antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 5, 2015 18 comments

Казино байгуулвал хөрөнгө оруулагчид хошуурна

нийтлэсэн Admin

527-1423100833imagesЗасгийн газар Казиногийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдvvлэхээр болсон. Хуулийн энэхvv төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт казиногийн vйл ажиллагаа эрхлэх болзол, казино болон тусгай зөв­­шөөрөл эзэмшигчдэд хориглох болон бусад vйл ажил­­лагаатай холбоотой төрийн зохицуулалт, бvрэх эрх, хянал­­тын тогтолцоог бий болгохтой холбогдсон харилцааг тусгасан байна. Тvvнчлэн олон улсын стандартад нийцсэн казино тоглоомын vйл ажил­­лагааг эр­­хлэх­­тэй холбогдсон харилцааг зохицуулах, зохих ёсны хязгаарлалттайгаар зөвшөөрөх, төрийн зvгээс тавих хяналтын тогтолцоо, арга механизмыг тодорхой болгох аж.

Энэ хууль батлагдаж, казиногийн vйл ажиллагааг vvсгэн, хөгжvvлснээр аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжvvлэх, валютын урсгалыг нэмэгдvvлнэ гэж тооцжээ. Учир нь манай улс аялал жуулчлалын өрсөлдөх чадварын vзvvлэлтээр дэлхийн 140 орноос 99-д, Ази Номхон далайн 25 орноос 19-д эрэмбэлэгдэж байгаа бөгөөд 2013 онд Монгол Улсад 417 мянга гаруй жуулчин аялж, энэ салбарын орлого 263 сая ам.долларт хvрч, дотоодын нийт бvтээгдэхvvний 5.29 хувийг бvрдvvлсэн байна. Аялал жуулчлалын салбарын хөгжлийг хязгаарлаж буй асуудлыг шийдвэрлэж, олон улсад өрсөлдөх чадварыг дээшлvvлснээр 2020 онд гэхэд дотоодын нийт бvтээгдэхvvний 14 орчим хувийг бvрдvvлэх зорилт тавьжээ. Энэхvv зорилт хийгээд ач холбогдлыг хууль санаачлагчид судалж, тооцож гаргасан. Харин хуулийн төслийг өргөн барих сургаар казино Монголд хэрэгтэй эсэхэд санал хуваагдагсад олон болов.

Казиногийн туршлага бий

Энэ төрлийн хуулийн талаар бид анх удаа сонсож байгаа юм биш. Өмнө нь 1998 оны нэгдvгээр сард Д.Энхбаатарын санаачилсан Казиногийн тухай хуулийн төслийг баталж байв. Гэвч Х.Хулан, Т.Ганди, Д.Энхтайван нарын 12 хvн “Казино гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодис гэх мэт олон сөрөг нөлөө дагуулдаг учраас хvн ам цөөтэй манай улсын vндэсний аюулгvй байдалд нөлөөлнө” гэж vзэн дээрх батлагдсан хуулийг 1999 оны эхээр хvчингvй болгох тогтоолын төслийг санаачилсан байдаг.

Тvvний дараа 2007 Ц.Шаравдорж, А.Бакей, Батж.Батбаяр нарын гишvvд Хязгаарлагдмал казиногийн хуулийн төслийг санаачилсан ч АН-ынхны шахалтаар дорвитой урагшлаагvй. Сvvлд 2009 онд энэ төрлийн хуулийн төслийг Ц.Цэнгэл, Л.Гvндалай нарын гишvvд санаачилсан ч мөн л бvтэлгvйтэж байв.

Гэхдээ 2003-2004 онд мөрийтэй тоглоомыг зөвшөөрсөн нь гашуун туршлага болж, олон хvн “донтолтоосоо” болж дампуурч, ажил, амьдралаа vгvй хийсэн. Тиймээс зарим хvний хувьд огтоос хэрэггvй гэж vзэх нь ч бий.

Эдийн засагт аль ч талаараа тустай

Казиног чухам аль өнцгөөс нь харж байна гэдгээсээ шалтгаалж, хэрэгтэй эсэх нь хөндөгддөг. Казиногийн тухай хуультай болж, vvнийг байгуулж, хөгжvvлснээр дэлхийн бусад орнууд эдийн засгийн хурдаа нэмсэн тохиолдол бишгvй бий. Тухайлбал, Макао мөрийтэй тоглоомын зах зээлээс 2006 онд л гэхэд 7.0 тэрбум ам.доллар олжээ. Нивада мужийн тоглоомын хяналтын зөвлөлийн мэдээгээр Лас Вегас 2006 онд 6.5, Атлантик хот мөн онд 5.2 тэрбум ам.долларын орлого тус тус олсон байна. Мөн азийн бусад Малайз, өмнөд Солонгос, Филиппин, Камбож улсуудад ч казино хурдацтай хөгжиж, эдийн засгийн эргэлтэд нь эерэг нөлөө vзvvлсээр байгаа.

Тvvнчлэн өнгөрсөн онд Японы парламентаар Казиногийн тухай хуулийг хэлэлцэх vеэр “Казино нь 2020 оны Токиогийн олимпод зориулж баригдах хэдэн зуун тэрбум ам.доллар бvхий ресорт, аялал жуулчлалын бvтээн байгуулалттай эн зэрэгцэнэ гэж хэлж болохуйц ач холбогдолтой.” тухай яригдаж байсан. Өөрөөр хэлбэл гадны улс, орнууд казиног дагаж хөгжих аялал жуулчлал, vйлчилгээний салбарууд болон орж ирэх мөнгөний урсгалыг мэдэрсэн. Тэгвэл манайх шиг уул уурхайгаас өөр тvшиглэх эдийн засгийн тулгуургvй шахам улсад бол казино байх нь зайлшгvй. Тэгж байж гэмээнэ аялал жуулчлалаа хөгжvvлж, ашгаа авч vлдэх нь чухал. Гэхдээ аливаа асуудал хоёр талтай байдагчлан хуулийн төслийг унагачихгvйн тулд “Монгол Улсын Засгийн газар нь тусгай зөвшөөрөл олгогчийн хувьд Казиногийн vйл ажиллагаанд хөрөнгө оруулагчийн хувьцааны төрийн мэдлийн тодорхой хувийг гэрээний vндсэн дээр эзэмших, Засгийн газраас нийгэм эдийн засгийн хөгжил болон vндэсний аюулгvй байдлыг хангах зорилгоор Казиногийн vйл ажиллагаа болон казиногийн талаарх төрийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавихтай холбоотой асуудлыг зохицуулах зэргээр хяналт тавих” аргуудыг суулгасан аж.

Зарим заалтаар аливаа асуудлын хязгаарлалтыг зохицуулж байгаа аж. Тухайлбал 25 наснаас дээш, улсад 20 сая төгрөгийн татвар төлсөн Монгол Улсын иргэнийг казинлд орохыг зөвшөөрөх тухай дурдагджээ. Харин бусад нь холуур өнгөрөх хэрэгтэй. Мөн “Хорооноос казинод нэвтрэх зөвшөөрөл авсан хяналт, шалгалтын байгууллагын ажилтнуудаас бусад Монгол Улсын иргэн, 18 нас хvрээгvй гадаадын иргэд, гэмт хэрэгтэн, эрх зvйн чадамжгvй хvмvvс болон мансуурсан этгээд, Хорооны гишvvд, тухайн казиногийн хөрөнгө оруулагч, гvйцэтгэх удирдлага болон ажилтнууд зэрэг хvмvvсийг нэвтрэхийг хориглоно” гэж заажээ. Зарим хvнд энэ мэт заалт таалагдахгvй байх магадлалтай. Гэвч өмнө нь Монголд байгуулагдсан казинод иргэд тоглож, хохирол амссан гашуун туршлагаа санан эдгээр заалтыг оруулсан аж. Юутай ч олон улсад хөгжлийн хурдаа авч, vр ашгаа өгч эхэлсэн казинотой холбоотой хуулийн төсөл манай улсад дөнгөж өргөн баригдах гэж байна. Хэрвээ энэ хуулийн төслийг боловсруулахдаа олон улсад мөрдөгдөж байгаа стандартыг харгалзан тvvнд тавигдах шаардлага, зайлшгvй мөрдvvлэх зvйл, заалтыг нарийвчлан тусгаж, хуулийн хvчин чадлыг алдагдуулахгvй аваас татварын орлого vлэмж нэмэгдэх, улс орны эдийн засгийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулна. Өөрөөр хэлбэл, хууль эрх зvйн орчны зохицуулалтаа сайн хийсэн тохиолдолд хөрөнгө оруулагчид өөрсдөө бусад бэлтгэл хийгээд тоглогчдоо дагуулан ирдэг ажээ.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Зочин (February 05, 2015 7:59:40 pm )

    Үр дагавар нь маш аюултай, өөр хөгжүүлэх шаардлагатай олон салбар бна.казино л биш шүү.эсэргүүцэж байна.

  • ЗОЧИН (February 05, 2015 8:29:30 pm )

    КАЗИНО байгуулбал ОЮУТОЛГОЙ шиг л гадныхан эзэмшсэн, тэгээд херенгее хамгаалах нэрээр монголыг БООМИЛОХ биз!!!

  • Батбилэг (February 05, 2015 8:31:26 pm )

    Дэмжээд байх зүйл бишээ бохир аргаар олсон мөнгөөрөө зугаагаа гаргах сонирхолтой хүмүүсийн үйлдэл төрөөс төрсөн тэр бумтнуудал хэрэгтэй байх

  • Anonymous (February 05, 2015 9:14:52 pm )

    xen ch togloj bolno

  • irgen (February 05, 2015 9:39:15 pm )

    Mash zuv demjij bna . mongol khun oruulakhiig l khoriglood boloo . kazinog dagaj uilchilgeenii mash olon salbar khugjino . aliin bolgon iim balai baidlaaraa khereldej suukh ve . bolokhgui bol boliulchikhna l biz dee

  • зочин (February 06, 2015 12:34:54 am )

    за ингээд монгол хүн орохыг хориглох тухай яриа эхлэнэ.монголчууд хүн биш боол юм бишүү.еврэй хүн нохой хоёр орохыг хориглоно гэдэг шиг л юм болохнээ.

  • зочин (February 06, 2015 12:39:30 am )

    Монголд казино нээхээр гадныхан орж мөнгөө алдах нь маш цөөн.учир нь казино мөнгөө хэн дуртайд нь тараах гэж ажилладаггүйг тэд мэднэ.манай хэдэн хөөрүү баячууд л хамаг юмаа тавиад тууна.гэтэл тэр казино нь гадаад эзэнтэй учираас мөнгө нь монголд үлдэхгүй.зугаа цэнгэл янхан хайж байгаа гадаад хүн хэзээ ч зөв хөрөнгө оруулалт хийхгүй .найдваргүй гаж донтон эсвэл хар тамхичид байх учираас.

  • зочин (February 06, 2015 12:41:45 am )

    Казиногоос болж ямар хохирол амссан билээ.урьд нь аргаа бараад л зогсоогоо биздээ.ашиг олоод жаргах байсан бол хаахгүй байх байсан.

  • зочин (February 06, 2015 12:45:12 am )

    Монголд амьдарч байгаа солонгос болон бусад гадныхан ямар их эх оронч хүмүүс билээ.тэд монголын дэлгүүрээс ганц ширхэг давс авдаггүй.зөвхөн солонгосынхоо барааг авдаг.уух усаа хүртэл .магадгүй зарим нь усанд орох усаа солонгос усаа авч хэрэглэж байгаа байх шүү

  • зочин (February 06, 2015 12:49:58 am )

    Монголын баялгыг цөлмөж монголчуудыг хамгийн бага цалингаар ажиллуулж байгаа гадныхан үнэндээ дээр үед америкчууд африкаас боол авч цагаан арьстнуудад зарж боолчилж байсанаас дор байгаа шүү.худлаа гэвэл өнгөт арьстан хүмүүсийн тэмцэлтэй кинонуудыг үзээрэй хүмүүсээ.гадныхан бидэнд хар арьст боолоос дор хандаж байгаа шүү.

  • зочин (February 06, 2015 12:52:02 am )

    Солонгос монгол залууг дэлгүүрийн хаалгыг нь хаасангүй гэж зодсоор байгаад алж байхад манай 76 болон түүний хамаатан садан үр хүүхэд нь монголын мөнгийг солонгосын казинод цацаж явсан шүү.

  • зочин (February 06, 2015 12:54:53 am )

    Хамгийн сүүлд солонгос дохтой залуу өвчнөө тараагаад монголчуудыг доромжлоод ямар ч гэмгүй өнгөрч байна.гадны дохтой элдвийн муухай өвчтэй хүмүүсийг бодлоготойгоор нааш нь явуулж биднийг устгаж цөөрүүлж байгаад газар нутагт минь эзэн суух санаа байгааг олж хараачээ ард түмэн минээ

  • зочин (February 06, 2015 12:57:45 am )

    Сүүлийн үед солонгос хятадууд хайгуулын хамаг лиценз авч байна.мөн байр орон сууц газар маш олноороо худалдан авч байна.төр засгийнхан тэднийг цөөхөн хэд гэж хэлээд өмөөрөөд сууж байхад үнэндээ тэрбумаар тоологдох хүнтэй газрын цөөн хэд монголын хүн амаас илүү байх боломжтой шүү дээ

  • Zochin (February 06, 2015 1:34:11 am )

    Yag ene mulguu tsus ni oirtson uher mongolooroo duusah geed baigaa joohon davhraga baina neg l ih eh oronch hashir muu sanaatai baasnuud tegvel ingeh baih inguul tegchih ni ee hereggui gej dandaa soliorno kazino yagaani gudamj baihgui oron delhii deer Mongol l baina juulchin irehed uzeh yum yuuch baihgui zugaatsah yum yuuch baihgui baahan donsolgootoi shorootoi zamaar yavj yavj yuuch uzehgui uhtelee yadraad butsdag ayalal juulchlal gedeg odoo arai uur tuvshind ochson mongol bahi baidgaaraa emneleg huuli hyanaltin door baidag yagaan gudamj ni zambaraagui bie unelehiig hyazgaaraldag doh belgiin zamiin uvchniig taslah gants arga mun juulchidiin sonirholiig tatdag manai gishuud icheed ene huuliig sanaachlah amitan baihgui yumshig er ni mongol iim het undserheg gehuu het devil gehuu iim yumnuudaas bolj hugjihgui mongolchuud hardalt serdelt matah hunii ul shagaih hunii muud durlah hov jiv huutsulduh haraah ataarhah arhidah zodoldoh hereldeh zavhairah ee buu uzegd esun shid burdeed odoo tamiin oron bolchood baina mongol hun ene delhiin hamgiin MUU HUMUUS yuun hujaa!!!!!!!!

  • зочин (February 06, 2015 8:22:17 am )

    Энэ ямар эргүү мал вэ.манайх шиг жижиг оронд хүмүүсийг аль болох зөв төлөвшилтэй зөв амьдралын хэмнэлээр амьдруулах хэрэгтэй гээд байхад мал царайлаад байх юмаа.өнөөдөр монголчууд гаднаас ирж байгаа иргэдийг хянаад оруулж чадахгүй дохтой хүмүүс ор ирээд байна.3 сая хүний эрүүл мэнд эрсдэл дунд байна.тэр дохтой хүмүүс чинь ягаан дэнлүүний гудамж байсан байгаагүй хүссэн хүндээ дохоо халдаая гэвэл халдаана.ер хар тамхи хамар луугаа чихэж янхан тэвэрч хэвтмээр байгаа бол монголоос хол очиж хийгээрэй.улс эх орноо өрөнд оруулж бузарлачаад сэтгэл нь ханахгүй монгол охид хүүхнүүдийг харийнхантай нийлж бузарлах гээ юу.

  • зочин (February 06, 2015 8:29:12 am )

    Чиний охин чиний үр удам янхан болоорой гэж хараая.чамд зугаа цэнгэл хэрэгтэй бол өөрийнхөө охиноо шаагаараа новшоо.их юм мэддэг царайлж хуцах нээ.гадныхан хөгшин янхантай унтах гэж хамаг мөнгөө үрж хэсдэггүй юм.тийм болохоор арван жилийн хүүхдүүд болон амьдрал хөл тавих гэсэн залуу хойч үе минь хүний наймааны золиос болох нь .бид ямар бусад орон шиг40 50 сая хүн амтай юу.тэрбумаар тоологдох газрын эрчүүдийн зугааг гаргах гэж чам шиг эргүүнүүд жирийн охидыг хулгайлж байгаад зарж мөнгө олох нь тодорхой..

  • зочин (February 06, 2015 8:30:12 am )

    МОНГОЛД КАЗИНО ХЭРХЭВЧ БАЙГУУЛЖ БОЛОХГҮЙ.

  • Anonymous (February 06, 2015 1:52:09 pm )

    Мөнгө,гэмт хэрэг,хар тамхи үнэртсэн тийм л орчинтой эд шүү дээ.Монголчууд казиногоос нэг их мөнгө олоод,тэр нь хөгжил дэвшил болохоос илүү мафи,гэмт хэргийн сүлжээ бий болж,хөөрхий монголчуудын зовлон нэгээр нэмэгдэнэ дээ,харж байгаарай..

antalya rent a car