Тавантолгойгоос иргэд эзэмших 536 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь эргүүлэн худалдаж авах тухай Засгийн газрын гишүүн С.Баярцогт танилцууллаа. Нэг сая орчим төгрөг бэлэн олгож, нийт хувьцааг иргэдээс татах энэ ажил нь ирэх оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжих юм байна. Иргэд хүсвэл зарж болох энэ ажиллагаа нь Цагаан сараас гуравхан долоо хоногийн өмнө тохиож байгаагаараа онцлогтой. Хэрэндээ л сайхан баярлаж, нэгэндээ сайхан харагдах гэж байдаг бүхнээ шавхдаг Цагаан сарын өмнө шүү. Амьдралын түвшин доогуур, автобусны мөнгөө хурааж байгаа иргэд хувьцаа гэх “хоосон” зүйлийг нэр дээрээ хадгалах, нэг сая төгрөг гар дээрээ авах хоёрын аль нь илүү вэ гэдгийг өөрсдөө дүгнэж шийдэх асуудал. Гэхдээ 1990-ээд оны өнгөт тасалбаруудын учрыг ойлгосон нэг нь ойшоогоогүй бусдаасаа хувьцааг хямдхан авч, хөлжсөн байдаг. Тэгвэл энэ “хулгайг” өнөөдөр төр өөрөө хийхээр зэхжээ. Иргэд хувьцааны талаар хангалттай сайн мэдлэгтэй, хэрэглэх ашиглах чадвартай болж чадсан уу?
Эдийн засагт ахиц гарч, дэвжин дээшлэхийн хэрээр өнөөдөр тоо төдий байгаа 536 ширхэг хувьцаа нэг сая байтугай ашиг орлого авчирна. Гэхдээ тэр цагийг үзтэл иргэдийг хүлээлгэж, ард түмнээ сайхан амьдруулах биш дундаас нь сая төгрөгөөр авч ядуу иргэдийн тоог нэмэхээр шийдсэн бололтой.
Б.Ганбилэг
Холбоотой мэдээ
Comments are closed.