МАХН-ын дарга Н.Энхбаярын туслах Б.Тулгыг “Өргөө” зочид буудал, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг сонгон шалгаруулалтгүйгээр “Хар дун” ХХК-ийн захирал Б.Хуягт 75 хувийг нь эзэмшүүлж, нийслэлийн өмчийг завшсан хэргээр энэ сарын 23-нд цагдан хорьсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 461 дүгээр ангид түүнийг цагдан хорих хугацаа өнөөдөр дуусах байсан юм. Түүнийг хэзээ суллах талаар албаны эх сурвалжаас тодруулахад, “Прокурорын газраас гэм буруутай хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Харин өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцэж үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзлээ. Иймээс түүнийг цагдан хорих төвөөс өчигдөр батлан даалтад гаргалаа” гэв. Харин АТГ-аас түүнд “Бусадтай бүлэглэн нийслэлийн өмчийг онц их хэмжээгээр завшсан. Хэрэг шалгах явцад оргон зайлахыг завдсан” гэсэн үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 58, 59 дүгээр зүйлд зааснаар энэ сарын 22-нд баривчлах тогтоол гаргасан байсан юм.
Холбоотой мэдээ
Comments are closed.