Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд авто замын ачаалал эрс нэмэгддэг. Үүнийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамж гаргасан. Тус захирамжаар, замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор авто машины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол 2015 оны хоёрдугаар сарын 7, 14-ний бямба гарагт, авто машины улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор төгссөн бол 2015 оны хоёрдугаар сарын 8, 15-ны ням гарагт 10.00 цагаас 20.00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт хийгдэхээр заажээ.
Иймд таны автомашины улсын дугаарлалт сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр замын хөдөлгөөнд оролцохгүй юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.