antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 29, 2015 Comments are off

Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарыг өнөөдөр шүүнэ

нийтлэсэн Admin

aldarmaaaaa“Шинэ продакшн”-ы жүжигчин Ц.Алдармаа, П.Оюунтуул нарыг өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шүүнэ.

Анхан шатны шүүхээс Ц.Алдармаад 7 жил 10 хоногийн ял оноосон. Гэвч тэрээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандаж, шүүхээс түүний хэргийг нэмж тодруулах зүйл бий гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм.

Ингэснээр анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бус болж, Ц.Алдармаа арванхоёрдугаар сарын 8-ны өдөр батлан даалтад гарсан билээ.

Хэргийг сануулбал, “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Сонорхайрхан” зочид буудалд бие бие рүүгээ халуун буцалсан ус цацаж гэмтээсэн юм.

Улмаар Ц.Алдармаа шүүхээс ял авч, харин цээж нурууны хэсгээр их хэмжээний түлэгдэлтийн сорвитой болсон жүжигчин Д.Оюунтуул өнгөрсөн арваннэгдүгээр сарын 12-нд БНСУ-ыг зорьсон. Тэрбээр нурууны арьс шилжүүлэх мэс засалд орох бөгөөд эмчилгээний зардлыг Ц.Алдармаа бүрэн төлөхөөр болсон байдаг.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car