antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 13, 2015 10 comments

Хятад, Солонгосоос 4420 ажилчин оруулж ирэх санал гарган, монголчуудаа ад үзэж байна

нийтлэсэн Admin

27x2ow2Улсын хэмжээнд албан ёсны бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 37 мянгад хүрчээ. Цаана нь бүртгэлд хамрагдаагүй ажилгүйчүүд хэд байгааг нарийвчлан тооцох аргагүй бололтой. Ямартай ч ажилтай орлоготой болгох хөтөлбөр төдийлөн үр дүнд хүрээгүй байна.

Засгийн газраас 2012-2016 онд 150 мянгаас доошгүй ажлын байнгын байртай болох зорилт тавьсан. Гэвч энэ зорилтын үр шимийг хүртэх ёстой хүмүүс  Хятад ажилчдад ажлын байраа алдаад байвал бухимдаж таарна.

Зөвхөн нийслэл хотод өнөөдөр 15800 орчим ажилгүйчүүд лааз өшиглөөд  харайж явна. Тэдний 6700 гаруй нь дипломын болон баклаварын дээд боловсролтой. Мөн 1100 орчим нь тусгай дунд мэргэжил эзэмшсэн залуучууд. Эдгээр хүмүүсийн нэлээд хэсэг нь  Хятадаас манай барилга дээр ирж ажиллаж буй шаварчин, будагчин, өнгөлгөөчин, өрлөгчингийн мэргэжилтэй гээд бодоод үз дээ.

2011 онд Засгийн газрын 376 дугаар тогтоол гарч, гадаадын ажиллах хүч, мэргэжилтний  хувь хэмжээг тогтоож өгсөн.  Өнөөдрийн байдлаар 100 гаруй орны иргэд  Монголд ажиллаж байна. Тэдний дийлэнх нь Хятадууд.

Аливаа юм зөв зохистой хэмжээ хязгаарт захирагдахгүй бол замбараагаа алдаж, эцэст нь иргэд  хохирдог. Нийслэлийн хэмжээнд гэр хорооллыг дахин төлөвлөлтөнд хамруулж, их бүтээн байгуулалт өрнөж буй нь ажилгүй хүмүүсээ ажилтай байлгах алтан боломж гэлтэй.  Гэтэл гадаадаас ажиллах хүч авах квот гэгчийг далимдуулан монголчуудаа барилгын ажил руу бараг зүглүүлэхгүй нь бололтой.

Саяхан Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газраас удирдлагууддаа, улмаар Засгийн газрын түвшинд Хятад, Солонгосоос ажиллах хүч авах санал боловсруулж өгчээ. Урьд нь тус  газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд оролцож байгаа компаниуд Засгийн газрын 107, 145 дугаар тогтоолын дагуу /гадаадаас ажиллах хүч авах квот тогтоох/ саналаа өгч, квот тогтоосон юмсанж. Эхний саналаар тэдгээр компаниуд нь нийтдээ 3750 ажилчин гаднаас авахыг хүссэн ч зөвшөөрлийг олгохдоо нийтдээ 1650 хүн гаднаас авч болохоор заасан бөгөөд үүнийх нь дагуу өнгөрсөн онд Өндөрбуянт 100, Бэрэн групп 200, Заг групп 50 хятад ажилчин оруулж иржээ.  Тэгвэл гэр хорооллын хөгжлийн газраас санал болгосноор энэ онд  төсөл хэрэгжүүлэгч 13 компанид нийтдээ 4420 ажилчин гадаадаас ирүүлэхээр хөөцөлдөж байгаа юм байна. Энэ нь зөвхөн нийслэлийн хэмжээнд ажилгүй гунхаж яваа тусгай мэргэжилтэй 1100 залуучуудаас даруй дөрөв дахин их тоо болж буй аж. Ингэж манай дарга нар Хятадуудыг сүрэг сүргээр нь оруулж ирээд “Ажилтай орлоготой монгол хүн” хэмээх үлгэрээ үргэлжлүүлэх гэж үү. Үүнийг хотын  захирагч Э.Бат-Үүл лав дэмжихгүй байх. Тэрбээр, үндэсний боловсон үчин, үндэсний үйлдвэрлэлээ  дэмжихийг  байн байн яриад байгаа. Гэвч доодуул нь монголчуудаа ад үзэж, Хятад, Солонгосуудыг шүтээд байдаг юм байна.

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn


 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • зочин (February 13, 2015 6:25:07 pm )

    новшнууд үхээрэй

  • MDMD (February 13, 2015 8:27:59 pm )

    Архичин, залхуу,бөөлжис цутгамаар балиар монгол ажилчид

  • Сарм (February 13, 2015 9:05:35 pm )

    Монгол ажилчид сайн л даа.даанч цалингаа авхаар 3-5 хоног алга болдог.бас архи уугаад хоорондоо зодолдоод цагдаа болоод явдаг.яг унэндээ толгойтой ус цайх хэмжээний уур хургэнэ дээ.барилга руу ороод л тэднийг ажлаа хийгээч гэж энэ тэнд орилсоор ядарч ухэх дохоно.3-4 сар л дулаан байдаг манай улсад барилгаа босгож авах хэрэгтэй байдаг монгол ажилчин алга болоод юу ч амжаагуй байхад хуйтэрнэ.тэгэхээр ажилдаа хариуцлагатай хятад хунийг авхаас оор арга байдагуй ум даа.монглчууд минь хариуцщлагатай бол бид монгоо монгол хундээ л огмоор байна.гээд бид бас амьдрах хэрэгтэй болхоор ажилаа явуулхийн тулд тийм сонголт хийж бна.тэгээд ч хятадын ард тумэн бол агуу ходолморч хумуус,ажилсаг ард тумнийг хундлэх хэрэгтэй.г

  • ойрад басган (February 13, 2015 10:01:36 pm )

    сармтай санал нэг байна гэхдээ сүүлийн өгүүлбэрээс бусад тай нь мdmd чи хятад новш байх тийм үү эсвэл хурлийз бохир цустай новшнуудийн нэг байндаа чи монгол залуус бол хэдий архи ууддагч гэсэнч ажилд бол үнэхээр сайн төр тандалт хийе гэж дуугарчаад одоо юу яриад байгаа юум бэ ингэж олон гадаад хүмүүс оруулж ирж байгаа нь монголын төр бас монгол цус маань яах болж байна яадахдаа охид ариуг бол төр ариун гэдэг биздээ төрийн түшээдүүд минь аяяя ая яяяяа энэ бол төрд ч цусанд ч эмэгнэл

  • zochin za muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad mongold hezee ch terehgui gelhiid ganstaie (February 13, 2015 11:26:38 pm )

    Ajilgui mongolxhuudaa ajilluulaachee yun xyatad solongos be dandaa l zabaan ym hiij baihiin

  • зочин (February 14, 2015 8:45:23 am )

    за төр засгийн удирдлагууд минь ээ: болиоч дээ монголын өч төчнөөн ажилгүй иргэд байсаар байхад хөрөнгө мөнгө илүүдсэн юм шиг гадаадын иргэдийг тэжээж суух ямар хэрэгтэй юм бэ монголчуудаа барлагдаж барлагдчихаад хийсэн ажлынх нь хөлсийг бүрэн өгдөггүй байж харийнханд хамгийн өндөр хөлс төлж байх ямар хэрэгтэй юм бэ цаана чинь дөчөөд дээш насны хөдөлмөр эрхлэх чадвартай монголчууд зөндөө байна. цөөхөн тооны залхуу хүмүүсээс болж бусдыг нь буруутгаж болохгүй. 2-т монголчуудаа ажил хийлгэж хийлгэчихээд цалин дээр нь шалтаг заагаад гацчихдаг биздээ ажил олгогч нэртэй парзиттуудаа. Хүний хөдөлмөрийг үнэлж чаддаггүй байж.Та нарын наад сүрхий ажилсаг гээд авчирсан хүмүүс чинь монгол иргэдийг минь дарлагчид л шүү дээ та нар тэнэгтээд тэднийг цусуурдаж долгиноод монголчуудаа буруутгадаг. Өөрсдөө монголын нэг эд эс байлтай

  • zochin (February 14, 2015 8:46:06 am )

    naaduul chin mongolchuud uurlaad end tendgvi hilegneed ireheer hujaa armi avchirch mongolchuudiin bosvol boslogiig ni darah gej bnda yun ajilchid bdiim beltegegdsen yaragachid orj irne bizdee!!! ene toriin tolgoid bga hujaa narch bvr tsagaandan garlaa shvv!!!

  • bnaa (February 14, 2015 8:12:41 pm )

    manai uls ooriin zaluuchuudaa ajlaar hangaj chadahgui baij gadnaas ajillah huch avna gedeg yu gesen ug ve naad gadnii ajilchidad ogoh tsalingaa mongolchuuddaa ogood ajluulaach

  • Vnen (February 15, 2015 3:44:15 am )

    Manai mongol zaluus ajild sain gedeg vnen. Daanch Arhind dendvv orson ni unuugiin Hamgiin Tom Asuudal bas Tsalin baga bolhoor zalhuurdag Gadaadad garaad ajillahaaraa hamag muu muuhaig ni hiigeed l bdag mungunii tuluu Tsalin ni ondor bolhoor zalhuurahgvi hiideg gehdee bas l Arhi uugaad asuudald ordog. Arhi yah gej uudag ym Arhi yund heregtei ym bodood vz dee !!!

  • Маамуу (February 16, 2015 9:37:46 am )

    Аль болохоор монголчуудаа ахиу ажлын байраар хангахаа бодоо ч Хятад ажилчид ч хариуцлагатай л даа гэхдээ монголоо анхаараач Монголчууд ч гэсэн сайн ажиллах хэрэгтэй шүү

antalya rent a car