antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 2, 2015 13 comments

Хятадууд орон сууц худалдан авах нь ихэсчээ

нийтлэсэн Admin

Эдийн засгийн хямрал нүүрлэж, иргэдийн худалдан авах чадвар буурахаас эхлээд нийгэмд сөрөг үзэгдлүүд чамгүй олон бий. Энэ хэрээр үнэ нь тэнгэрт хадаж байсан орон сууцны үнэ ч буурсан. Гэсэн хэдий ч метр квадрат нь дундажаар хоёр сая төгрөгийн үнэтэй байгаа орон сууц худалдаж авах иргэд үгүй болсон. Хэдхэн тооны мөнгөтэй нөхдүүд л энд тэнд орон сууц худалдан авч, хөлслүүлж байна. Зорилтот хөтөлбөр хэрэгжүүллээ ч орон сууц жинхэнэ очих ёстой эзэддээ очихгүй байгаа. Харин тэдгээрийн оронд мөнгөтэй нэг нь худалдаж аваад гадаадын иргэдэд хөлсүүлж байгаа юм. Тиймээс өнөөдөр 3-8 орон сууцтай иргэн ч тодроод байгааг эх сурвалж дуулгалаа.

 Хамгийн эмгэнэлтэй нь энэ хямралт байдал, иргэдийн худалдан авах чадвар буурснаар нийслэлд өдрөөс өдөрт олноор босч байгаа орон сууцыг гаднынхан худалдаж авах нь ихэссэн гэнэ. Тэр тусмаа хятадууд маш олон орон сууц авч байгааг ярьсан юм. Өдөр шөнөгүй рекламдаж байгаа “Хурд” групп болон бусад компаниудын барьж гүйцэтгэсэн орон сууцанд өдөртөө л арав хориор тоологдох хятад иргэд орон сууц худалдан авах нь авч, захиалга өгч байгааг ойрын эх сурвалж хэлсэн юм.

 Чамгүй их мөнгөө шавар тоосго болгочихсон “Хурд” тэргүүтэй группууд ч яахав, хятад ч бай япон ч бай хамаагүй баярлаад л борлуулах нь зүйн хэрэг байх. Тэгэж гэмээнэ түгжсэн мөнгөө олж авна. Харин нийслэлийн нүүр царай, утааны эсрэг хөтөлбөрт хамрагдан босч буй орон сууцны хорооллууд нь хятадаар дүүрчихвэл өнөөх зорилго маань юу болох вэ. Хамгийн гол нь энэ 300 гаруй жилийн түүхтэй Монгол Улсын нийслэл маань хятадын нэг хот шиг л болох нь. Энэ нь алсдаа үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд очихыг ч үгүйсгэх аргагүй. Энэ бүгдийг зохицуулах эрх зүйн орчин хэрэгтэй болжээ.

 Хэдийгээр түр оршин суух, иргэншилтэй болох гэх мэт гадаадын иргэдэд зориулсан эрх зүйн орчин бий. Гэтэл ийн олноороо орон сууцны хорооллыг эзэгнэж байгаад анхаарах нь зүйн ёсны хэрэг болов уу. Манай эрх баригчид болохоор орон сууцны тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, нийслэлийн өнгө төрх сайжирч байгаа тухай сайхан бурж байна. Гэтэл нийслэлийн гэр хорооллын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж өдгөө 180 гаруй мянган өрхтэй болсон. Уг нь саяхан буюу 2010 оны статистик баримтаар нийслэлийн гэр хороололд 130 мянга өрх амьдарч байсан судалгаа бий.

Энэ тооноос харвал эрх баригчдын маань яриад байгаа нийсэлийн өнгө төрх сайжираад, орон сууцны тоо нэмэгдэх хэрээр гэр хорооллын өрхийн тоо хасагдаж байгаа хэрэг огт биш. Эсрэгээрээ гэр хорооллын өрхийн тоо нэмэгдэж, өнөөх утаа нь улам л өтгөрсөөр. Харин шинээр сүндэрлэж буй үнэтэй орон сууцны хороололд харийнхан буюу хятадууд л тухалж байгааг харж болно. Энэ тал дээр гарцаагүй эрх зүйн орчин хэрэгтэй байгааг анхаарах цаг болжээ.

Н.Дөл www.unen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • мөнхөө (February 02, 2015 12:07:50 pm )

    гадаадын иргэн өмчлөх эрхийг цуцлах хэрэгтэй .авч л байг улсын орлого болговол таараа

  • 144445555 (February 02, 2015 12:18:40 pm )

    gadnii irgend zarahgui hulsluuleh baidlar huuli gargaa ul hudluh yamarch hurungiig / gazar bair hashaa baishin -ddeh met gadaadad hariyalaltai irgend zarahgui geed huulia gargaa

  • mbo (February 02, 2015 2:16:55 pm )

    hujaa nar dawarch bna shv

  • Z0CHIN (February 02, 2015 3:18:25 pm )

    YANDAA MONGOL TSUS DUUSAH VIDEE EMEGNELTEI TOR YMDAA 3SAY IRGENTEI BOLLOO GEJ BAYARLAAD YAH CH YM BILEE MANII UR HUUHED YANDAA 76 MANGUU MINDEE

  • zochin (February 02, 2015 3:38:34 pm )

    Manaihan teged yahiin yu ch hiij chadahgui baij,..neg l ih tuilshirsan humuus.guihgui zaragdahgui bairiig hen ch avsan yadagiin.

  • ЧИМГЭЭ (February 02, 2015 8:43:20 pm )

    хятадуудад орон сууц газар өмчлүүлж хэзээч болохгүй ш дээ ер нь Монгол орон хятадаар дүүрлээ шдээ яанаа үнэхээр хэцүү юмаа энэ ДЭЭДСҮҮД юм БОДООСОЙ 3-хан сая шүүдээ бид,хятадууд байр худалдаж аваад монгол хүнд хөлслүүлдэг юм билээ би нүдээрээ харсан,хятад хүний авсан байрыг шууд улсын орлого болгох хэрэгтэй

    • Монгол улсын ерөнхийлөгч, УИХ-ын дарга, ЗГ-ын ерөнхий сайд танаа... (February 03, 2015 9:28:34 am )

      Соц-ын үед энэ хятадуудыг олоноор нь хөөж гаргаж байсан шиг визийн хугацаа хэтэрсэн гадаадын ямар улсынх байсан Монгол улсын нутаг дэвсгэрээс хөөж гаргах хэрэгтэй. Гадаадын харъяат иргэдийг хариуцдаг байгууллагууд хууль, хяналтын, хүчний байгууллагуудтай хамтарч жилд 1-2 удаа нарийн хяналтан дор шалгалтыг улсын хэмжээнд компанит ажил болгож явуулж байвал яасан юм болдоо. Монгол улсын ерөнхийлөгч,ЗГ-ын ерөнхий сайд, УИХ-ын дарга гэсэн 3-н өндөрлөг л шийдвэрийг даруй гаргах хэрэгтэй байна. Доор байгаа байгууллагынхаа хоорондын ажлын уялдаа холбоог нягт болгох цаг нэгэнт болсоншүү. Энэ асуудлыг алийн болгон хойш тавьж гадаадын иргэдийг өөгшүүлж байх юм шийдвэртэй алхам хийх цаг нь болсон. Мн иргэдээс гадаадын иргэдийн тухай мэдээллийг худалдаж авч байвал яасан юм. Хятадад очиход л зочид буудлын эзэн нь аль хэзээний мэдээллийг цагдаа, хуулийн байгууллагадаа мэдэгддэг хуультай юмшиг байгаа юмшүү. Хэрэв мэдэгдэхгүй бол уг буудал, байгууллагын хариуцсан эзэнд нь өндөр торгууль тавьдаг захиргааны аргыг ч хэрэглэж болношдээ.

  • САРАА (February 02, 2015 8:50:00 pm )

    ЭНЭ МУУ ХУЖААГИЙН ЭРЛИЙЗ БАЙНА Л ДАА ХЭНЧ АВСАН ЯАДИЙН ГЭХ ШИГ ХЯТАДАА ХАМГААЛААД МОНГОЛ ОРОН ӨМХИЙ ХЯТАДААР ДҮҮРЭХ УЧИРГҮЙ ТЭД ОЛУУЛАА БИД ЦӨӨХӨН БОЛГООТЖТОЙ БАЙХ НЬ ИЛҮҮДЭХГҮЙ ЭНЭ ДЭЭРХ ИРВАА НӨХӨР ХЯТАДДАА ОЧИЖ ШОРОНД НЬ АМЬДАР ЧИ,ХЯТАД ОЛШТРВОЛ ЯМАР ҮР ДАГАВАРТАЙГ МЭДЭХГҮЙ ХҮН ОЛОН ХЯТАДЫНХАА ДУНД ОЧИЖ АМЬДАР ДУРАК МИНЬ

  • баяр (February 02, 2015 8:52:10 pm )

    энэ үнэн шүү хятадууд маш их байр авч байгаа богд ар хятадаар дүүрэн

  • Irgen (February 02, 2015 9:13:35 pm )

    Hujaa hujaa l gen ugaasaaa. Hujaagiin irliiz hurliiz bolchood hoorondoo tenegtehee bolibol taaran shuuu

  • zochin (February 02, 2015 9:57:44 pm )

    hytad hun ih baih hi mongol ulsiin ayulgui baidald noloolno deed zasaglald mash olon hytad bna ted olon bair bariulah ni hytad.n ed.n zasag niigem soeld deer ni mongol.g huch hereglehgui taiban zamaar ezlen abah bodlogod sainaar noloolno gadnii irgend omchloh erhiig huulchilj ogooch

  • Caraa (February 03, 2015 5:45:22 am )

    Хужаа байлаа гээд яадаг ум.энэ тэнэг бодлоо болихгуй бол та ч баяжихгуй улс орон ч дээрдэхгуй би цэвэр монГол хун гэхдээ хятадийн ард тумний ажилсаг занд ,удирдагч нарийх нь ухаалаг бодлогийг хундэлдэг хун

  • зочин (February 03, 2015 4:33:51 pm )

    хурааж ав

antalya rent a car