АН-ынхан хуваагдсаар. Тус намын хамгийн хүчирхэг гэгддэг “Алтан гадас”-аас хэд, хэдэн гишүүн өрх тусгаарлаж шинээр фракц байгуулаад байгаа.
Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Ерөнхий сайд найзтайгаа нийлээд өсч, өндийсөн “Алтангадас” фракцаа хаяад явсан сураг бий. Тэдний байгуулж буй фракцийн нэр нь “Соёмбо”.
Тэгвэл тэднээс гадна УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Ш.Түвдэндорж, Л.Болд нар нийлж “Жи МОАХ” нэртэй фракцийг байгуулжээ. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд уг фракцаа нилээн олон сарын өмнө байгуулсан гэнэ. Хүмүүс тус фракцийн нэрийг янз бүрээр тайлбарлаж байгаач олонх нь “Жи” хэмээх үгийг жижиг хэмээн тайлж байгаа юм. Гэхдээ уг үг нь жижиг биш “Жинхэнэ” гэсэн утгатай.
Тэд МОАХ фракцийг дүрмийн дагуу байгуулагдсан жинхэнэ фракц биш хэмээн үзэж байгаа аж. Мөн Х.Баттулгыг Эрэлийн намаас орж ирээд МоАХ-ыг өмчилж, дарга нь болсон. Харин бид бол “Жинхэнэ МоАХ” гэж байгаа юм байна.
Х.Баттулгын хувьд УИХ-д орж ирэхдээ Б.Эрдэнэбатын буюу Эрэлийн намаас орж ирсэн байдаг. Гэхдээ явцын дунд Б.Эрдэнэбатыгаа хаяад АН-д элссэн. Нэг хэсэг Сингапураас Монголдоо ирж чадахгүй болж, хууль цагдаагийнханд баригдах хүртлээ асуудалд орж байхад нь АН ивээлдээ авч хамгаалж үлдсэн гэдэг.
Нэрнээсээ эхлээд үгүйсгэсэн, сөргөөлдсөн тус фракцынхан өөрсдийгөө хүчирхэг байж чадна хэмээн үзэж байгаа гэнэ. Ш.Түвдэндоржийн хувьд өнгөрсөн хавраас Х.Баттулгатай харилцаа муутай болсон байдаг. Тодруулбал, Х.Баттулгыг “давхар дээл”-ийг эсэргүүцээд Засгийн газрын гишүүнээсээ сайн дураараа огцорсон үед Ш.Түвдэндорж түүнээс зайгаа барьж оронд нь сайдын суудалд нь очоод суучихсан. Үүнээс болж Х.Баттулга Ш.Түвдэндоржийг урвагч хэмээн дуудаж байсан удаатай.
Тиймээс тэрбээр харилцаагаа бүр салгаж уг фракцыг толгойлон байгуулжээ. Ц.Оюунгэрэл, Ш.Түвдэндорж нарын хувьд МоАХ-д харъяалагдаж байгаад Алтангадас руу орсон. Харин Л.Болд, Г.Батхүү нарын хувьд Чандмань хэмээх шинэ фракцад байсан билээ. Тэднийг өрх тусгаарлахад УИХ-ын дарга З.Энхболд нөлөөлсөн байх магадлалтай аж. Учир нь З.Энхболд АН доторх “Шонхор” фракцийг тэргүүлдэг. Одоо АН-ын даргын ажлыг гүйцэтгэж байгаа. Тэгэхээр тус нам доторх эрх, мэдэл нь улам их болсон гэсэн үг. Тиймээс өдрөөс өдөрт сульдаж байгаа Алтангадас фракц З.Энхболдоос болж бүр хүчгүйдэхээс нь өмнө гарч мөрөө хөөхөөр шийдсэн бололтой юм.
24tsag.mn
Холбоотой мэдээ
-
Шинжээч (February 09, 2015 1:18:14 pm )
З Энхболд АН-ыг удирдаж барахгүй л болов уу.Тэр өөрөө фракц байгуулах нэг үгээр хэлвэл хуйвалдан завших талаар Монголдоо гуравд ордог хүн Намыг хэдхэн хүний арьсаа хамгаалах бамбай болгочих вий л гэж бодох юм.
-
Anonymous (February 09, 2015 2:19:26 pm )
Kkk. G spot- iin fractsi yum bishuu. Kkkk
-
баатар (February 09, 2015 4:37:26 pm )
Болд Оюунгэрэл дахин Х А Н -УУЛ ЧУУД ДЭЭР ирэх гар
-
монгол араншин (February 09, 2015 7:28:11 pm )
фракц байгуулаад яахав дээ би, миний нөлөөлж чадах хүмүүс алуулж байсан ч,алт оппшор дансанд хийж өгсөн ч ардчилсан намын төлөө саналаа дахиж өгөхгүй
-
ЗОЧИН (February 09, 2015 7:50:17 pm )
Яг унэн, алт опшор дансанд хийсэн ч, алж устгана гэж сурдаалсэн ч ардчилсан намын телее ахин хэзээч санал егехгуй юмшуу. 1989 оноос хойш ардчиллыг дэмжсээр элгээрээ мелхлеедее. Одоо л болье чи минь!!!!
-
-
bayara (February 09, 2015 8:22:26 pm )
yag unen ahij ene ulsig buu songo oi gutmaar hudalch luivarchid 25 jil oodiin nar harsangui uls hogjij ard tumen setgel taiwan saihan awidrah hangalttai jil tewcheer ene hureed duusaj bna bid yawar ulsad awidaraad bnaaaa ene oyungerel bol buuuuur zailaaaaaaaaaaaaaaaa
-
dandar max (February 09, 2015 8:38:30 pm )
Muu muu l gene ardiin namiin ued mongolchuud maani zovhi ni uuduu bjdee.odoo jinhene guilagchin bolj bndaa
-
МОАХ (February 10, 2015 1:29:32 am )
ЭНЭ 4 ИЙГ ДАГАХ ЭРГУУ ТЭНЭГ БАЙХГУЙ ДЭЭ
8 Comments