antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 30, 2015 1 comment

Шатахууны 45 хоногийн нөөцтэй байна

нийтлэсэн Admin

benzinУул, уурхайн яам олон нийтийн анхаарлын төвд байгаа зарим асуудлаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид болон тус яамны төлөөлөгчид Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай суманд ажилласан. Мөн Гацууртыг стратегийн орд, “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг УИХ-ын намын бүлгүүдийн хурлаар, Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байгаа талаар мэдээлэв. Гацууртын ордыг старатегийн ордод хам-руулснаар баталгаат нөөц нь50 тонн, тодорхой бус нөхцөлд үр ашигтай байх нөөц нь25 тонн байгааг онцолсон юм. Харин нийгэм эдийн засгийн үзүүлэлт нөлөөний хувьд стратегийн ордын шалгуурыг хангаж байгааг Уул уурхайн сайд Р.Жигжид онцолж байв. Уг ордыг эргэлтэд оруулахад уурхайн зам, дэд бүтэц зэрэг бүтээн байгуулалтын ажил хийх, 1000 орчим ажлын байр бий болж, татвар, төлбөр, хураамжаар 660 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ. Мөн олборлосон алтыг Монголбанкинд тушааснаар Монгол Улсын эрдэнэсийн сан нэмэгдэж, валютын ханшийг тогтворжуулахад чухал нөлөө үзүүлэх аж. Энэ үеэр урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг УИХ-ын намын бүлгүүдийн хурлаар хэлэлцэж байгааг дурдсан юм. Урт нэртэй хуулийн заалт ашиглалтын488, хайгуулын 845 нийт 1333 тусгай зөвшөөрөлд хамрагдсанаас өнөөд рийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа нийт зөвшөөрлийн 48 хувийг эзэлжээ. Улмаар энэ сарын 26-ны өдрөөс эхэлж Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагын өргөдлийн дугаарыг цахимаар авч эхэлсэн байна. Ингэснээр хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн аж ахуйн нэгжийн хувьд өмнөх өргөдлийн талбайтай давхцуулалгүйгээр талбайг сонгож, өргөдлөө гаргах боломж бүрдэнэ. Иймд цахим дугаарыг ажлын нэг өдөр өнжиж (эхний долоо хоногт даваа, лхагва, баасан гаригт, дараагийн долоо хоногт мягмар, пүрэв гарагт) олгохоор тогтжээ. Манай улсын голлох нэр төрлийн ашигт малтмалын олборлолт, экспортын хэмжээ өнгөрсөн онд өмнөх оныхоос өссөн байна. Уул уурхайн салбар өнгөрсөн жилийн эцэст ДНБ-ий18.7, аж үйлдвэрийн салбарын үйдвэрлэлийн 68.7, төсвийн орлогын 21.9, экспортын орлогын 83 хувийг бүрдүүлсэн аж. Татварын орлогоор улсын төсөвт нийт 1.3 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Өнгөрсөн онд 1.3 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Импортын шатахууны 90.8 хувийг ОХУ эзэлж байгаа бөгөөд үүний63 хувийг төрийн өмчит “Роснефть” компани ний-лүүлсэн байна. Засгийн газрын энэ сарын 19-ний хуралдаанаар автобензин, дизель түлшний онцгой албан татварыг нэг тонн А-80-д 252.000, АИ-92-т 259.000 төгрөг, дизель түлшинд 265.000 төгрөгөөр тогтоосон. Үүнээс жилд220 орчим тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлэх аж. Жижиглэнгээр худалдах шатахууны үнэ цаашид тогтвортой байх төлөвтэй байна гэж тус яамнаас мэдээлэв. Шатахууны ердийн хэрэглээний 45 хоногийн нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин65, Аи-92 автобензин 53, дизелийн түлш 46, ТС-1 буюу онгоцны 15 хоногийн нөөцтэй байгааг Уул уурхайн яамнаас мэдээлсэн юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Зочин (January 31, 2015 9:59:45 am )

    ДАВАРСАН КОМПАНИУУДЫГ ДАРАХ АРГА БОЛ ОРОС ХЯТАДЫН 50,50 БЕНЗИН КОЛОНКИЙГ ОРУУЛЖ ИРЭХ АСУУДАЛ БАЙНА ШҮҮ ДЭЭ.ДАЯАРЧЛАГДАЖ БАЙГАА ЭНЭ ЕРТӨНЦӨД БИД ГАНЦААРХАНАА ГЭСЭН ХАРАЛГАН СЭТГЭЛЭЭР ХАНДАЖ БОЛОХГҮЙ.АМЕРИКИЙГ ЦАГААЧИД ХӨГЖҮҮЛСЭН.БИД ДОТРОО ЭВТЭЙ БАЙВАЛ ГАДНЫХАН ОРЖ ИРЭЭД МАНАЙД МӨНГӨ ТӨЛӨӨД АРД ТҮМЭНД ЭЭЛТЭЙ БАЙВАЛ БОЛОО ЮМ БИШ ҮҮ.100 ШАТАХУУН ТҮГЭЭГҮҮР ОРЖ ИРЛЭЭ ГЭХЭД ҮСРЭЭД 1000 ХҮН Л АЖИЛЛАНА ШҮҮ ДЭЭ.БИД ТУСГААР ТОГТНОЛОО АЛДЧИХГҮЙ ШҮҮ ДЭЭ.ТУСГААР ТОГТНОЛ ГЭСЭН ҮГЭЭР АРД ТҮМНИЙ ТОЛГОЙГ УГААГААД ГАР ХӨЛИЙ НЬ БОЙМЛОХ ХҮСЭЛ ГАНЦХАН МОНОПОЛ ХЭДХЭН ХҮМҮҮСИЙН ЭРХ АШИГ ГЭДГИЙГ ОЙЛГООРОЙ.АРД ТҮМЭЭН.ОДОО ЭНЭ АСУУДЛААР АРД ТҮМНЭЭСЭЭ САНАЛ АСУУЛГА АСУУЧИХ.АРД ТҮМЭН ЗӨВШӨӨРНӨ ДӨӨ.ЕС САЙХАНБИЛЭГ ЭЭ.

antalya rent a car