antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 12, 2015 38 comments

С.Ганбаатар: Гадаадаас 17.5 тэрбумаар зөвлөгөө авахын оронд тэтгэврээ нэмээч

нийтлэсэн Admin
527-1423706766e338f804652a28c1originalБие даагчид болон “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Г.Уянга, Л.Цог нар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан. Уг асуудлыг өнгөрсөн мягмар гаригийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан ч УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ ажлын тав хоногийн завсарлага авсан юм. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт огцруулах тогтоолын төсөл өргөн барьсан гишүүдийг шүүх, Үндсэн хуулийн Цэцэд өгнө гэдгээ мэдэгдээд байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарын байр суурийг сонслоо.
-С.Баярцогт та нарыг өөрөөс нь уучлалт гуйж, огцруулах төслөө татаж авах хэрэггэй гэсэн. Тэгэхээр та бүхэн нотолгоо баримтгүйгээр хүн гүтгэсэн гэсэн үг үү?
-Ахмадууд тэтгэвэр, тэтгэмж нэмэхийг байнга шаардаж байж арайхийж 13 тэрбум төгрөгөөр нэмсэн шүү дээ. Гэтэл 17 тэрбумыг нэг гэр бүлийн орлого болгох шийдвэр гаргаж байна. Ийм их хэмжээний мөнгийг гадаадын гэр бүлд өгч, байхаар ахмадуудынхаа тэтгэвэрт зарцуулах саналыг өмнө нь би Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр гаргаж тавьж байсан.
Дараа нь ямар компанид юу хийхээр 17.5 тэрбумыг зарцуулж байгаагаа танилцуулахыг хүссэн захидлыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нарт явуулсан. Бидний захидалд хариу өгөөгүй учраас огцруулах тогтоол өргөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр С.Баярцогт өөрийг нь гүтгэсэн гэж хэлсэн байна.
С.Баярцогт албан бичиг хүргэдэг шуудан зөөгч биш. ЗГХЭГ-ын үндсэн үүрэгт “Засгийн газар, УИХ-ын хоорондын ажлын уялдаа холбоог хангана” гэсэн байдаг. Энэ ажлаа өнөөдөр хариуцлагатай хийх ёстой. Америкийн компаниас 17.5 тэрбумын зөвлөгөө авах гэж яарахын оронд яагаад үндэсний судлаач, хуульч, эрдэмтдийнхээ үгийг сонсч болохгүй гэж. Гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг компаниас хууль зүйн зөвлөгөө авах гээд улайраад байгаа цаад учир юунд байна вэ.
Засгийн газрын 277 дугаар тогтоолыг энд дурдсан байна лээ. Уг тогтоолд Хөгжлийн банкаас 10 сая ам.долларыг авсан бол зээлийн хороогоор ямар нэгэн шийдвэр гарсан байх ёстой. Албан ёсны шийдвэр нь хаана байна вэ. Дээр нь Засгийн газрын 277 дугаар тогтоолд Сангийн сайд асан Ч.Улаан гарын үсгээ зураагүй байна. Энэ мэтчилэн хууль зөрчсөн үйлдлүүд олон байна. Тиймээс огцруулах асуудлыг бид гаргаж тавьсан.
-Эдийн засаг хүндрэлтэй байна гэж амтай болгон ярьж байгаа. Тэгсэн мөртлөө 17.5 тэрбумаар гадаадаас зөвлөгөө авах ямар шаардлага байв? 
-Энэ оны төсвийн тухай хуульд гадаадаас хууль зүйн зөвлөгөө авах тухай асуудал ерөөсөө багтаагүй байсан. Тэгснээ төсвийн тодотгол хэлэлцэх үеэр дунд нь хавчуулж оруулж ирсэн. Энэ өнцгөөс нь харсан ч хууль зөрчсөн үйлдэл болж байна. Хэн ч анзаарахгүйгээр жижигхэн бичиж оруулж ирсэн. Эдийн засаг хямралтай байгаа үед Засгийн газар ард түмнийгээ улам хямруулаад байна даа. Иргэд үнэтэй алт, эрдэнэсээ Засгийн газартаа өгье гэхэд бүгд барьцаалан зээлдүүлэх газарт байна.
Тэгэхээр иргэдийнхээ эд зүйлсийг ломбардаас авч өгч туслаач. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэрээ бодох хэрэгтэй.
-Хожмын эрсдэлээс сэргийлж Америкийн компанитай гэрээ байгуулсан юм биш үү?
-Оюутолгойн гэрээ маш том луйврын гэрээ болсон. Үүнийгээ сайжруулахаар зөвлөгөө авах гэж байгаа нь зөв. Би хувьдаа бие даасан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг гаргаж байж гэрээгээ байгуулах саналыг үндсэндээ 10 гаруй жил ярьж байна. Гэхдээ бие даасан зөвлөгөөг “Муур багш”-аас авч болохгүй. Дэлхийн банкны харьяа байгууллагуудаас авах шаардлагагүй. Бид ямар ч үндэсний эрдэмтэнгүй ард түмэн биш шүү дээ.
Ц.Оюунтунгалаг
Эх сурвалж: 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

38 Comments

  • zochin (February 12, 2015 11:19:13 am )

    Ganbaatariin zuv.demjij b.na

  • иргэн (February 12, 2015 1:54:41 pm )

    дэмжиж байнаа Ганбаатараа

  • зүрх судас лекц (February 12, 2015 2:01:00 pm )

    Тархи-зүрхний судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдлыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, нөхөн сэргээх үйлдэл бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, цусан дахь холестрин бууруулснаар даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 10 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд 2-р сарын 14-ны Бямба гаригт АУ-ы доктор лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас:96665038

  • ИРГЭН (February 12, 2015 2:32:40 pm )

    Ганбаадаа амжилт сайн сайхныг ерөөе.

  • ИРГЭН (February 12, 2015 2:32:40 pm )

    Ганбаадаа амжилт сайн сайхныг ерөөе.

  • 2015/02/12 (February 12, 2015 2:42:20 pm )

    Яг зөв хэлжэээээ

  • Nyamjav (February 12, 2015 3:04:28 pm )

    Дэмжиж байна.Үнэний эрэлд амжилт хүсьё.

  • Дорнод (February 12, 2015 4:09:15 pm )

    Дэмжиж байна, бусдаас өндөр үнээр зөвлөгөө авахаар мулгуу хүмүүс байсан юм бол ард түмнээ сайхан амьдруулахын төлөө гэж юугаа ярьж сонгуульд итгэл зальдаж авсан ардчилсан намын луйварчид вэ? Ганбаатарыг ерөнхий сайд болгох хэрэгтэй 2016 онд

  • muugii (February 12, 2015 4:09:52 pm )

    demjij bainaa.tep bayartsogtiig ali ert yaland ni yavuulah baisan yum.huuli guuli bolsonii shinj uur irgen baisan bol oilgomjtoi baih gazar ni

  • Zochin (February 12, 2015 5:53:24 pm )

    Ingej mungiig yund zartsuulj bgaagaa medehgui tcatcaad daraa ni ard tumehd huamral gej uariad bdag. Uamar uchirtai uim be jiriin neg irgen ees a suuhad heleed ugnu duu

  • Zochin (February 12, 2015 5:54:52 pm )

    Odoo Er ni iimerhuu humuusees salah tcag bolloo busad uls ornu jishgeer

  • дэмжиж байна (February 12, 2015 6:27:06 pm )

    эрдэмтэд,гадаадад томоохон корпорацид ажиллаж буй монгол хуулчьдаараа хэлэлцүүлж асуудалыг шийдэж болно шүү дээ.

  • ЦЭДЭН (February 12, 2015 6:40:05 pm )

    ЭНЭ БОЛ

  • ЦЭДЭН (February 12, 2015 6:46:06 pm )

    энэ бол мөнгө гаргаж идэх хэлбэр юм манай захын эдийн засагч энэ тооцоог хийж чадана шүү /энэ хэргийг шүүхэд өг нэг бол сайханбилэг огцор/

  • bbj (February 12, 2015 8:28:10 pm )

    Ene mash zuv asuudal hundsun bna uneheer zuv ta nart amjilt husie. ard tumen yalna

  • Anonymous (February 12, 2015 10:01:30 pm )

    ГАНБААГЫН ЗӨВӨӨ

  • Anonymous (February 12, 2015 10:34:06 pm )

    Одоо ШУДАРГА ЁС энэ тэр гэсэн нэр, урианаас залхаж бөөлжис хүрч байна. Яагаад гэвэл энэ сайхан цагаан нэрний ард зүсээ хувиргасан ховсдогч идэмхий хар чононууд байгаа гэдгийг мэддэг болсон болохоор… Ийм амьтдын ясыг ч эх нутагтаа булах хэрэггүй.

  • mnjkuiol (February 13, 2015 1:17:21 am )

    МОНГОЛЫН НЭРИЙГ БАРЬЖ ДЭЛХИЙН БАНКНААС ЗЭЭЛ АВНА. АВСАН ЗЭЭЛЭЭ НАМЫН (ОФФШОР БАЯРЦОГТЫН) НЭР БАРЬЖ ОЧСОН НЭГ НӨХӨР ТЕНДЕРЭЭР ТЭР ЗЭЭЛНЭЭС МӨНГӨ ХУЛГАЙЛНА. ЯМАРЧ ҮР ДҮНГҮЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛД НАЙЗ НАРАА ДАГУУЛАН ГАДААД ОРОНД БАЙН БАЙН ЗУГААЛНА. ХАРИН ТЭР ЗЭЭЛСЭН МӨНГИЙГ НЬ АРД ТҮМЭН БИД ТӨЛӨХ ГЭЖ ШУДРАГААР ТАТВАР ТӨЛНӨ. ДЭЛХИЙН БАНКНЫ ЗЭЭЛИЙН УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ ХУЖАА Б. ЭНХБААТАР ШИГ ЯАЖ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС ЗУУ ЗУУН САЯААР НЬ ХУЛГАЙЛЖ СУРАХ ВЭ?

  • Anonymous (February 13, 2015 2:21:46 am )

    Odoo ene 2namaas salii..Ganbaatar tusdaa nam baiguulaa..ard tumwn demjinee

  • зочин (February 13, 2015 12:08:41 pm )

    Дэмжиж байнаа ганбаатар уянгаа монголын ард түмэн та нарт их итгэл тавьж байгаа шүү өөрсөдтэй адил үзэл бодолтой улсыг нэгтгээз монгол улсаа засаад аваад яваарай

  • Anonymous (February 13, 2015 1:08:54 pm )

    Bayartsogt Ali hediinees ogzroh estoi baisan Turd luivarchid ih zurlasnaas iim baidaltai baigaa Saikhanbileg ch ogzroh n zuv Oligtoi zyil er yzegdehgyi baina

  • bataa (February 13, 2015 2:07:05 pm )

    маш зөв. энэ Баярцогт гэгч нөхрийг талбай ДЭЭР БУУДАЖ алмаар байна. эх орон ард түмнээсээ урвасан хулгайч. оюу толгойн гэрээг батлахад зөвшөөрсөн УИХ-ийн гишүүдээс ял асууя. Одоо босох цаг нь болжээ. Ардчилалыг Монголд хуулбарлагчид Лениний Нэг ЛХАМ УРАГШ ХОЁР АЛХАМ ХОЙШ ГЭДЭГ ЗОХИОЛЫГ САНАЦГАА.

  • zochin (February 13, 2015 3:20:59 pm )

    Bayartsogt gej shal sagsuu olon gargalag yarisan sagsuu zaluu dahiad l zavaarch baina Ganbaatariin zuv shuu

  • оффшор (February 13, 2015 6:16:47 pm )

    Баярцогтын хийсэн гайг ард түмэн л үүрэх юмдаа.дансны асуудал,оюу толгой асуудалтай нь АТГ-р шалгуулаачээ.Хурдан огцоруул Ганбаатараа дэмжиж байна

  • MDMD (February 13, 2015 8:23:57 pm )

    Хэзээ байхдаа монгол хүн, монголчууд юм хийдэг байсан юм вэ??????? Бид ер нь чалчихаас өөр юм хийж чаддаг бил үү!!!!!! Чалчаа новшнуудаа гэртээ монгол хүн сэтгээд,нээлт хийгээд үйлдвэрлэсэн ганц юм олж харчихаад олон юм хуц за юу!!!!!

  • aagii (February 14, 2015 8:27:50 am )

    bayrtsogt nuutsaar zoos ugaaj bna hujaagiin erliiz

  • mongol hvn (February 14, 2015 9:03:39 am )

    gabaatarig demjij bn! nadaas vnegvi zovolgoo avahuu 76? elbegdorj bolon 76 taanar sain duraaran ogtsorood tsever mongol tsustai shudrga hvmvvs ni tor zasagiig udirduul l mongol shuud hojinoo za!!!

  • төөгий (February 14, 2015 3:18:10 pm )

    жинхэнэ хямаараагаад байгаа чинь сайхан гар хужаа хоер чинь худалаа орилж хулгай хийгээд байгаа юм байна даа ганбаатарыг дэмжиж байна

  • Anonymous (February 14, 2015 4:45:59 pm )

    Мэдэхгүйгээ мэддэггүйн сонгодог жишээ энэ буюу юутай харамсалтай

  • Иргэн (February 14, 2015 10:56:22 pm )

    Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.

  • Иргэн (February 14, 2015 10:56:45 pm )

    Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг)

  • Иргэн (February 14, 2015 10:57:23 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, газрын лиценз, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 ярьж байна.

  • Иргэн (February 14, 2015 10:57:53 pm )

    Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу. Ямарч агуу үзэл санаа гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. Нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. Өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. Өөрөө өөртөө туслаж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. Өөртөө туслахын ухаан нь тэр улсын бүх ард нийтийн онцгой шинж болж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь нэгэн улсын хүчийг харах хамгийн зөв хэмжүүр болдог. /Самуэл Смайлс/

  • Иргэн (February 14, 2015 10:58:15 pm )

    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

    Хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. Харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. Энэ бол хууль. /Фридрих Ницше/

    Улс төр гэдэг бол цустай гар шаардсан бохир ажил. /Нобелийн шагналт Конрад Лоренц/

    Улс төр бол жинхэнэ асуудлуудаас нь хүмүүсийг хөндийрүүлэх урлаг юм. /Поль Валерий/

    Ухаан солиотой хүнд илд бариулах
    Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/

  • Иргэн (February 14, 2015 10:58:37 pm )

    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.

  • zochin (February 15, 2015 4:17:21 pm )

    mongol hun bid denduu hultsengui bolj dee er ni bid uursduu ene uul urhaig avch yavah chadvartai bolj baigaa shuudee hamgiin hetsuuu tulgaral ni wagner asia bolon busad gereet com -n tehnigiin undur tureesiig zohitsuulj chadval yagaad bid chadahgui gej ehnii eeljind aldaj onoh yavdal baina er ni huuren deeree hudlaa ineesen ene gadaadud mongol hunii oyuni shadvahaas dooguur l baidag shuu dee

  • aya (February 15, 2015 10:57:15 pm )

    mongoliin erdemtetiig yaj dor uzej chadaj bn muu hujaagiin sheesiig zailuulj hog laaz tuulgeechee. ganbaatar mash zuw setgeltei iim l hun mongoloo awarna. hurdhan namaa baiguulaad muusain luiwarchidaas salah heregtei shuu. ganbaa demjij bn .

  • Зочин (February 16, 2015 10:26:58 am )

    Зөвлөгөө авч, гэрээгээ сайжруулж, том төслөө ажилд оруулж, олон хүмүүсийг ажлын байртай болгож байж эдийн засаг сэргэнэ гэж бодож байна. Баярцогтын зөв. Ганбаатар хүмүүсийн сонсох дуртай зүйл хэлж, популизм хийдэг.

antalya rent a car