antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 4, 2015 15 comments

Б.Наранхүүгийн хутгасан бантан Улсын сайн малчинд нөлөөлөв

нийтлэсэн Admin

 naranhuuМонголчуудын уламжлалт Сар шинийн баяр удахгүй болно.  Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар Улсын сайн малчдаа тодруулдаг уламжлалтай. Энэ нь ч малчдынхаа жилийн дөрвөн улирлын хөдөлмөрийг үнэлсэн томоохон үнэ цэнэтэй шагнал гэгддэг.  Өөрөөр хэлбэл, Улсын сайн малчныг тодруулахдаа малын тоо толгойг харахаас гадна хэдэн айл өрх малжуулсан зэргийг харгалзан үздэг.

        Тэгвэл сүүлийн үед Улсын сайн малчин тодруулах асуудал маргаан дагуулсаар байна.  Учир нь Улсын сайн малчин цол тэмдэг шагналыг танил талаараа өгдөг жишгийг эрх мэдэлтнүүд сэдэж байна.  Улсын сайн малчин тодруулахдаа аймаг орон нутгаас нь тодорхойлж, түүнийг яам баталж, Засгийн газарт уламжилдаг.  Тэгвэл аймаг орон нутгаас Улсын сайн малчинд тодорхойлогдсон нэрс яаманд очоод өөрчлөгдсөн тод жишээг дор дурдая. Өчигдөр Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж Улсын сайн малчин, тэргүүний тариаланчидаа тодруулсан сайхан мэдээг дуулгасан.  Гэтэл энэхүү шийдвэрт гомдолтой байгаа зарим иргэд манай сайт руу холбогдсон юм.  Дундговь аймгийн жирийн малчин иргэн хэлэхдээ “ Манай аймгаас таван Улсын сайн малчин шалгарч, нэрсийг холбогдох яам руу хүргүүлсэн.  Гэтэл тэдний зарим нэрсийг өөрчилсөн байна.  Тэр дундаа насаараа мал малласан хоёр хөгшиний нэрийг хасч, оронд нь өөр нэр өгсөн байна.  Үүнд гомдолтой байна” гэсэн юм. Түүнчлэн Дундговь аймгаас Улсын сайн малчинд тодорхойлогдсон нэрсийг өөрийн  албан ёсны сайтдаа гаргасан байна. /www. Dundgovi.gov.mn/

Дундговь аймгийн албан ёсны сайтад тавьсан мэдээллээр Улсын сайн малчинд дараах таван хүний нэрсийг уламжилсан байна.

1.Дэрэн сумын малчин  Ш.Мишигтаяа,

2.Говь-Угтаал сумын малчин  Б.Нямсүрэн,

3.Сайнцагаан сумын малчин Б.Жаргалсайхан,

4.Эрдэнэдалай сумын малчин Б.Цэндбаяр,

5.Баянжаргалан сумын малчин Б.Пүрэв

Гэтэл энэхүү нэрс өөрчлөгдсөн бөгөөд Засгийн газрын хуралдаанаар Дундговь аймгаас дараах малчидыг Улсын сайн малчинд тодруулсан байна.
1.Өлзийт сумын малчин Долгорын Дашжамц
2.Дэрэн сумын малчин Шажингийн Мишигтаяа
3.Дэлгэрцогт сумын малчин Лувсандагвын Эрдэнэбаяр
4.Сайхан-Овоо сумын малчин Баярсайханы Адъяадорж
5.Сайнцагаан сумын малчин Базарын Жаргалсайхан гэх хүмүүс Засгийн газрын мэдээлэл багтжээ.

        Аймгийн сайн малчдыг тодруулахдаа малчид өөрсдийн болзол хангасан тодорхойлолтоо Тамгын газартаа өгдөг.  Энэ дагуу шалгаруулалт явуулж Ш.Мишигтаяа, Б.Нямсүрэн, Б.Жаргалсайхан, Б.Цэндбаяр, Б.Пүрэв нарын нэрсийг яаманд хүргүүлсэн байна.  Дээрх шалгаруулалтад Өлзийт сумын малчин Д. Дашжамц, Сайхан-Овоо сумын малчин Б.Адъяадорж нар оролцсон нь Сайн малчины болзолоо хангаж чадаагүй байна.  Харин Дэлгэрцогт сумын малчин Л. Эрдэнэбаярын хувьд аймагтаа ч тодорхойлолтоо өгөөгүй байна.  Гэтэл дээрх гурван хүний нэр шууд яаманд хүргэгдсэн нь нутгийн иргэдийн бухимдахад хүргэж байгаа аж.  Түүнчлэн дээрх үйл явдал нь аймаг орон нутгаасаа тодорхойлогдсон малчдын хөдөлмөрийг үнэлэх учиртай засгийн эрх баригчид өөрийн дураар хольж сольж, эрх мэдлээ хэтрүүлдэгийг тод жишээ болж байна.  Засгийн газраас зарласан Улсын сайн малчинд тодорхойлогдсон, “шургалсан” гэх нөхдүүд УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн талын хүмүүс гэж бидэнд холбогдсон эх сурвалж мэдээлсэн юм.  Төрийн эрх мэдэлтнүүд өөрийн талын хамаатан, ах дүү, амраг садангаа ямарваа нэг албан тушаал, шагналд шургуулдагын жишээ энэ боллоо.

Д.Анар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • зочин (February 04, 2015 2:50:24 pm )

    энэ явдал хаа сайгүй байгаа дандаа танил тал хардаг хогийн новшнууд үүнээс өөр эд нарт арга чадал байхгүй л дээ хувалз гэж амьтан байдаг дааааааа

  • Anonymous (February 04, 2015 4:34:24 pm )

    Ечуухэн асуудалд хуртэл оролцож будилуулах юм арчаагуй новшнууд ажлаар нь унэлж бгаа юм унэнээрээ явбал яадиийм

  • иргэн (February 05, 2015 9:36:09 am )

    Энэ үнэхээр тийм шүү Аймгийн холбогдох мэргэжлийн байгууллага, удирдлагууд шалгаж, шүүгээд нэрсийг тодруулаад явуулж байхад , яам нь дэмжээд Засгийн газарт хүргүүлж байхад тэд хасах, өөрчлөх ямар шаардлага байнаа. Энэ бол увайгүй муу улс төрчдийн хийж байгаа шоу гэхээс өөр юу гэхийн. Улсын сайн малчин гэдэг шагналын нэр хүндийг шавартай хутгаж, юуч биш болголоо доо

  • baagii (February 05, 2015 4:37:06 pm )

    sain malchidiig aimag aimagt ni shalgaruulaad aimgiin irgediin tuluulugchidiin hurlaar nersiig ni todruulaad yamand yavuuldag bizdee getel zasagiin gazar,yam tamgiin gazartaa ireed buun budlian,luivar,tanil tal,ar uvriin haalga,avilga heel hahuuli,boloh yum.Aimgaasaa irsen ners ni soligdood shal uur humuus garah yum.Aimgiin irgediin hurald orj ireegui nuhuduud bolchihson davhij yavah yum.Budlian hiij bgaa luivarchid bolih tsag ni boloogui yu.Ingeh bsan yum bol aimag oron nutagaas ni nersiig ni shalgaruulj avah shaardlaga bhgui shuu dee…bolimoor ichimeer luivarchid

  • zochin (February 05, 2015 10:29:57 pm )

    Яам толгойлж суугаа майжгий давхар дээлт авгай л хариуцлага алдсан байна шүүдээ.

  • zochin (February 06, 2015 11:31:28 am )

    Hodoonii ugshiltai baij hodooniihnoo chadaad baigaa yum uu. kkk suraagui bish hahuulia bagduulj dee.Er ni hahuuli hodoonoos garaltai baih shuu.Mah, suu,orom, aaruul geed yu es mundah ve kk hoorhii hotiinhon bol tsalingaas tsalingiin hoorond hatsan talh boortsogoo bariltai bish kkk .Hodoonii hahuulchidiin hold uregdchihdeg biz dee.

  • hentii (February 08, 2015 10:16:12 pm )

    hentiigees devshij irsen malchidiig ch luivardsan.Mergejliin yamnaasaa shalgarchihaad baihad zasgiin gazart ireed baihgui bolchihiig yu gej oilgoh ve………………………….

  • Anonymous (February 08, 2015 10:20:48 pm )

    caituutaar garaad bsan ulsiin sain malchin,tarialchidiin ners yagaad alga bolson ve.Neg l notoi bn daa deeguuree

  • Зочин (February 09, 2015 9:27:11 am )

    Үнэнээр нь явчуул яачаад байгаан бол доо Эрхэм гишүүн гуай,

  • Баатар (February 09, 2015 5:02:02 pm )

    Наранхүүгийн сонгуулийн сурталчилгаа аль хэдийн эхэлчихсэн байгааг олон зуйлээс харж болно

  • зочин (February 10, 2015 2:33:01 pm )

    Одоо ийм боловсрол багатай, хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийг УИХ д сонгохоо болихыг олон түмэндээ уриалж байна аа, иймэрхүү хүмүүс юум хийх чадваргүй, муу зүйлд гаршсан учир бид үр хүүхүүд улс орныхоо ирээдүйг л баллаж байна аа, Иймээс боловсролтой, чадварлаг, шинэ хүн сонгохийг уриалж байна

  • zochin (February 12, 2015 9:33:32 pm )

    Turd ajillaagui eej, yuunii hamyran amidragch uvgund houland ni Turiin deed odon bur Hudulmuriin gaviyany odon hudaldaad avaad ugchihsun geed ngaa shdee

  • zochin (February 17, 2015 10:51:17 am )

    narankuu pizdaa chi odoo boliochee

  • зочин (February 23, 2015 1:23:16 pm )

    Бүхэл шатанд эрх мэдэлтэнгүүд наад аргыг чинь хийдэг дандаа л араасаа нэхэл дагал болоод байдаг энэ байдлыг зогсоох хүн, хүмүүс байдаг уу л байхдаа ард түмнээс сонгогдож гараад нутаг усанд нь халтай баймаар юм хөдөөний гишүүд УБ хотод орж ирээд хамаатан садангуудаа дээш нь татаж Төрийн албанд бүх шатанд хөдөөний гишүүдийн хамаатан садангуудаар дүүрсэн арай л болгож байна шүү бүгдийг буцаах хэрэгтэй чирч ирсэн хүмүүсээ аваад зайлах хэрэгтэй шүү

  • zochin (March 05, 2015 3:21:42 pm )

    Iim yumnuud turd baihad bid shudarga yum yariad heregggui ee. Burhan tseerluulsenii daraa shudarga yos togtono.

antalya rent a car