antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 8, 2015 Comments are off

Мөс нимгэн байгааг анхааруулав

нийтлэсэн Admin

mostsomroh2015 оны нэгдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас харьцангуй дулаан байсантай холбоотойгоор гол мөрний мөсний зузаан өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10-40 см-ээр нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.  Хөвсгөлийн уулсаас эхтэй Бүгсий, Хэнтэйн нурууны баруун хажуугийн Хараа гол, Дархан-Уул аймаг орчимд болон Сэлэнгэ мөрний эхээр мөсний зузаан өмнөх 10 хоногоос 2-5 см, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10-40 см-ээр нимгэн мөсөн бүрхүүлтэй тухай мэдээг Ус судлалын сектороос ирүүлсэн байна. Харин цас их орсны улмаас улсын болоод орон нутгийн чанартай зам, даваа хаагдсан тохиолдол гараагүй байна.

2015 он гарсаар Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Булган аймгийн Орхон сум, Ховд аймгийн Чандмань сум, Нийслэлийн Баянзүрх, Налайх дүүрэгт автомашин голын мөс цөмөрсний улмаас явах боломжгүй болсон тухай дуудлагаар аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс ажиллаж 25 иргэний амь, нас, эд хөрөнгийг авран хамгаалжээ.  Иймд Монгол түмний сар шинийн баяр ойртож хот, хөдөөг зорих иргэдийн хөдөлгөөн ихсэж байгаа энэ үед иргэд баталгаат зам, гүүрээр зорчих, гол мөрөн дээгүүр зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car