antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 11, 2015 75 comments

Нураагч

нийтлэсэн Admin

enhee01224_700x700Нураах нь бүтээхээс мянга дахин амар байдаг

Ф.Ницше

Аливааг нураахаар төрсөн хүн гэж байх юм. Эхлүүлэнгүүтээ нураах, заримдаа эхлүүлэхээсээ ч өмнө нураах авъяастай нэгэн “сод” хүмүүн монголд байна. Түүнийг магтан дуулсу. Ингэхдээ би шинэ зүйл нэгээхнийг ч хэлэхгүй бөгөөд зөвхөн баримт, эх сурвалжид тулгуурлан өмнө гарсан зүйлсийг нэхэн сануулах л болно.

Нураагчийн товч цадиг

   М.Энхсайхан энэ жил нас сүүдэр жарыг зооглож байна. Нэгэн жарны амьдралдаа тэр олон зүйлийг “бахархалтайгаар” нураажээ.

Анх тэр 1973 онд Нэгдүгээр дунд сургуулиас улсын математикийн олимпиадад оролцсон багийн ариун зорилтыг нурааж, ганцаараа үлдээд улмаар унгарт болсон Олон улсын математикийн олимпиадад ганцаар оролцон хүрэл медаль хүртэв. Уг нь багш нь багаараа олон улсад өрсөлдөх зорилт дэвшүүлсэн ч шавь М.Энхсайхан ганцаар тодрох замыг сонгон, багшийн итгэлийг нураажээ.

Нураах замнал үргэлжилсээр 1990 онд ирэхэд М.Энхсайхан өөрийн удирдаж асан Зах зээл судлалын хүрээлэнгийн амыг барив. Хажуугаар нь намаа нураахыг оролдсон байдаг. МАХН-ын шилдэг 25 эрдэмтний бүлэг гэж юм байгуулан намаа задлах нураахыг эрмэлзсэн ч газар авалгүй, бүлэг өөрөө нурж ихэнх нь Сэргэн мандлын нам байгуулан тарсан билээ. Харин тэр МҮДН-ыг бараадсан юм.

1998 он хүртэл цөөн тооны жижиг зүйлс нураасан ч хамгийн том нураалт нь Ардчилсан Холбоо эвслийн 4 Засгийн газрыг унагасан явдал болсон ажгуу. Энэ үеийн нураалтууд дотроос онцлууштай нь Эгийн голын УЦС-ын төсөл билээ. 250 сая долларын төслийг хэрэгжүүлэх гэж монголчууд байдгаараа хичээж байсан. М.Энхсайхан Ерөнхий сайдаа Ц.Элбэгдоржид алдсныхаа өширхөлд зориулан унагаж орхисныг бүгд санаж байгаа.  Тэр төсөл хэрэгжсэн бол өдийд монгол улс эрчим хүчний гачаалгүй сууж байх байлаа. Мань нураагч Малайзын Ерөнхий сайдыг хулхидаж байгаад, чехийн бүү мэд жижигхээн компанийг тендерт шалгаруулснаар төсөл бүрэн нурсан билээ. Энэ талаар дэлгэрэнүй мэдэхийг хүсвэл нэрт нийтлэлч Баабарын “98 оныг” уншина биз.

Ужгирсан хэрүүл, тэмцлийн дүнд 2003 онд Ардчилсан намын дарга болж сонгуульд ИЗНН, Эх орон намтай эвсэл болон орсон ч 2005 оны сүүлээр эвслээ нураав. Эвслээ нурааж, намаа хаяж явсан түүний араас Э.Бат – Үүл “Бид ч нэг юм гай гамшгаас саллаа. Одоо МАХН яана даа” хэмээн хөөрхийлж байж. (эх сурвалж: assa.mn/content/18520.shtml?a=politics) Энэ нураалтын үр  дүнд нь Ерөнхий сайд асан Ц.Элбэгдорж Засгийн газартайгаа ахин нурсан.

Үүний өмнөхөн 2005 оны Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхсайхан зөрүүдлэсээр байгаад нэр дэвшээд унаж байв. Түүнийг нураасан хүн нь цуут Н.Энхбаяр байлаа. Энэ талаар нураагч өөрөө “Шулуухан хэлэхэд надад “хужаа” гэдэг цолыг Н.Энхбаяр МАХН-ын дарга байхдаа өгсөн юм” (эх сурвалж: factnews.mn/52v) гэж ярьсан нь бий. Н.Энхбаяр сонгуулийн сурталчилгааны үеэр М.Энхсайханыг гамгүй нүдсэн бөгөөд тэр үеийн сонины шарласан хуудаснаас бохир сурталчилгааных нь мэдээллүүд олдоно. Н.Энхбаяр өөрийнх нь мэдэлд орсон “Зууны мэдээ” сонины 2005 оны тавдугаар сарын 30 -ны дугаар дээр ингэж бичүүлсэн байх юм. “М.Энхсайхан саяхан сонгуулийнхаа ажлаар Халх голд очоод өвөөгийнхөө төрсөн газрыг хаана байдгийг нь нутгийн хөгшдөөс асуужээ. Гэтэл хэлсэн газар нь хилийн цаана байдаг болж таарав. Сандрахдаа М.Энхсайхан “За, та нар аавын маань төрсөн газрыг “зөв”олохыг бодоорой” гэж хэлээд буцсан байна. Бараг л хилийн дээснээс наашлуулахыг бодоорой ухааны юм ярьсан гэж нутгийнхан ярилаа. Ээж нь хятад цустай, эмэг эх, өвөө нь цэвэр цусны хятад хүн байсан гэсэн яриа ч чих дэлсэв. 40 мянгатад амьдардаг байхдаа жижигхэн М.Энхсайхан маань эмээгээ салхилуулах гэж багагүй зовдог байсан гэдэг. Хятад уламжлалаар лянхуа хөлтэй(жижигрүүлэн хатаасан) болсон эмээ нь хөл дээрээ тогтож ядан ач хүү Энхсайханыг түшин алхахад байрныхан хачирхсан хүйтэн харцаар нь дагуулан харна. Хятад гэхээр толгойтой үс өрвийдөг байсан тэр үед хөөрхий жаал хүүг яаж чичилж байсан нь ойлгомжтой. “Энхсайханых гэртээ хятадын тагнуул нуудаг” гэж нэг тэнэг жаал орилоход байрны багачууд түүн лүү элс шороо цацан дээрэлхэх үе ч байжээ” Энэ бол монголд л байж болох аймшигтай бохир сурталчилгаа. Гомдох ч багадмаар бүдүүлэг дайралт байлаа. Гэтэл хачирхалтай нь нураагч гомдсонгүй, харин ч сонгуулийн дүн гарсан орой Н.Энбаярт баяр хүргэн утасдаж, сайхан амрахыг хүссэн байдаг.

Үүнийхээ дараачаас нураагч Үндэсний удирдагчтай ойртон нөхөрлөж, ууланд хамт авиран, Н.Энхбаярыг шүтэн биширсэн шүлэг хүртэл тэрлэж байсан нь улс төрийн утга зохиолын санд байраа эзлэсэн байх аа. Ид шүтэж байх үедээ өгсөн ярилцлага нь байна “… өөрийнхөө хүчээр монголд лидер болж тодорч чадаж байгаа хүн өнөөдөр Н.Энхбаяраас өөр байхгүй. … Ц.Элбэгдорж Ардчилсан намдаа л лидер байх … би Н.Энхбаярыг хамаагүй илүү гэж үнэлнэ. Угаасаа дотоод ертөнцтэй, хүмүүжилтэй, итгэл үнэмшилтэй байсан учраас тэрийгээ авсан боловсролтойгоо уялдуулж өөрийгөө сайн хөгжүүлж чадсан байж магадгүй. Надад бол Ц.Элбэгдорж маань юу сонссон тэрийгээ хуулаад л ярьчихдаг, тэрнийхээ ар талд монголын эрх ашигт нийцэж байна уу, монголын уламжлалт соёлд таарч байна уу гэх мэт гүнзгий асуудлуудыг ор тас хаячихаад давхичихдаг асар том учир дутагдалтай хүн” (эх сурвалж: ganchimeg.niitlelch.mn/content/404.shtml) Энэ бол нураагчийн хийсэн асар чухал дүгнэлт! Тэр энэ дүгнэлтэндээ тулгуурлан цаашдын улс төрөө хийж ирсэн байдаг.

Нураагч энэ үедээ жижиг боловч чухал нураалтууд хийсний нэг нь гэргий Э.Шүрэнцэцэгтэй хамтран босгосон анхны амьдралаа нураасан явдал байв.

Хуучирсан мэдээллүүдийг эргэн харж байхад энэ үедээ нураагч шинэ түнш ивээгчтэй болсон бололтой юм. “Н.Энхбаяртай нягт хамтран ажиллах болсон М.Энхсайхан нь 2005 он буюу Оюу толгойн тухай ид яригдаж эхлэхээс эхлэн ил тодоор өрнийн дайсан болж хувирлаа. Тэрбээр тухайн үедээ Хятадын Ерөнхий сайдын орлогч асан By И авгайн бараг өргөмөл хүү болсон юм. Хятадад М.Энхсайханыг очиход дөрвөн бие хамгаалагч гаргаж хамт яваа багаас нь тусгаарладаг байсан нь Монголын түүхэнд хэнд ч таарч байгаагүй том хүндлэл юм. М.Энхсайхан уугуул намаасаа салж парламентын бус жижиг намтай болсон ч Хятадад албан ёсоор уригдсаар. Төрийн эргэлт хийнэ, Үндсэн хуулийн бус замаар эрх авна, хувьсгал хийнэ гэж улаан цайм зарлан заналхийлж байгааг нь хятадууд мэдэхгүй байна гэж үгүй л дээ. Хятадын улсын мэдлийн онцгой том 50 компани байдаг. Энд Тавантолгойд орох сонирхолтой «Шенхуа», «Эрдэнэс Таван толгой»-д зээл олгосон «Чайналко» багтана. (эх сурвалж: biznetwork.mn/topic/show/38217) Яагаад энэ мэдээллийг онцолж байгаа гэхээр одоо нурааж байгаа ажлынх нь утгыг тайлах түлхүүрүүд энд байгаа юм. Түр орхиод цадигаа үргэлжлүүлье.

Үндэсний удирдагчтай тогтоосон нураагчийн нягт харилцаа Н.Энхбаярыг дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн үед нуран унахаар юм болсон. Учир нь – Та Н.Энхбаярыг хариуцлага хүлээх ёстой гэж боддог уу. Эсвэл түүнийг хэлмэгдүүлж байна уу? гэсэн сурвалжлагчийн асуултад М.Энхсайхан “Хэлмэгдүүлэлт гэж би хэлж чадахгүй. Яагаад гэвэл шүүх ил тод ажилласан” гээд хариулчихжээ. (эх сурвалж: vip76.mn/content/14300) Цолмон ажаа мэдээж уурлаж, бухимдсан. Харин үерхэл хүйтэн хөндий ч гэсэн үргэлжлэв.

2012 оны сонгуулиар Ардчилсан нам хоёрын хооронд ялалт байгуулсан нь нураагчийг төрд ахин залах суурь болсон билээ. Сонгогдоогүй, албан тушаалгүй үлдсэн М.Энхсайханыг МТЗ-ын газрын даргаар томилсон ч хамаг төслийг нураах, хятадуудад саймшрах шинж үзүүлсний улмаас яаран ажлаас нь чөлөөлсөн юм. Тэрээр сайдын зөвлөлийн хурал дээр илтэд хятадын эрх ашгийг баримталсан үгс хэлсэн нь олон нийтэд ил болгон тараагдсан нь буй. Хусагдсан нураагч Засгийн газрыг ч нурааж мэдэх авир үзүүлж эхлэсэнд Н.Алтанхуяг тайвшруулах зорилгоор Тавантолгойн ЦС-ын төслийг хариуцууллаа.  Ингэж явахдаа нураагч нээх гоё үг олсон нь одоо мань мэт давтдаг “мега төсөл” ажгуу. Мега төсөл гэж тоть шиг давтсных нь дараачаас зарим нэг хүмүүс түүнийг мега гар гэж бодоход хүрсэн ч байж мэдэх юм. Ч.Сайханбилэг Н.Алтанхуягийг унагаж, ЕС болмогцоо нураагчийг мега төсөл хариуцсан Монгол улсын сайд гэх цоо шинэ албанд томилов. Үүгээр нураагчийн товч цадиг одоо цагт тулж ирсэн тул сүүлийн үеийн нураалтын ажил руу нь шилжицгээе.

Нураагчийн ёрлол

Мега төсөл хариуцсан сайд болоод хийсэн гол ажил нь ТТ-н менежментийг авч явах компанийг шалгаруулах тендер байлаа. Шалгаруулалтын дараахнаас нураагч энэ төсөл нурна хэмээх ёрлолыг байнга, давтамжтайгаар тараах болсон. “Мега төсөл баялгийг сүйтгэгч, мега төслийн гуравны хоёр нь бүтэлгүй болон дампуурдаг, мега төсөл үндэсний аюулгүй байдлыг хэврэгшүүлдэг” гэх мэт үгсийг өөрөө болохоор сэрэмжлүүлэг гэж тайлбарладаг ч амны билгээр ярих дуртай монгол хүнд бол ёрлол болон сонсогддог.  Болсон бүх явдал, мэдээллийг товчлоод, Тавантолгой төслийг анхнаас нь нураах замаар оруулсан асуудал дээр нь тогтож бичье.

Саяхан УИХ-д М.Энхсайханы танилцуулсан презентаци дээр ТТ-н оператор компанийн бүтэц гэсэн схем байна. Түүн дээр анхаарал татахаар хэд хэдэн зүйл буй. Нэгд, консорциум ньХөрөнгө оруулалт, Төслийн удирдлага, Дэд бүтэц, Олборлолт, Үйлдвэрлэл, Тээвэрлэлт, Борлуулалт бүгдийг хариуцна гэж заажээ. Үүгээр бол консорциум нь оператор компаниас давсан эрх мэдэл, оролцоотой болох шинжтэй. Одоо ТТ-н баруун зүүн Цанхид гадаад, дотоодын оператор компаниуд ажиллаж байгаа бөгөөд тэд зөвхөн олборлох үйл ажиллагаанд л оролцдог.

Нөгөө талаар олборлохоос өгсүүлээд тээвэрлэх, худалдах, худалдан авах ажил нь бүгд Шенхуагийн хийх зүйл болчихоор бидэнд ашиг гэж юм олдох уу? Өөрөө өөр лүүгээ зөөж аваачна, тэгээд өөртөө зарна. Үнийг тэд өөрөө тогтооно. Ямар ч ашиг гарсангүй гээд бүх зардал, баримтаа үзүүлээд суухад бид юм олж долоох уу?

 Одоо илүү нарийн зүйл рүү оръё. Консорциумыг 3 оролцогчтой гэж зарласан ч хөрөнгө оруулалтын хэмжээ гэдэг заалт дээр ММС 51 хувь, Шенхуа 49 хувь гэж М.Энхсайхан өөрийн гараар цагаан дээр хараар бичжээ. Тэгэхээр 2 л оролцогчтой юм байна.

rwrw

 Сумитомо тээр дор байна. Нүүрсний борлуулалт хийх охин компанийн 30 хувийг эзэмшнэ гэжээ. Сумитомогийн монголын салбарт ажилладаг нэрээ хэлэхийг хүсээгүй ажилтан бидэнд мэдээлэхдээ “манай компани үнэн хэрэгтээ энэ төсөлд ямар ч хамаагүй болсон. Нэрээ л ашиглуулж байгаа. Гол нь ММС гэж Кайманы аралд бүртгэлтэй компанийн санхүүгийн мэдээлэл ил тод биш байгаа учраас япончууд итгэж чадахгүйд хүрсэн” гэлээ. Эндээс гуравдагч хөршийн оролцоо байхгүй, эсвэл маш өчүүхэн, ямар ч ач холбогдолгүй болсон нь ойлгогдно.

Мөн үндэсний компанийн оролцоо ч байхгүй болж таарч байна. ММС компани нь бирж дээр гаргасан үнэт цаасныхаа хувьд Хонгконгт бүртгэлтэй, харин аж ахуйн нэгжийнхээ хувь Кайманы арлууд гэх оффшор бүст бүртгэлтэй юм байна. Оффшор бүст бүртгэлтэй компаний хувь эзэмшигчид, хөрөнгийн хэмжээ зэргийг мэдэх нь М.Энхсайхан байтугай хүнд боломжгүй зорилт. Гэтэл мань хүн монголын тал 61 хувь эзэмшдэг гэж мэдэгдсэн нь худал үг. Монголын нэг сайд амархаан мэдээд зарлаад байдаг бол оффшор бүс утгаа алдаж, бүх үйлчлүүлэгчээ үргээж орхино шүү дээ. С.Баярцогтын оффшор дансыг банк нь зарлаагүй, эрэн сурвалжлах сэтгүүлчид л олж тогтоосон. М.Энхсайханд эрэн сурвалжлага явуулах баг, нөлөө, мөнгө, цаг хугацаа аль нь ч байхгүй. Хонконгийн бирж дээрх бүртгэлээр бол Хонконгийн ММС хувьцаат компаний хувьцааны 57,7 хувийг монголын нэр бүхий 4 компани эзэмшиж байгаа ч энэ бол монголын үндэсний компани гэсэн үг биш ажээ. Яагаад гэвэл монголын хуулиар монголын татварын албанд бүртгэлтэй аж ахуйн нэгжийг л Үндэсний компани гэж үздэг.  MCS, ХХБ, Шунхлай, Петровис нар нь Хонконгийн ММС хувьцаат компаниас хувь эзэмшдэг, тэнд хөрөнгөө байршуулчихсан л компаниуд төдий юм. Тэгэхээр ММС монголын хууль, татварын албанд захирагдахгүй, Хонконгийн хуулиар л асуудлаа шийдүүлээд явчих боломжтой. Гол эрсдэл нь гэрээ байгуулагдсаны дараа хувьцааны үнэ зайлшгүй өсөх үед монголын компаниуд хувьцаагаа зараад алга болох боломж нээлттэй байгаад юм. Үүнийг хэнбугай ч хориглож дийлэхгүй. Тэднийг хувьцаагаа зарах тохиолдолд бэлэн худалдан авагч байгаа нь мэдээж хэрэг Шенхуа! Хэрвээ энэ хэрэгжвэл консорциум 100 хувь Шенхуагийн мэдлийнх болно.

ММС-ийн Хонконг дахь бүртгэлээр 57,7 хувь нь монголын оролцогчид гэхээр ТТ төслийн 51 хувийн 57,7 хувь нь тэднийх болж таарна. Тэгэхээр нийт төсөлд монголчуудын эзлэх хувь багасч 30 орчим хувь болохоор байна. Ямар ч утгаараа М.Энхсайханы боловсруулсан гэрээний хувилбар болон төсөлд монголчуудын давамгайлал алга, бас батлагаагүй, найдваргүй байна. Найдваргүй гэдгийг Хонконгийн биржийн мэдээ хэлж байна. Тэдний бүртгэлээр MMC сүүлийн 3 жилд л гэхэд 3 сая, 58 сая, 61 сая долларын алдагдалтай ажиллаж иржээ. 2014 оны 3 сар гэхэд ММС өрийн хувьд дараах байдалтай байх ажээ.

ew

2015 онд ММС 115 сая доллар өрөнд төлнө. 2016 он гэхэд 127 сая, 2017 онд 600 сая доллар төлөх үүрэгтэй байна. Үүн дээр хугацаа тодорхой бус, дотоодын өр нь 145 сая доллар, нийт өр нь 1 тэрбум 21  сая доллар байгаа гэжээ. ММС-ийн өөрийн хөрөнгө болон өрийн харьцаа нь 220 хувьд хүрсэн байгаа нь ТТ төслийг эрсдэлд оруулах хамгийн гол хүчин зүйл болохоор байна.

 

Unknown

Тэгэхээр эрхэм М.Энхсайхан ТТ төслийг нураах ажлаа өөрөө бэлдчихсэн сууж байна. Нэгд, гуравдагч хөршийн бодит оролцоо алга, хоёрт, үндэсний компани алга, монголчуудын давамгайлал ч алга. Оролцогч талуудын өрийн хэмжээ зохистой хэмжээнээс хэтэрсэн байна. Дээр нь шалгаруулалтын дараа амлаж байсан мөнгөнүүд сураггүй болов. 500 сая долларын урьдчилгаа өгнө гэсэн нь М.Энхсайханыхаар монголоос төмөр замд оруулсан 230 сая ам.доллар дээр нэмэх нь Чалкогийн өр 133 сая ам.долларыг өгөх болж хувирчээ. Энэ урьдчилгаа мөн үү? Худалдан авалт л баймаар юм. Гэрээ байгуулсны төлбөр, рояалти татварын урьдчилгаа гэх мэт амлалтууд улам бүдгэрээд үүнийг сануулсан хүмүүсийг М.Энхсайхан юм мэддэггүйгээр нь дуудан, аашилж загнаад нэг л сонин болоод явчихав. Консорциум роялтийн 5 хувийн татварын 40 хувийг л төлнө гэж тэр мэдэгдсэн. Монгол улс нөөц ашигласны төлбөрт 10 доллар авах байсан бол 4 доллар болгох тийм тохироог л М.Энхсайхан хийгээд явна гэж ойлгогдлоо. 1072 хувьцааны үр шимийг монголчууд хэзээ үзэх юм бэ? гэсэн асуултанд ч тэр олигтой хариу өгөхгүй байгаа. “УИХ-ын шийдвэрт өөрчлөлт орохоос нааш 1072 хувьцааг амилуулахад хэцүү” гэж хэлснийг нь “битгий горьд” гэж хэлсэн гэж ойлгох ч хүн байна. Засгийн газар уг нь М.Энхсайханыг монголын ард түмний эрх ашгийн өмнөөс хэлэлцээрийн ширээнд суулгасан байлтай. Гэтэл энэ этгээд ширээний нөгөө талд гараад суучихсан, нөгөө талын эрх ашгийг л хамгаалаад биднийгээ загнах, зандрах, доош нь хийх, мангараар нь дуудах, шахах маягтай ажиллаад байгааг ойлгоход маш хэцүү байна. Ганцхан тайлбар байгаа нь дээр дурдсан хятадад очихоороо хамгаалалтанд ороод, жигтэйхэн хүндлүүлээд байдаг тухай мэдээ л болж таарах юм даа. (эх сурвалж: biznetwork.mn/topic/show/38217)

Эндээс харахад монголын нийт иргэд ТТ төслөөс юу ч олж долоохгүй тийм гэрээг М.Энхсайхан хийж байгаа бололтой. 30 жилийн турш татвар байхгүй, урьдчилгаа байхгүй, төмөр замын орлого биднийх биш, үнэ тогтоох эрх бидэнд байхгүй. Эвгүйтвэл монгол хүн ажиллахгүй, монголчууд ямар ч эрх мэдэлгүй болох ч тийм нөхцөл үүсэхээр гэрээг тэр хийх гээд зүтгээд, гажуу солиу зүйлийг нь зааж хэлсэн хүмүүс рүү үсчээд, цочоо ихтэй явна.

М.Энхсайхан Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа нэг хачирхалтай үг унагажээ. “Улстөрчдийн ойлголтыг будилуулах, хэрүүл рүү уруу татах гэсэн үйлдлийг харин харж байгаа. Хэвлэл мэдээллийнхний тусламжтайгаар энэ явдал газар авахгүй байна л даа” Энэ юу гэсэн үг болохыг олон хүн сайн ухахгүй байгаа байх. Би орчуулж өгье. “Үндэстний тойм сэтгүүл мэтийн улс төрчдөд нөлөөлөөд байгаа ганц нэг хэвлэл бий. Гэхдээ би бусад хэвлэлийнхний амыг барьчихсан болохоор айх юм алга” тэр яг ингэж хэлсэн юм. Шинэ оны дараахан Blue Sky towert хэвлэлийнхэнд зоог барихдаа нураагч “Нуугаад яахав, та нарын идэж байгаа хоолыг Энержи ресурс өгч байгаа юм ш дээ” гэж тавлан инээсэн гэдэг. Түүнд тавлуулаад, өгсөн хоолонд нь амаа үдүүлчихсэн хэвлэлүүдтэйгээ нийлээд ч М.Энхсайхн та үнэнийг хорьж чадахгүй.

Үнэн ялна.Монголчууд таны бодож байгаа шиг дүүрчихсэн тэнэгүүд биш! Нурааж ханадаггүй хүнд хамгийн чухал гэрээгээ хариуцуулсан Ч.Сайханбилэг л тэнэг болж таарна.

Р.Батсайхан

Эх сурвалж: Үндэстний тойм


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

75 Comments

  • Зочин (February 11, 2015 10:21:31 am )

    Нээрээ ч юм уу

    • иргэн (February 11, 2015 12:15:57 pm )

      Энхсайхан монгочуудыг ёстой басаж байгаа. Элбэгээ тэр хоёр нэгдсэн шүү

    • Anonymous (February 11, 2015 2:46:34 pm )

      Mongolchuud niilj baigaad negnee muuldag. Yadaj baihad iimerhuu yum unshaad l neeree yu gej boddoggoo bolih heregtei. Unsh sudal, undesleltei baina uu shalgaj baij itgeh heregtei. Tarkhia buu ugaalga

      • mongol hvn (February 11, 2015 10:02:51 pm )

        chi bas dutaa ugaasaan hujaa elbegee naad nuraagch chin hujaa gedegig ard tvmen meddeg l bizdee chi ch hvrtei oron garantahdaan hujaa gej l bdag bizdee!

    • монгол (February 11, 2015 9:42:32 pm )

      Биднийг ингэж хоорондоо тонхилцож нэгнийхээ хийх гэж зүтгэж байгаа ажлыг унагаж байх хооронд Орос болон бусад улс орон манай урьд хөршид хэрэгцээтэй бүх нүүрс болон түүхий эдийн гэрээг үзэглээд дуусах байлгүй дээ. Тэгээд ч манайхан 3 дахь хөрш гээд зүйлэгтээд байгаа боловч үнэн хэрэгтээ Хятадын төмөр замаар л тээвэр хийж таарах болно шүү дээ.Юмыг жаахан гэгээтэй талаас нь харж эв түнжинтэй ажилмаар юм даа. Алийн болгон урьд хойд хөршөө хардаж амьдрах юм бэ?. Бензин гэвэл. Орос,хятад өмссөн хувцас идэж ууж байгаа хүнс бүгд л 2 хөршөөсөө авч байгаа биз дээ.Тэр үндэстний цөөнх болсрн баячуул л барууны бэрээндээ өмс ч зүүдэг юм байгаа биз ард түмнээ бодсон засгын газар,ИХ хурал гэж альч намд алга .Тийм болхоор гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр. Энэ олон нам эвсэл төрийн бус байгуулагаууд янз бүрийн жагсаал цуглаанаа болимоор юм даа.Монгол улс хөгжин дэвжих дээшлэх болтугай.Шантаажчин нар сөнөтүгэй????????????

      • Зочин (February 12, 2015 10:30:45 am )

        ИСМЭЛ ТАЙЖ ГЭЖ МЭДЭХ ҮҮ.ХОР НАЙРУУЛЖ ХҮМҮҮСИЙГ ХООРОНД НЬ АЛАЛДУУЛДАГ ХҮНИЙГ ХЭЛДЭГ ТЭР ХҮН БОЛ ЭНЭ ЭНХСАЙХЭН МӨН БАЙНА.

    • Irgen (February 13, 2015 10:31:02 am )

      2 uzuurtei zuu shig huniig Mongoliin olon saikhan chadaltai humuusiig zolin baij gargaj baidag Saikhanbileg uuruu no-toi bolood tavisan biz dee
      Ene hun humuusiin sul taliig ashiglaj neentegledeg baij magad

  • ж (February 11, 2015 10:39:34 am )

    тамын тогооны үлгэр шиг битгий ингэж бай л даа сэтгүүлчээ урьдын сайхан цагт хувийн хэвшил хийгээд өгье гээд гуйгаад байхад бас ингэж янз бүрий юм тв сонингоор бичиж байгаад төр мэдэлдээ авсан баттулга фракц төмөр зам тавина гээд л өчнөөн сая доллар салхинд хийсэгсэн ихэнхэ нь хармаанд нь орсон ч байж одоо яаж ийж байгаад явуулая гэхээр элдэв юм бас л ярих юм одоо явуулж чадахгүй бол наад төсөл чинь дор хаяж арван жил хог дээр хэвтэнэ шүү нүүрс лав ойрын хэдэн арван жилдээ огцом өсөлт байхгүй

  • Anonymous (February 11, 2015 10:46:32 am )

    Hytad hun hezee ch Hytad aa l gedeg yum sh dee. Bayartsogt, Enhsaihan….

  • Baldan (February 11, 2015 10:51:19 am )

    Ai xoorxii ene xyatad ugshiltanguud toriin bux ondorlogiig ezelj avaad duraaraa durgij dund chomgooroo iljig shig oriloldoj baina daa. Mongoliin ard tumniig ix l basch baina daa. Tegej xet davarch boloxgui ee erxem xundet iljignuud mini.

    • зочин (February 11, 2015 3:50:37 pm )

      та нар харсан үзсэн өөрийн санаанд нийцээгүй хүн бүрийг хужаа эрлийзээр нь дуубахаа зогсоо. хийж бүтээсэнийг нь мартаад олимдиад нураасан ч гэх шиг эрхэм сэтгүүлч та өөрийнхөө бичиж байгаа зүйлээсээ ич та биднийг харин тэнэг хүмүүс яаж ч толгойг нь угаасан яахав гэж андуурав бололтой.М.Энхсайханы хийсэн төлөвлөсөн нь бүтээсэй тэгэр байж монголчууд сэхэл авна.

  • ereeni huu enhsaihand (February 11, 2015 10:51:37 am )

    hujaaagin huu bag daldagnaraa aytan amidar ch boldoggui gar chi ach zege uzcheed

  • Anonymous (February 11, 2015 11:27:55 am )

    Mongoliin toriin nud ni tag sohroogui l yum 5-n tolgoin tomor zamiig hyatduudad ogoh uchirgui, ene erliiz hund bol Mongoliin tusgaar togtnol hamaagui bdag bolohoor ingej zutguulj bgaa ni todorhoi,.

  • qwerty (February 11, 2015 11:53:21 am )

    Boovoo saagch batsaihan

  • роро (February 11, 2015 11:54:41 am )

    hitad enhsaihanaas oor hun baidaggui um uu . hamag gaigui tosloo tuund ogchih yum ..m

  • Anonymous (February 11, 2015 11:57:31 am )

    Бээжин шээс. Зайл аа!!!!!!

  • huu (February 11, 2015 12:09:35 pm )

    ene tolgoin eregsen hudalchiin ugiig yug n bichdeg bna mongol ard tumen iim yumanuudad olon jil hulihduulaa odooch bolno

  • her (February 11, 2015 12:17:57 pm )

    hudalch yumnuud

  • Иргэн (February 11, 2015 12:20:09 pm )

    Энд хэн нэгнийг сайн муугаар дуудах гол бишээ.Хамгийн гол нь унэн баримт нотолгоо ,тоо тооцоог нягталж улс олон тумэндээ л хэрэгтэй зов шийдвэр гаргаарайдаа.

  • Zochin (February 11, 2015 12:41:48 pm )

    Arai ch dee. Guikh nokhoid guikhgui nokhoi saad gegcheer ovoo yum khiigeed baina gesen negniigee yakh gej ingej gutgej muulj doromjilj baikh yostoi yum be? TT mega tosliig udirdaj chadakh aaviin khuu Enkhsaikhan guyagaas oor baikhgui l baigaa baikhgui yu Mongol ulsad. Ene khunees duugai suraltsaj, khundelj yavakh kheregtei yum shuu!!!

    • Anonymous (February 11, 2015 2:48:33 pm )

      Yag ynen.

      • монгол хүү (February 11, 2015 3:55:12 pm )

        санал нэг байна. Амжилт хүсье

      • Батсайхан (February 12, 2015 10:12:05 am )

        Энхсайханы энэ ажилт бүтвэл Монголын үрс нэг насаараа түүнд талархах болно. үгүй бол хэдэн цэвэр боржигон Портуун Миёэ Зандаа нарт харамсах болно.

  • отгоо (February 11, 2015 1:06:08 pm )

    үүнийг бичсэн сэтгүүлч нэр зүүсэн хүн өөрөө харин бүхнийг нураагч байна шүү дээ. хэн нэгнээс ийм утгатай зүйл бичээдэх гээд даалгавар авч хэдэн төгрөг авч дээ хөөрхий. авч байгаа цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй болохоор иймэрхүү аргаар мөнгө олж ар гэрээ тэжээхээс өөр арга байхгүй байгаа л даа хөөрхий, хэцүү ч юмаа даа . ингээд олсон мөнгө нь амьдралд нь хэрэг болоосой доо

  • Anonymous (February 11, 2015 1:06:26 pm )

    Захиалгын заваан юм бичиж эдийнх засгийг алдагаа болиоч. Энэ Батсахйан гэж бас хаанаас юу гараад ирэв. ТАН- ын зарим цракциудын захиалгаар Тавантолгойг АНУ-ын Пибодид өгөх компанит ажил эхэлж тархи угааж эхэлж байгаа нь энэ үү

  • Монгол хүн (February 11, 2015 1:54:14 pm )

    Мэндсайханы Энхсайхан энэ гоё нэрт эр, нэр шигээ алив сайхныг биш бодол, үйлдэл шигээ муу муухайг сайхан нэрээр далдалсан, өнгөрсөн цагт Монголд ажиллаж байсан хятадын мөнгө хүүлэгч нар сайхан нэрээр / далай, буянт гэх мэт / сайхан сэтгэлтэй ард түмнийг минь хуурч мөлжиж байсныг үргэлжлүүлсэн хорт дайсан байна шүү дээ.
    Үүнийг нөгөө улс төрчид, монгол төр, ард түмнийг аюулаас хамгаалах байгууллага нь мэддэггүй юм уу. Ёстой нөгөө барьж хорьж шалгадаггүй юмуу. Эсвэл энэ төр нь зориуд энэ нэр нүүрээ барсан илжигээр ард түмний минь баялагийг харьд худалдаж, хувааж идэх гээд байгаа юмуу. Монголын эх орноо гэсэн ард түмнийг басах хэрэггүй шүү…

  • Zochin (February 11, 2015 2:04:20 pm )

    Ta nar bolildoo yag l tamiin togoonii ulger shig neg ni gaigui yum hiigeed uls ornoo uud ni tatah gej bhad ulam doosh ni zulgaagaad baih yum. Enkhsaikhan guai bol Mongoliin sor uls turch iim muuhai gutgeleg, tulburt medeelel hiihee bolioch ee nuguu yariad bdag setguulchiin yos zui haana baina bugd hudaldchihsan. Mongoliin turd Enkhsaikhaniig guitseh medleg bolovsroltoi uls turch unuu ued alga.

  • Үнэнсайхан (February 11, 2015 2:14:38 pm )

    Батсайхан гэдэг нөхөр бол хийж байгаа нэгийгээ гүтгэн доромжилсон байна. Энх сайхан яагаад намаас гарсан усан цахилгаан станц яагаад баригдаагүй зэргийг хүн бүхэн мэднэ шүү дээ. Хийх гэж хичээж байгаа нэгийгээ дэмжих хэрэгтэй. Үнэндээ энийг Батсайан гэдэг нөхөр биш Халтмаагийн хүү бичээд байгаа юм бишүү танил гүтэглэг байна.

  • tamiin togoo (February 11, 2015 2:15:40 pm )

    bid odoo l TT ergeltend oruulahgui bol bidnees ih nvvrsnii nootstei uls zondoo bna tegeed ch nvvrsiig orloh shine energiin vvswervvd odor bvr saijirch nemegdej bna ene hvnd ezemshih huwi bhgui harin hvm ezemshdeg bvleg hvmvvsiin zahialgaar ard tvmniig taltsuulahaa bolitsgoo ene ajilaag vrgeljlvvlehiig ni bi demjij bna

  • Зочин (February 11, 2015 2:28:07 pm )

    Их хурлийн даргаа та бодить байдлийг мэдэж байгаа анхааралдаа аваараа ард нь сайханбилэг баярцогт байгаа шүү

  • Anonymous (February 11, 2015 3:44:05 pm )

    Боломжийн хэмжээнд том харж бичсэн байна, гэхдээ үүнтэйгээ төмөр замаа сайн холбох байсан юм, Монголуудын 98 орчим хувь нь мэдээлэлгүй, мэдээлэлтэй байсан ч түүнд дүн шинжилгээ хийх чадваргүй байна, Энхсайхны яриад байгаа төсөл хэрэгжвэл Монгол улс 2017 онд дампуурлаа зарлах нь ойлгомжтой болно.

  • Anonymous (February 11, 2015 3:45:45 pm )

    БНХАУ ын төрийн тэргүүн М.Энхсайхныг манай Бээжин залуу гэсэн байдаг билүү

  • Ganaa (February 11, 2015 3:56:16 pm )

    Ireeduid nuurs hereglehee bolino sh dee.Nuurs tuleh hortoi geed nuursnii heregleegee bagasgah bodlogo bariad bgaa sh dee.Mongol, Oros,Avstrali nuursee Hytatdad borluulah geed orsoldoj bgaa sh dee.Manaih nuursee zarahgui,horsondoo hadgalaad yu hojih ve?Ydarsan ediin zasagt nuurs zarj nemer bolohgui um uu?Orosin hurgen H.Battulga orosuudin nuursiig borluulah gej manai Mongolchuudin emzeg sedveer dalimduulj iim zahialga hiigeed bh shig.Gehdee bas tsoohon hun amtai manai oron hujaa oruulahgui biznes hiih ymar arga bna?Oruulaad irsen hujaa naraa gargah gej bas boon asuudal? Yaval deer ve?Mongo olmoor bdag,hujaa oruulmaargui bdag.Asuudaltai umaa.

  • SAIN (February 11, 2015 4:02:23 pm )

    MANAIHAAAN NEGNIIGEE INGEJ BOLOHGI EEE BOLOHGUI BOLOHGUI ENE ZAHILGAT YUMIIG BUU TOOO

  • Ganaa (February 11, 2015 4:07:49 pm )

    Mongolchuudaa bie bienee hundelj,hairlaj surmaar bna’!!!!Ene hun chadaltai,tolgoitoi,yg saihan um hiih gej btal ni Elbegdorj terguutei humuus huivaldaj unagaasan biz dee.Ene hun chini ESaid bsan hun arai ch Mongolin ard tumnii esreg um hiihgui blgui dee.Ene hun chini Mongol hun sh dee.Manaihan arai denduu umaa.Tsoohon Mongolchuud negiigee merj,idej,unagasaar bh um uu? Manai Mongold Ih Ezen Haan shig uhaantai,zangidaj,udirdaj,atgaj chaddag sain udirdagch bdag ch boloosoi.

  • ZOCHIN (February 11, 2015 5:02:05 pm )

    1997 оны хөгийн хуулийг энэ эрхэм зохиолцоод өөрийгөө зөвтгөх гэж ялаа алах талаар сонин тэнэг юм ярьж байсныг эь санаж байна баруун аймагт зам тавих үед мянгуужингийн үлгэр гээд нэг юм яриад явж байсан ер нь ард түмэнд хэрэгтэй юм юу хийсэн юм болоо нэг их санагдахгүй л байна Эд нар яаж ч муу хэлсэн зайлахгүй ээ юу ч хийж чадахгүй шүүдээ хүчээр л хөөж зайлуулах хэрэгтэй

  • Anonymous (February 11, 2015 6:00:41 pm )

    Х.Баттулга гэх гэж байгаад Р.Батсайхан гээд нэрээ тавьсан бололтой.

  • Zochin (February 11, 2015 6:15:11 pm )

    Цеехен монголчууд зев бодолтой нэгийгээ ингэж доош нь хийх ямар хэрэг байнаа. Энэ ойлгомжтой захиалгат нийтлэл бна. Энхсайхан шиг зев бодолтой сийрэг ухаантай хvн монголын терд хэрэгтэй. Энэ хvний оюуны чадамжыг ашиглах хэрэгтэй. Ухаантай зев хvнээ теслийн сайд болгосонд баяртай бгаа иргэн хvний хувьд!

  • Лха (February 11, 2015 6:52:55 pm )

    Санаа зовохоос өөр зүйл хийж чадахгүйдээ маш их харамсах юм.Энэ харин яахын аргагүй үнэн шүү .Үгүй маш муухай улсууд дээшээ гарах юм аа.
    Энэ хүн Монгол хүн
    Эх орондоо хайртай хүн
    мөн үү ?

  • Иргэн (February 11, 2015 7:12:21 pm )

    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.

  • Иргэн (February 11, 2015 7:12:42 pm )

    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

    Хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. Харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. Энэ бол хууль. /Фридрих Ницше/

    Улс төр гэдэг бол цустай гар шаардсан бохир ажил. /Нобелийн шагналт Конрад Лоренц/

    Улс төр бол жинхэнэ асуудлуудаас нь хүмүүсийг хөндийрүүлэх урлаг юм. /Поль Валерий/

    Ухаан солиотой хүнд илд бариулах
    Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/

  • Иргэн (February 11, 2015 7:13:02 pm )

    Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу. Ямарч агуу үзэл санаа гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. Нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. Өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. Өөрөө өөртөө туслаж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. Өөртөө туслахын ухаан нь тэр улсын бүх ард нийтийн онцгой шинж болж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь нэгэн улсын хүчийг харах хамгийн зөв хэмжүүр болдог. /Самуэл Смайлс/

  • Иргэн (February 11, 2015 7:14:50 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, газрын лиценз, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 ярьж байна.

  • Иргэн (February 11, 2015 7:15:13 pm )

    Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг)

  • Иргэн (February 11, 2015 7:15:38 pm )

    Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.

  • Anonymous (February 11, 2015 7:31:55 pm )

    Anonymous (2 сар 11, 2015 10:46:32 am )

    Hytad hun hezee ch Hytad aa l gedeg yum sh dee. Bayartsogt, Enhsaihan

  • зочин (February 11, 2015 8:36:55 pm )

    ингээд байвал Монгол хэзээ ч хөгжихгүй

  • ГАЖИГ МАЖИГ (February 11, 2015 9:38:33 pm )

    Энд бичсэн зуйлийг уншсан чинь… нээрээ М.Энхсайхны нураасан зуйлийг яг л унэн биччих сэн байх юм.Ямар сонин юм бэ? Хужаагийн хуухдээс хужаа санаа л гарна. Яах ч аргагуй хятад санаа цухалзаад байх шиг санагддаг байсан боловч, арай ч угуй байлгуйдээ гэж бод дог байсан юм. Энэ бичсэнийг уншаад еерийнхее бодлын зев байсанд аргагуй л итгэлээ.

  • ЗОЧИН (February 11, 2015 10:55:57 pm )

    ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН НЭГ ММС КОМПАНИ ХОНКОНГИЙН ХӨРӨНГИЙНБИРЖ ДЭЭР БҮРТГЭЛТЭЙ, ХУВЬЦАА НЬ ЧӨЛӨӨТЭЙ ХУДАЛДААЛАГДДАГ, ТЭНДХИЙН ХУУЛИАР АЖИЛЛАДАГ ТЭНД ТАТВАР ТӨЛДӨГ, НЭЭЛТТЭЙГАДНЫ ХУВЬЦААТ КОМПАНИ ЮМ, МАНАЙД БҮРТГЭЛГҮЙ, МАНАЙ ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ, ХУВЬЦААГАА ХЭЗЭЭД Ч БҮГДИЙГ НЬ ЗАРААД АЛГА БОЛОХ МАГАДЛАЛТАЙ КОМПАНИ ЮМ. ЭНЭ ТОХИОЛДОЛД ТТ-Д МАНАЙ ТӨРИЙН ОРОЛЦОО 0.000 ХУВЬ БОЛЖ ТӨМӨР ЗАМ, ОЛБОРЛОЛТ, БАЯЖУУЛАЛТ, ТЭЭВЭР, БОРЛУУЛАЛТ БҮГД ШИНХУАГИЙН 100 ХУВЬ МЭДЛИЙН БОЛНО,ДОТООДЫН Х/О-ч 51 ХУВИЙН 57.7 ХУВь ХЭД ВЭ, ТЭГЭЭД ШИНХУА ДЭЭР НЭМЭХЭЭР МАНАЙ КОМПАНИ БИШ БОЛНО, 51.ХУВЬТАЙ БАЙХ БОЛЗЛЫГ ХАНГАХГҮЙ БАЙНА. ИЙМД Х/О-ИЙГ ДАХИН ШАЛГАРУУЛЖ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БҮР ЭХНЭЭС НЬ ХИЙХ ХЭРЭГТЭЙ БОЛНО. ЭНХСАЙХНЫ ГАДНЫ, ХЯТАДЫН ТАЛД ҮХЭН ХАТАН ҮЙЛЧЛЭЭД, ТЭДНИЙ БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭЭД УЛАЙРААД БУЙГ ЮУ ГЭХ ВЭ. НӨГӨӨ ЮУГААРЧ СОЛЬЖ БОЛОХГҮЙ МОНГОЛЫН ЭРХ АШИГ ХААНА БАЙНА АА.БАС УИХ ЭНД ОРОЛЦОХ, ТЭДНЭЭС АСУУХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ БАЙХ ЮМ.ЭНЭ ОДОО ЮУ ВЭ, ЭНЭ МОНГОЛ ХҮН МӨН ҮҮ , ТҮҮНД МОНГОЛЫН ТӨЛӨӨ ЦОХИЛОХ ЗҮРХ БАЙНА УУ. ТТ-Г ЭРГЭЛТЭНД ОРУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭДГИЙГ МОНГОЛ ХҮН БҮР ХЭЛНЭ, ХАРИН ЗӨВХӨН ОДОО ҮЙЛЧИЛЖ БУЙ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ХЭЛ-РЭЭ ЯВУУЛ, ХӨНГӨН ГООМОЙ ХАНДАХ, АЛДАХ ЭРХ БАЙХГҮЙ ГЭЭД БАЙГАА ЮМ.

  • МОНГОЛЫН УЛСЫНХАА ТӨЛӨӨ (February 11, 2015 11:31:34 pm )

    ӨРӨНД БАРИГДСАН ММС-ЭЭР ГҮҮР ХИЙЖ ЭЦСИЙН ЗОГСООЛ НЬ ШИНЬХУА БАЙХ БОЛНО. ТЭР ОН НЬ БЭЭЖИНД ДУГАРСАН 2017 ОН Ч ЮМ БИЛҮҮ, БИД МОНГОЛ УЛСЫНХАА ОДОО ҮЙЛЧИЛЖ БУЙ ХҮЧИН ТӨГӨЛДӨР ХУУЛЬ, ТОГТООМЖ, ТОГТООЛЫН ХҮРЭЭНД ЭНЭ ГЭРЭЭГ ШИЙДВЭРЛЭХ, БАЙГУУЛАХ ЁСТОЙ. ЭС ТЭГВЭЭС ШУУД ЗОГСООЖ, ШУДРАГААР ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ЭТГЭЭДЭД САНАЛ ТАВЬ.

    • Зочин (February 12, 2015 11:20:27 am )

      МАШ ЗӨВ.ХУЛГАЙЧУУДЫН АРГА НЬ НАРИЙСАХ ТУСАМ АРД ТҮМНИЙ ЭСЭРГҮҮЦЭЛ УЛАМ ГААРДАГ ЮМ ГЭДГИЙГ ЭД НАР ОЙЛГОХГҮЙ Л БАЙНА ДАА.УДАХГҮЙ УХААРУУЛААД ӨГНӨ ӨӨ ГАЙГҮЙ.НОВШНУУДЫГ ЦЭВЭРЛЭХ ЦАГ НЬ ИРЧИХЭЭД БАЙНА.ЭХ ОРНОО АВЧ ҮЛДЭХ ҮҮ ЭНЭ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДАД ӨГӨӨД ДУУСГАХ УУ ГЭДЭГ СОНГОЛТ АРД ТҮМЭНД ИРЭЭД БАЙНА.УРИН ДУЛААН ТЭМЦЛИЙН ЦАГ НЬ Ч ИРЛЭЭ.ОДОО БОСОЦГООНО ОО.АРД ТҮМЭЭН.

  • БЭЛТРЭГ (February 12, 2015 12:16:44 am )

    Энэ Батсайхан гэж сэтгүүлч Женко-гоос овоо хэдэн бор юм авч байж бичиж л дээ. Эсвэл нийтлэлийнхээ доор Х. Баттулга гэж жинхэнэ нэрэндээ ойрхон Батсайхан гэж бичиж л дээ. хэ хэ

  • Энхсайханг дэмжинэ (February 12, 2015 9:48:54 am )

    ийм хогийн хошногоны нүх шиг заваан юм бичиж байгаа, эсвэл бичүүлж байгаа амьтад л өөрсдөө жинхэнэ Монголын нийгмийг НУРААГЧИД мөн шүү ! Хүмүүсээ

  • Энхсайханг дэмжинэ (February 12, 2015 9:50:14 am )

    энэ Р.Батсайхан гэгч захиалгаар бичигч болон цаад захиалж байгаа эзэд нь бүгд нийгмийн хорлон сүйтгэгчид …

  • Dawka 1945 (February 12, 2015 10:04:28 am )

    En muu hulgaich Enhsaihanig orosuudar buudulah bolno..,en zasgin gazar,parlamentad huja tsysan holildson tagnuul gadni gar hol bolson nowsh,shaar,bizdakuud,ydaj baihad en teneg heseg bvleg hvmvvs edniig parzet shimeg ch hachig bolgchloo.Orosin holboni ylsaas tysgai mergen byydag ch zahialj..,en muu 76 gas,bas bus svgnvvdes horoono..,Tun ydahgvi shv,Medee chagnarai mongolchuuda

  • Hoh mongolin vr udam (February 12, 2015 10:06:58 am )

    Alnaaa myy tor barisan hvvrnvdig..,Tsaashn haruulad ognoo

  • Зочин (February 12, 2015 10:21:20 am )

    ХӨӨЕ ТАМИНЬ ЭЭ ЭНЭ ХҮН ЧИНЬ НӨГӨӨ МАНДУХАЙ ЦЭЦЭН КИНОНЫ МАНДУХАЙГ АЛДАГ ЭСМЕЛ ТАЙЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ.ХҮМҮҮСИЙН ХООРОНД ХОР ШИДЭЭД ЯВААД БАЙДАГ ХУЖААГИЙН ҮР ҮНДЭС ДҮРЭЭРЭЭ ГАРААД ИРСЭН ЮМ БИШ ҮҮ??? ҮХЭР МОНГОЛЧУУД АА.

  • Anonymous (February 12, 2015 12:11:52 pm )

    Iim fact tai zyil bichij baihad Enhsaihaniig unuuruud baigaa hymyysiig yu gej oilgoh ve Tavan tolgoin tusul tas buruu zyg ryy gee yavj baina shd

  • Anonymous (February 12, 2015 1:55:53 pm )

    УРД ЗҮГИЙН БУУНЫ НОХОЙ……. 1990-ээд онд яалаа энэ новш газар тариаланг үгүй болгож байсан НОВШ….

  • Иргэн (February 12, 2015 2:09:58 pm )

    Монголийг залгигч 76 та бүхэн ард түмэнийг юугаар ч гийгүүлээгүй Энержи ресурс харин та нарийн оролцоогүйгээр Цогт цэций суманд ямар том бүтээн байгуулалт хийсэн хичнээн хүний ар амьдралыг авч явааг харалган, хулгайч, идэмхий, залилан мэхлэгч,Монголыг идэгч,гадны улс орныг хуулбарлагч нар яаж ч мэдэхэв дэ.Монголын хойч үрсээ, монголоо гэсэн нинжин сэтгэлт ард олон минь дуучин С.Жавхлантайгаа нэгдэж улс орон хойч үе, ирээдүйгээ аварах цаг нь болсон биш үү.

  • Hochinteressant (February 12, 2015 4:53:50 pm )

    Harvaaas hujaa , uher mng-chuud uur hoorondoo zodoldoj bh hoorond umhii hujaa hamag yumiig chin achaad yawlaa

  • шинэ хүн (February 12, 2015 7:07:42 pm )

    Гаднийнхныг үргээчихвэл бид хоосорч өлсөж үхэх болно гэж дээдэс айлдах юм .Тиймээ дээдэст алдагдалтай нь үнэн.Монголчууд малаараа,газар тариалангаараа хэзээч өлсөхгүй.Гагцхүү хүн бүр эрвийх дэрвийхээрээ зүтгэх хэрэгтэй.Энэ намууд юуг ч хайрлахгүй гэдэг нь ойлгогдлоо.1990онд хэн маань юутай байсныг бүгд мэдэх атлаа юунд сонгуулийг шүтэн ядуурцагаана вэ.Юунд нам болон талцаж хүчээ барж бусдын идэш болно вэ.Эв нэгдэл,тэмцэл л чухал болоод байгааг ухаарцагаая.Хуурч олон хувисагчтай тоо хэлж баяжиж аваад гадаадад зайлж байна.Бид хоосон нүхний амсар дээр одон тэмдэгээ зүүчихээд хайрт нам минь хаачиваа авраач гэж хашигралдан үлдэх гэжүү

  • zochin (February 12, 2015 7:14:43 pm )

    Mongold odoo huwi hunii haritsaanii tyhai mash sain huuli gargaj,tuuniigee sain murduulj hewshuulekh heregtei. Mass gadaad medeelel awakh bolomjgui ene ued nariin harituulalsan dugnelteer aliwaa medee medeeleld zow dugnelt hiih bolomjiig n zoriud toorolduulj uas hausan, hunii garal uusel ,uls undesteneer doromjilson iim zahialgat medeeleluud xemjeeneesee heterch dee. Ene bol jinhene aul shuu dee.Hen ch heniigee itgehee bolino bas hen ch uls ,toroo hunldekhee bolino.

  • OYUN (February 12, 2015 8:47:04 pm )

    YMAR XOGIIN NIITLEL SHARELEDEG YM BE BATTULGAAAA

  • Hmm (February 12, 2015 11:20:27 pm )

    yag unendee enhsaihanii gazar 90 onoos hoish hamgiin sn bsn zasagiin gazar bsn ediin zasagiin osolt bitgii tuilshir

  • Oyun (February 13, 2015 5:29:01 am )

    -Xэн нэгэнээ xарааж зүxээд xэрэггүй дээ!!! Өөрсөдийгөө оронд нь тавиад бодоод үз. Цаг xугацаа тэртэй тэргүй зөв бурууг шүүгээд өгнө. Өөрсөдийнxөө мэдрэлийг гамнаа.
    -Монголын төр, засагийг үймүүлээд “Улсыг дампууруулаx” гадны бодлого яваад байна даа. Сайн бодоорой Монголчуудаа!!!

  • Дэмбэрэл. Самбуу (February 13, 2015 5:34:37 am )

    Энэ Энхсайхныг нэгэн хятад нохор ” сайхан бээжин залуу байна” гэж билээ !

  • зочин (February 13, 2015 11:13:09 am )

    СЭТГҮҮЛЧ ТАНД БАЯРЛАЛАА, Хөдлөшгүй баримттай чухал нийтлэл бичжээ. С1- TV- н Цензургүй яриа нэвтрүүлгээр ЗТЯ-н дэд сайд асан Гансүх маш чухал сэдвийг хөндөж ярилаа. Гансүх хуульч хүн болохоор бүх зүйлийг баримт нотолгоотой ярьж бна. Няхуур, ёс зүйтэй хүн болов уу гэсэн ойлголт төрлөө. Их хуралд сууж үлгэрлэх ёстой хүний нэг бн. УИХ-н дарга З.Энхболд өөрөө хийгүй хүн болохоор зөвлөхөө зөв сонгожээ.Харин сэтгүүлч Мөнхбаясгалан ямар сургууль төгссөн хүн бэ. Олон хүн голж бна шүү. . Нэгэнт тодорхой сэдвийн тухай ярих гэж урьчихаад яриаг нь таслаад гүйцэд яриулдаггүй . Аар саар, хов живээр ярилцлага авсаар байгаад сурчихжээ. Толгойгоо цэнэглэх шаардлагатай бн. Цаашид арга барилаа өөрчил гэж зөвлөмөөр бна. МҮ-ний TV-н Бүдрагчаагийн Оюунчимэгээс суралц. Б.Оюунчимэгийн ярилцлага иргэдийн сэтгэлд хүрдэг. Мөн иргэдийн дийлэнх нь ЕТV -н fact expect долоо хоногийн тойм, С1-н фокус мэдээг үзээд л болдог. ТV болгоны мэдээллийн нэвтрүүлгийг үзэх цаг завтай хүн ховор бна шүү. Хэвлэл мэдээллийнхэн Монголын том том төслийн талаар иргэдэд мэдээлэл бага түгээж бна. Монголд ашиггүй гэрээ хийх гэж зүтгээд байгаагийн цаана мэдээж ашиг сонирхол. Төрд байгаа улс төр бизнесийн бүлэглэлүүдэд ичих нүүр алга. Улам л улайраад л дайраад байх юм…

  • зочин (February 13, 2015 11:36:35 am )

    ёстой монгол тамын тогооны үлгэр байна даа Хүний мууг эрэгч алдартан гэж тодруулбал үүнийг бичсэн хүн өрсөлдөгчгүй шалгарах байх аа ингэж хүний мууг дуудлаа гээд хэнд хэрэгтэй юм ийм юм бичих гэж хайран цаг зав, мэдрэлээ зориулж байх ч гэж дээ чааваас

  • Монгол (February 13, 2015 1:47:06 pm )

    Энхсайхан бол чадварлаг менежер Түүнийг нь бид ашиглах ёстой. Мөнгөөр захиалгат нийтлэл бичдэг хүмүүсийг яаая гэлтэй

  • Говь (February 13, 2015 10:32:08 pm )

    Энхсайхан их муухай тавлаж инээдэг нь унэн МИ-8ын ослын уеэр…

  • Anonymous (February 13, 2015 11:02:39 pm )

    uls orniig suireld oruulsan, dampuuruulsan uls turchdiig hurungii ni huraagaad, alban tushaalaas ni huuh, dahin uls turd hezee ch oruulahgui baih heregtei. (eswel hediig ni tsaazaar awbal daraa daraagiinh ni hashraad uls orniihoo tuluu unencheer zutgedeg boloh bailgui)

  • Зочин (February 13, 2015 11:47:25 pm )

    Энэ хүнийг Монголын төрөөс хол байлгах хэрэгтэй!!! Элэг буруу Хүнийг хүнд бүү тооц. Араас чинь буудна. Хажууд чинь зогсоод хавирга руу хутга шаана.

  • Ganaa (February 14, 2015 3:39:08 pm )

    Manaihan ymar muuhai bson um be.Ev negdeltei bj,neg negiigee hundleh hairlah gedeg um haachsan um bol,Denduu umaa,BOLIOCH EE.
    Mongolchuud ev negdeltei bol yunaas huchtei.

  • зочин (February 17, 2015 11:11:23 am )

    ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙН УДИРДЛАГУУД АЖИЛЧДАДАА САХИЛГЫН ШИЙТГЭЛ ӨГӨХДӨӨ МАШ ЯЛГАВАРТАЙ ХАНДДАГ. ДАРГА НАРЫН ХЭН НЭГНИЙГ ТАНИДАГ БОЛ ЯМАР Ч АЛДАА ХИЙСЭН АЖЛААС ХАЛАГДДАГГҮЙ ӨНГӨРДӨГ. ЖИШЭЭ НЬ НЭГ АЖИЛТАН ӨМНӨ НЬ АЖЛЫН АЛДАА ГАРГАЖ ЦАЛИНГИЙН 20 ХУВИАР САХИЛГЫН ШИЙТГЭЛ АВЧ ШИЙТГҮҮЖ БАЙСАН АЖИЛТАН 3 САРЫН ДАРАА ДАХИН АЛДАА ГАРГАСАН. ЗҮЙ НЬ ЭНЭ АЖИЛТАН ХАЛАГДСАН ЁСТОЙ. ГЭТЭЛ ЭНЭ ХҮНД ДАХИН ЦАЛИНГИЙН 10 ХУВИАР САХИЛГЫН ШИЙТГЭЛ ӨГЧ БАЙНА ГЭЭД ХАМГААЛААД ӨНГӨРЧ БАЙНА. ДАРГА НАРЫГ ТАНИДАГГҮЙ ХҮН БОЛ АЛДАА ХИЙХЭД ШУУД Л ХАЛАГДДАГ. ДАРГА НАРЫГ ТАНИДАГ ХҮН АЛДАА ХИЙЖ КОМПАНИД 300 САЯ ТӨГРӨГНИЙ ХОХИРЛОЛ УЧРУУЛСАН БАЙХАД АЖЛААС ХАЛАХГҮЙ ӨНГӨРӨӨЖ БАЙНА.

antalya rent a car