antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 29, 2015 5 comments

1515 1111 тусгай дугаарт иргэдийн саналыг хүлээн авна

нийтлэсэн Admin

15151111Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг   “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” нэрийн дор  иргэд олон нийтээс  мессежээр   санал авах болсноо зарласан. Энэхүү  ажлыг зохион байгуулах журам, техникийн нөхцлийн талаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа мэдээлэл хийлээ. Санал авах ажилд хяналт тавих ажлын хэсгийг байгуулсан бөгөөд хяналтын ажлын хэсэг нь харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудаар дамжуулан өгөх саналын үйл ажиллагаанд 2015 оны 1 дугаар сарын  31-ээс 2 дугаар сарын 03-ны өдрүүдэд хяналт тавьж, ажлын тайланг саналын дүнгийн хамт 2 дугаар сарын 04-ний өдөрт багтаан Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

Үүрэн холбооны сүлжээ эрхлэгчид иргэдийн саналыг 15151111 тусгай дугаараар хүлээн авахын тулд санал асуулгын тестийг өөрийн сүлжээн дэх бүх хэрэглэгчдэд мессежээр илгээнэ. Саналын хариуг “1” эсвэл “2” гэсэн тэмдэгтээр хүлээн авах бөгөөд өөр хариулт ирсэн тохиолдолд саналыг хүчингүйд тооцно. Нэг дугаараас санал асуулгад зөвхөн нэг санал өгөх эрхтэй. 15151111 дугаарт мессеж илгээхэд үнэнгүй бөгөөд таны гар утас нэгжгүй байсан ч мессеж явах боломжтой гэж  Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа хэллээ. Харин санал асуулга эхлэхээс 7 хоног буюу түүнээс бага хугацааны өмнө шинээр авсан дугаараас болон гадаадын үүрэн холбооны операторын хэрэглэгч санал өгөх боломжгүй юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • иргэн (January 29, 2015 10:14:11 pm )

    ханш тогтоох оо?юу гэж ойлгох?

  • иргэн (January 29, 2015 10:14:11 pm )

    ханш тогтоох оо?юу гэж ойлгох?

  • Irgen (January 29, 2015 10:23:03 pm )

    Saihanbileg uuruu eniigee oilgohgui baigaa bailguidee

  • 555 (January 30, 2015 10:18:37 am )

    Юуний чинь хаш вэ? Улс орноо э/з-н хямарлаас гаргах гарц хайгаад байгаа юм уу эсвэл монгол улсаа зарах гээд үнэ ханшаа тогтоож чадахгүй байгаа юм уу? Наад санаа бодлоо зөв гарга л даа ямар зовлонтой юм бэ? Ажилаа хийж чадахгүй бол болилдоо та нар ямар “Оройн дээд Очирваань ” биш. ханш манш гэж юу яриад байгаа малууд вэ. Хямарлаас гарах арга замаа биднээс асуух юу байгаа юм. Монгол улсыг ийм байдалд оруулсан энэ хоёр нам л бүх хариуцлагаа үүрэх ёстой.Харин ард иргэдийнхээ халааснаас нэг төгрөгч авч болохгүй тэдэгд төр, нэг төгрөг ч дутуу өгч болохгүй.Та нарын буруугаас болж улсын төсвийн мөнгөөр дураараа тоголсон хүмүүсээс тэр мөнгөө буцааж ав. ЖИШЭЭ НЬ: Эмнэлэг, сургууль барина гээд тэрбум тэрбумаар нь хуваагаад авсан хүмүүсээс тэр мөнгөө буцааж ав, тэд юуч хийгээгүй шүү дээ. Одоо тэднийг ил тод нэр усаар нь зарал луйварчдыг ард түмэн мэдэж аваг.

  • цоож (January 30, 2015 10:28:08 am )

    Ямарч тохиолдолд 2 дахь санал нь зөв

antalya rent a car