antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 4, 2015 10 comments

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлгээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүллээ

нийтлэсэн Admin
saihanbilegУИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэгт хандаж “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгын талаар болон төрийн албаны мэргэшсэн албан хаагчдыг ажлаас халж байгаатай холбогдуулж хэвлэлийн бага хурал хийж, мэдэгдлийг Ерөнхий сайдад хүргүүллээ. Тус мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД
ЧИМЭДИЙН САЙХАНБИЛЭГ ТАНАА
Мэдэгдэл хүргүүлэх тухай

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлгээс дараах асуудлаар мэдэгдэл гаргасныг үүгээр хүргүүлж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” нэрийн дор иргэд олон нийтээс үүрэн холбооны хэрэгслээр санал авах болсноо зарлалаа. Таны санал болгож буй ямар нэг хувилбаргүй, тулган шаардсан асуулт бүхий энэхүү санал асуулга нь иргэд, олон нийтийн хүсэл зорилгод харшилсан, монгол хүн байгалийн баялагтаа эзэн суух эрхийг хасах гэсэн хууль бус үйл ажиллагаа боллоо гэж үзэж МАХН-МҮАН-ын “ШУДАРГА ЁС” эвслийн бүлэг эрс эсэргүүцэж байна.
Ард нийтийн санал асуулгын тухай хуулинд бүх нийтийн санал асуулгыг зөвхөн төрийн дотоод болон гадаад бодлогыг тодорхойлохтой холбоотой асуудлаар Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар явуулна гэж заасан байдаг. Гэтэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та дээрх хуулийг илтэд зөрчиж, санал асуулга явуулсан нь цаанаа улстөр бизнесийн бүлэглэлийн захиалгат ажиллагаа боллоо гэж хардахад хүргэж байна. Үндсэн хуулийг зөрчиж явуулсан санал асуулгадаа “Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох, эсвэл зардал хэрэглээгээ бууруулж эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох” гэсэн асуултуудыг эдийн засгийн хүндрэл бодитоор нүүрлэсэн энэ үед иргэдээс асууж байгаа нь Оюутолгойн алт зэсийн орд газарт эзэмших Монголын талын хувийг үнэгүйдүүлж гадныханд нэн хямд нөхцөлөөр худалдах санаархлыг агуулж байгаа бөгөөд энэхүү бохир үйлдэлийнхээ бурууг эзэнгүйдүүлж хариуцлагаас бултах гэсэн ноцтой үйлдэл боллоо.
Түүнчлэн улс орны эдийн засаг хүндрэлтэй энэ үеийг далимдуулан улс төрийн шалтгаантайгаар төрийн албаны мэргэшсэн албан хаагчдыг халах, албан тушаалын наймааг хөхүүлэх, бохир мөнгө босгох хэрэгсэл болгон хавтгайруулж байгаа нь Монгол төрийн дархлааг сулруулж, төрийн албаны залгамж шинж чанарыг алдагдуулах үндэсний аюулгүй байдалд хор хохиролтой үйлдэл боллоо гэж үзэж байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та эдийн засгийг хямралаас гаргаж, улс орноо хөгжлийн замд хөтлөх үүрэг хүлээж тангараг тавьсан Засгийн газрын тэргүүний хувьд энэхүү зохиомол дүн гаргасан санал асуулга болон төрийн мэргэшсэн албан хаагчдыг олноор нь халах бусармаг үйл ажиллагаагаа нэн даруй зогсоож нийт ард иргэдээсээ уучлалт гуйхыг шаардаж байна.
МАХН-МҮАН-ын “ШУДАРГА ЁС” эвсэл мөрийн хөтөлбөртөө байгалийн баялагт ард түмэн эзэн нь байж, түүнээс гарах үр шимийг иргэдэд тэгш хүртээхийг заасан. Оюутолгой, Тавантолгойн төсөл хөтөлбөрүүдэд ард түмэн хяналтаа бүрэн тогтоож, шударга зарчмаар хувиарлах нь эдийн засгийн хямралаас гарах том алхам төдийгүй монгол хүн эх орондоо элбэг хангалуун амьдрах гол үндэс юм. Тиймээс ядуурал дээд цэгтээ хүрч, ард түмний амьдрал хүнд байгаа энэ үед ард түмний нэрийг барьж, амин хувь, тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигт үйлчилсэн бусармаг үйлдлээ нэн даруй зогсоохыг УИХ-дахь МАХН-МҮАН-ын “ШУДАРГА ЁС” эвслийн бүлэг шаардаж байна. Хэрэв Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг та эдгээр үйлдэлдээ дүгнэлт хийж дээрхи буруутай үйл ажиллагаагаа таслан зогсоохгүй бол цаашид шаардлагатай улстөрийн бүхий л арга хэмжээг авч ажиллах болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
БҮЛГИЙН ДЭД ДАРГА                                       З.БАЯНСЭЛЭНГЭ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • bnaa (February 04, 2015 8:02:51 pm )

    Saihanbilgiin sanal asuulaga gej heleed baigaa zuil sanal asuulaga bish ooriinhoo bodliig tulgaj baigaa asuudal bna ternii orond ter oyutolgoin gereegee oorchilj eh orondoo ashigtai bolgoh heregtei hunii hund eh ornoonihoo baylagiig ymarch hynaltgui odor shongui zoolgood baij ymar ch ashiggui geed baigaa uchiraa tailbaral ene chini huuhed huurch baigaa yum shig eh ornii maani baylaga ter ih alt erdenesee bid yagaad delhiin zah zeeliin hanshaar unelj bolohgui baigaa yum be ashigaa dalduur oorsdoo avchihaad ard tumend hudlaa yrij baidagaa boli oyu tolgoig 100%toriin omch bolgoj avah heregtei naad sanal gej heleed baigaa chini nogoon uut avay geed ard tumen sanalaa ogj bn gedeg shig hudlaa yrih eh uusver baina

  • Иргэн (February 04, 2015 8:15:22 pm )

    Монгол улсад Ард нийтийн санал асуулгын хууль гэж хууль бий. Ерөнхий сайд Сайханбилэг энэ хуулийг ноцтой зөрчлөө. Тэр үүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой.

  • Иргэн (February 04, 2015 8:16:00 pm )

    Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.

  • Иргэн (February 04, 2015 8:16:25 pm )

    Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг)

  • Иргэн (February 04, 2015 8:16:43 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 ярьж байна.

  • Иргэн (February 04, 2015 8:17:01 pm )

    Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу. Ямарч агуу үзэл санаа гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. Нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. Өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. Өөрөө өөртөө туслаж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. Өөртөө туслахын ухаан нь тэр улсын бүх ард нийтийн онцгой шинж болж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь нэгэн улсын хүчийг харах хамгийн зөв хэмжүүр болдог. /Самуэл Смайлс/

  • Иргэн (February 04, 2015 8:17:21 pm )

    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

    Хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. Харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. Энэ бол хууль. /Фридрих Ницше/

    Улс төр гэдэг бол цустай гар шаардсан бохир ажил. /Нобелийн шагналт Конрад Лоренц/

    Улс төр бол жинхэнэ асуудлуудаас нь хүмүүсийг хөндийрүүлэх урлаг юм. /Поль Валерий/

    Ухаан солиотой хүнд илд бариулах
    Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/

  • Иргэн (February 04, 2015 8:17:50 pm )

    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.

  • Engiin Irgen (February 05, 2015 11:48:03 am )

    Иргэд санал бодлоо илэрхийлэх нь зүйтэй ч одоо арай л дэндэж бнааа. Сонгогдоод хир удсан гэж энэ хүнийг ингэж газар дор ортол нь муулаад бгаамдээ харжил бя л даа ихийг хийж бүтээх ч юм билүү нэгэндээ итгэж сурийдаа энчдооо алийн болгон гайгүй гарах гсэн нэгнийгээ дарах гэсн юм бээ Монголчууд минь жаахан ухаалаг блдаа

  • Зочин (February 06, 2015 12:46:04 am )

    Тиймээ, оюу толгой ужл уурхайтай холбоотой гэрээ хэлэлцээрүүдээ монголд ашигтай хийж чадаагүйгээс хойш яаран тавьж туухын хэрэг байхгүй.ашиглах хамгийн сайн хувилбарыг чамбай боловруулж гүйцэх хүртэл улс орны эдийн засгийг өөр хувилбараар авч хэрэгжүүлэх хэрэгтэй.

antalya rent a car