antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 30, 2015 2 comments

8 улстай дипломат харилцаа тогтоохыг дэмжлээ

нийтлэсэн Admin

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015-01-30/ үдээс өмнөх хуралдаан Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр эхэллээ.

Төслийн тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нар тус тус танилцуулав.

Монгол Улс НҮБ-ын гишүүн-Бүгд Найрамдах Уганда Улс, Бүгд Найрамдах Руанда Улс, Холбооны Микронез Улс, Бүгд Найрамдах Гаити Улс, Бүгд Найрамдах Кирибати Улс, Экваторын Гвиней Улс, Бүгд Найрамдах Чад Улс, Бүгд Найрамдах Маврики Улстай тус тус дипломат харилцаа тогтоохыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж улмаар холбогдох тогтоолын төслийг баталлаа.

Энэ онд Монгол Улс НҮБ-ын гишүүн 10 гаруй улстай дипломат харилцаа тогтоохоор үргэлжлүүлэн ажиллах ажээ.

Одоо Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • yahnavdee, bugdeeree yduu ontsgui uls shdee. (January 30, 2015 7:59:54 pm )

    iim hachin ulsuudtai geree baiguulad nogoo ulsiinh ni humuus mongold irj suurishina l genedee. dandaa udyy gajigtai ulsuud shdee, teneg ymaa ene gishuud. goy mundag ulsuudtai l sain hariltsaagaa togtoohoo bodno bgaa daa. melbourne, dubai, norway, sweden geh met bayan goy ornuudtai holboogoo sain togtoogoochee mangaruudaa!

  • demjij bn (February 01, 2015 6:51:56 am )

    hiih yumaa olj yadsan amitad be. iim ulsuudtai diplomat haritsaa togtooh gej dee chaavaas

antalya rent a car