Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 2 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 9 аймгийн 15 сумын нутагт “Галзуу” өвчний 17, нийт 10 аймгийн 19 сумын нутагт 19 тохиолдол үргэлжилж байна.
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар баг “Тариатын баруун сайр” гэдэг газар малчин Д-н 2 ямаа 2015.01.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн нутаг сумын төвөөс зүүн зүгт 30 км зайтай Жаргалантын ам гэдэг газар малчин Б-н 2 бяруу 2015.01.24-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг “Намаржааны гозгор” гэдэг газар Орхон аймгийн Жаргалант сумын харьяат иргэн Б-н 1 үхэр 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд үхрийн “Хорт салст халуурал” өвчин болох нь;
Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн 12 дугаар гудамжийн 1 тоотод малчин Н.Уламбаярын 1 үхэр 2015.01.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.01.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн нутаг “Цагаан булагт” гэдэг газар малчин М-н 1 үхэр 2015.01.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Цээл сумын Зэгст багийн нутаг “Шээрийн гол” гэдэг газар малчин Н, Н нарын 2 нохой 2015.01.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Өгийннуур сумын Тоглох багийн нутаг “Хар чулуутын-Өвөр” гэдэг газар малчин Ж-н 1 ямаа 2015.01.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.18-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр багийн нутаг “Нарийн” гэдэг газар малчин Н-н нохой 2015.01.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “НЭШМЭ” ХХК-ийн гахайн аж ахуйд 2015.01.18-ны өдөр 1 чоно орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутаг “Дашгайн-Энгэр” гэдэг газар малчин Г-н 1 нохой 2015.01.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сумын Цагаанхад багийн “Нуурын-Эрэг” гэдэг газар малчин Ц-н 2 үхэр 2015.01.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны “Цагаан толгой” гэдэг газар малчин Э-н 3 үхэр 2015.01.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3 дугаар багийн нутаг “Сайрын-Ус” гэдэг газар малчин С-н 1 нохой 2015.01.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.22-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг “ Зүүн залаа” гэдэг газар малчин Г-н 1 үхэр 2015.01.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн нутаг “Гаадан” гэдэг газар малчин Г-н 1 нохой 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг “Гуагийн-Ар” гэдэг газар малчин Д-н 2 нохой 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Рашаант сумын Улааншивээт багийн 9 дүгээр гудамжийн 5 тоотод иргэн С-н 1 нохой 2015.01.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багийн нутаг “Үхэр чулуут” гэдэг газар малчин Б-н 1 ямаа 2015.01.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2-р багийн нутаг “Ногоон хөв” гэх газар нутаглах малчин Д-н суурьт 2015.01.27-ны өдөр 4 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөр дээж авч аймгийн МЭАЦЛ-т шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох “Галзуу” өвчин болох;
Архангай аймгийн Өгийннуур сумын Зэгстэй багийн нутаг Орхон голын бургасанд 1 тэнэмэл нохой 2015.01.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.29-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга багийн “Эрэг мод” гэдэг газар малчин Норовбадамын малын бэлчээрт 1 үнэг 2015.01.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй орж ирснийг устгаж, дээж авч шинжлүүлэхэд 2015.01.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 31, 2015 9:53:15 pm )
МОНГОЧУУДЫН ОЛНОХ НЬ ШУНАЛ ЭРХ МЭДЭЛИЙН ГАЛЗУУ ТУССАН
ОД ХЭМЭЭХ ГАЛЗУУ МЭРГЭН ТҮРГЭН ХЭМЭЭХ ГАЛЗУУ ИХ БАГА ДАРГА ХЭМЭЭХ ГАЛЗУУ ИХ ТОМ ЭРХ МЭДЭЛТЭЙ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ГАЛЗУУ ОХИД ХҮҮХЭНИЙ ЭРЛЭГ ГАЛЗУУ ГЭХ МЭТ
1 Comment