antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 6, 2015 Comments are off

Тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг www.smartcar.mn цахим хуудаснаас аваарай

нийтлэсэн Admin

mНийслэлийн Мэдээллийн технологийн газраас автомашин, өөрөө явагч хэрэгслийн мэдээллийн нэгдсэн сан байгуулан, татвар төлөлтийн явцыг сайжруулах, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй болгох зорилгоор тээврийн хэрэгслийн татвар хураамж, даатгал, үзлэг оношилгоо, бүртгэлийн нэгдсэн системийг боловсруулж, www.smartcar.mn цахим хуудсыг ажиллуулж байгаа юм. Энэхүү системийг нэвтрүүлснээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд мэдээллиин сангаа нэгтгэж харилцан мэдээлэл солилцохоос гадна иргэд зөвхөн цахимаар тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг бүрэн авах боломжтой болсон.

Уг цахим хуудаснаас та сонирхсон тээврийн хэрэгслийнхээ улсын бүртгэлийн дугаараар нь татвар, албан журмын даатгал, техникийн үзлэг, оношлогооны талаарх мэдээллийг компьютер, гар утас, таблетаасаа (https://itunes.apple.com/us/app/smart-ub/id708807878?mt=8 холбоосоор i-phone, i-pad, https://play.google.com/store/apps/details?id=mn.moco.smartub&hl=en холбоосоор андройд үйлдлийн системтэй утсанд) smartcar  апликейшн татаж суулгаснаар цаг хугацаа, газар зүйн байршлаас үл хамааран мэдээлэл авах боломжтой. Мөн автомашин худалдах буюу худалдан авах гэж байгаа бол тухайн тээврийн хэрэгслийхээ улсын бүртгэлийн дугаарыг оруулж дээрх мэдээлэл аваарай гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car