antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 17, 2015 4 comments

“Монгол газар” компанийн дампуурлаа зарлах эсэх хурал өнөөдөр болно

нийтлэсэн Admin

1000aa“Алтны магнат” гэгддэг Ц.Мянганбаярын “Монгол газар” компани дампуурлаа зарлаад байгаа. Уг асуудлын шүүх хурал өнөөдөр Дүүргийн Иргэний хэргийн хоёрдугаар шүүхэд 12.00 цагаас болно. Тодруулбал, тус компани дампуурлын хэрэг үүсгүүлэх тухай хүсэлтээ Дүүргийн Иргэний хэргийн хоёрдугаар шүүхэд гаргасан байна. Шүүх хүсэлтийг өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд шийдэж, төлбөрийн чадваргүйд тооцжээ. Ингэснээр компаниас авлагатай аж ахуйн нэгж, байгууллагууд шүүхэд нэхэмжлэл гаргаж, компанийг дахин хөрөнгөжүүлэх, эсвэл дампуурсанд тооцох эсэх саналаа өгөхөөр болсон нь энэ аж. Улмаар тус компанийн дампуурлыг зарлах хурал ирэх хоёрдугаар сарын 11-нд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд товлогджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Монгол газар” компани нь нийгмийн даатгалд 10, Монголбанкинд 30 тэрбумын өртэй гэнэ. Мөн Японы Иточу компанид 300 тэрбум төгрөгийн өртэй гэсэн мэдээлэл цацагдаж байсан юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • ГИЙЧИН (February 17, 2015 12:54:12 pm )

    бүх хөрөнгий нь хурааж өрий нь барагдуулах хэрэгтэй

  • Anonymous (February 17, 2015 3:01:00 pm )

    муу бух засаа нь ч үнэ хүрэхгүй. янхануудад өгсөн мөнгөө олж бусдад өг. мал амал а мал а

  • Anonymous (February 17, 2015 3:02:15 pm )

    хагас үхдэл чинь өөр аргаар мөнгөө авч үлдэх гэж л дээ

    Шоронгын хадаас болго шарил болго

  • монгол (February 17, 2015 5:10:32 pm )

    хахахаха

antalya rent a car