tenger gej mongolchuud bidend bna bna!!! sain id sain uu udahgvi bvgd ali muugaan vznee ta nar!!!
-
монгол хүн (February 21, 2015 11:02:03 pm )
та нар үхэж алга болсон цагт л монгол төр тогворжих юм байна даа.
-
Монгол (February 22, 2015 10:16:18 pm )
Энэ содхүү гэгч хүн муутай хор найруулагчийг эрлэг тоохгүй дээ дэлхий бузарлаад л яваад байх юм
-
зочин (February 23, 2015 9:40:20 am )
Ардчилал гэж алга.Ардчилалыг эхлүүлсэн эрэхмүүдэд л ашигтай байсан байхдаа.Ардчилсан орнууд гудамжиндаа тэргээ түрж ирээд наймаагаа хийнэ,хоол хийнэ,бүх юм нь чөлөөтэй.Ард иргэдээ төр нь иргэдээ сонсож чаддаг учираас хөгжиж байна.Монголд эсэргээрээ мөнгө олох гэж зүтгэж байгаа нэгний нь хавчина,дарамтлана.Болохгүй бол хорино,ашигтай болгоныг нь булаана.Ард түмэн ядуу бол тэдэнд ашигтай юм шиг л загнаж байна.Улсыг улс төрчид биш ард иргэд авч явдагыг мэдэхгүй,би л авч яваа гэж боддог мангуунууд дээр сууж байна даа.Хэзээ ардчилал монголд ирэх юм болдоо хөөрхий
-
Anonymous (February 23, 2015 3:40:34 pm )
Uls Ornooroo bosoh l zam uldlee dee.
25 Comments