antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 8, 2015 7 comments

Занданшуулсан шарилыг нутагт нь шүтээн хэлбэрээр зална

нийтлэсэн Admin

zandanshuulsanhunНийслэлээс занданшуулсан шарил олдож монголчуудыг байтугай дэлхий нийтийг дэлдийлгэсэн явдал болсон. Тэгвэл өчигдөр энэхүү шарил ямар хүнийх байсныг тогтоож, асуудал нааштайгаар эргэж, ном журмын дагуу сайн үйлсийн талд ирснийг ажлын хэсгийнхэн хэллээ.

Занданшуулсан шарил нь Архангай аймгийн Цахир сумын нутаг, Содномдаржаа уулын энгэрт 200 гаруй жилийн түүхтэй бунхлагдан оршиж байжээ.

“Өвгөн гэсэр лам” хэмээн олноо өргөмжлөгдсөн их хувилгаан багшийнхаа бунханы дэргэд 3-4 метр зайд түүний баруун гарын шавь болох Цорж Санжжав ламтны бунхан оршиж байсныг гэмт этгээдүүд хөндөж нийслэлд авч ирсэн байна.

Бунханыг хөндөж шарилыг авсаны дараа бунханы мод чулууг хөндөөгүй мэтээр хуучин хэвэнд нь өрснөөс болж шарилыг хэнийх болохыг тогтооход хугацаа алдсан байна.

Түүнчлэн Цорж Санжжав ламтанг 70 орчим насанд бие барж, жанч халахынхаа өмнө шавь нартаа өөрийн багш Гэсэр ламын бунханы дэргэд бунхлахыг хүссэний дагуу түүнийг зандашуулж Содномдаржаа уулнаа бунхалсан байжээ. Багш ламтан Гэсэр хувилгааны хувьд 80 гаруй насандээ бие барсан бөгөөд өөрийн төрсөн Хөх нуурын Содномдаржаа уулнаа гурван онийн дундах онь дээр 108 муу зүйлийн оноог хааж, газрын улаан албингийн гүйдлийг хааж, түмэн олны сайн сайхны тулд үеийн үед сахин хамгаалж байя гээд өөрийгөө тэнд бунхлан оршоохыг гэрээслэжээ.

d37448643ef397d4e8bd533697eb4fb0

Архангай аймгийн Цахир сумын нутаг, Содномдаржаа уулнаа орших багш, шавь хоёрын бунхан

Одоогоор хувилгаан багшийн бунханыг ажлын хэсгийн шинжилгээгээр хөндөөгүй гэж үзсэн бөгөөд ахин нарийн шинжилгээ хийх юм байна.

Занданшуулсан шарилын тухай Гадантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамц хэлэхдээ аливаа нутаг орны уул ус, хүн зоны муу муухай, гай зовлон, гамшиг аюулыг хааж нутгийн иргэдэд ч мэдүүлэхгүйгээр энергитэй бясалгагч хүмүүсийг оршоодог. Харин түүнд гар хүрэх нь байтугай дур мэдэн хөндсөн байх аваас гай барцад, аюул нүүрлэхвий гэхээс болгоомжилж байна гэсэн юм.

Үнэхээр олон зуун жилийн түүхтэй нутгийн онгон шүтээн болсон өвөг дээдсийн бунханыг хөндсөн энэ явдал нутаг ус, хүн зонд ямар сөрөг үр дагавар авсрахыг одоогоор мэдэх боломжгүй юм.

Ямартай ч Цорж Санжжав ламтаны занданшуулсан шарилыг уламжлалын дагуу цэвэрлэж, арчлан нутагт нь буцааж хуучин хэвээр нь оршоох бөгөөд ямар байдлаар шүтээн болгох асуудлыг шат дараатайгаар шийднэ гэдгээ албаны хүмүүс хэлж байна.

Өнөөдрийн байдлаар манай нутаг дэвсгэрээс олдож, илрээд байгаа энэхүү занданшуулсан ганцхан шарил Та бидний өмнө тулгараад байгаа эдийн засгийн хямралыг чирж авчирсан эрх мэдэлтнүүдийг ард олны уур бухимдлаас аврах шүтээн байж мэдэх юм.

Та бидний өвөг дээдэс ямар их ач буянтай хүмүүс вэ.

ум маа ни бад ми хум …

 61734

Ц.Эрдэнэ

Эх сурвалж: www.TODAY.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Nutgiin kharyat ijgen (February 08, 2015 7:23:26 pm )

    Orosiim Buryadiin ivolgiin datsand baidag Itgelt khamba shig tusgai sym baiguulaad shyteed aylal juulchlaliin tom brend bolgokh ni zov baikhaa, Shyteen bolgood zov chyt

  • Лутаа (February 08, 2015 8:51:42 pm )

    бурхан болсон хуний ясыг енделжуулж буриад нар шиг тэнэглэж болохгуй ээ!

  • irgen (February 08, 2015 9:23:51 pm )

    manai heden holduunuudee buryduud iim snaril olcnood yaj suid bolj bailaa getel ene ih tuuh zvgeerl neg hognii savand baij baih uym da .tor zasag yum bodmoor yumda.

  • zocnin (February 08, 2015 9:25:10 pm )

    yg zov ene unen snuu

  • khovdiin zochin (February 08, 2015 9:28:44 pm )

    ongolson bulsh bunhan uhaj ashig olohiig zavdsan teneg hulgaichiin talaar huuj haagad bh yumgvi olon niited jigsheen steerlvvlen vvdnees il gargah htei sh dee.vil laigaa uursduu vvreh estoi .

  • иргэн (February 08, 2015 11:28:38 pm )

    энэ занданшуулсан байдал нь манай өвөг дээдэс ямар мундаг чадалтай байсныг өнөө бидэнд харуулж байна даа

  • tamih yumuu (February 09, 2015 7:34:44 am )

    araich de neg tamihnii hairtsag shig yumnd hiitsen yaduu mgloo gej setgehuun yaduu bna da unendee

antalya rent a car