Нийслэлд байгаа техникийн захуудыг тавдугаар сараас эхлэн хотоос нүүлгэх гэнэ.
22-ын товчоонд баригдаж буй Авто худалдааны цогцолбор нь 1,7 км урт, 130 га газарт баригдах бөгөөд ирэх тавдугаар сар гэхэд үйл ажиллагаагаа явуулж эхлэх юм. Албаны хүмүүс Баянзүрхнийн товчооноос Эмээлтийн давааг давтал нийт зургаан дүүрэгт 200-н автомашины худалдаа болон сэлбэгийн цэг байгаа гэсэн судалгаа гаргасан байна.
Уг ажил анх эхэлж байхад автомашин худалдан борлуулдаг иргэд нэлээд эсэргүүцэлтэй хандаж байсан юм. Учир нь автомашин, сэлбэг хэрэгсэл худалдаалагч аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагааны таатай нөхцөл бүхий талбай байгууламжийг хүсч байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
буяа СӨХ-н дарга (February 06, 2015 3:35:21 pm )
зөвөө зөв
-
Zochin (February 07, 2015 3:02:42 am )
100 ailiin barilgiin zahiig uul ni hamgiin turuund gargah estoi ym bgaa ym
-
зөв амьдрал (February 07, 2015 10:55:12 am )
яг зөв, аль түрүүний ингэх байсан юм. одоо 100 айлын цемент, замасканы худалдааг гаргах хэрэгтэй Налайх руу
3 Comments