antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 16, 2015 1 comment

Тэтгэврийн зээлийн хүүг бууруулахыг С.Эрдэнэ сайдаас хүсчээ

нийтлэсэн Admin

erdene huralУИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг яаралтай хуралдуулах хүсэлт тавилаа. Тэрбээр эдийн засгийн хямралд голлон өртөж байгаа тэтгэврийн зээлтэй ахмадуудын эрх ашгийн төлөө Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг яаралтай хуралдуулж, МАН-ын бүлгээс тавьж байгаа тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг ил тод, шударга хуваарилалтын болон өрсөлдөөний зарчимд нийцүүлэн нэн даруй шийдвэрлэхийг сайдаас хүсчээ.

Мөн төрөөс цалин, тэтгэвэр нэмэхэд хүндрэлтэй болсон энэ цаг үед Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл цалин, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилго бүхий тусгайлсан хөтөлбөр боловсруулж 532 тэрбум төгрөгийг байршуулсан арилжааны банкуудтай нэн яаралтай хэлэлцээр хийх шаардлагатай байгааг ч сайдад уламжилсан байна. Түүнчлэн энэхүү саналыг хэрхэн шийдвэрлэсэн талаар УИХ дахь МАН-ын бүлэг болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны ажлын тайланг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд танилцуулахыг хүсчээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Зочин (February 17, 2015 9:28:15 pm )

    ЭРДЭНЭ САЙД АА.ТЭТГЭВЭРИЙН ХӨГШИД ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР БАНКАА СОНГОДОГ БОГОЧИХ ТЭГВЭЛ АЛЬ ХҮҮ БАГАТАЙ БАНКРУУ ХҮМҮҮС ЯВНА ШҮҮ ДЭЭ. ТЭГЭЭД ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРАХ БИШ ҮҮ?

antalya rent a car